Олон улсын паралимпийн холбооны Харилцаа холбооны дарга ноён Грэйг Спэйнс “Рио-2016” паралимпийн наадмын уур амьсгал, зохион байгуулалт “Лондон-2012” паралимпийн наадмаас илүү сайн байгааг онцолжээ.
Цэнгэлдэхүүд үнэнч хөгжөөн дэмжигч спортын фанатуудаар дүүрэн, зохион байгуулалт өндөртэй маш халуун дулаан уур амьсгал дунд паралимпийн тэмцээнүүд явагдаж байгааг сайшааж тэрбээр дараах үгийг хэлсэн байна.
“Цэнгэлдэхийн хаалганаас эхлээд л үзэгчидийн сэтгэл хөдлөл маш өндөр байгааг мэдэрсэн. Маш гайхалтай мэдрэмж, үгээр хэлэхийн аргагүй сайхан” гэж тэр хэлжээ.
Рио-2016 олимпийн наадмын төлөөлөгч ноён Марио Андрада зохион байгуулагчид, сайн дурынхан, бүх багуудын оролцоо, идэвх зүтгэлээр туйлын их бахархаж байгаагаа мөн хэлжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдийн эхний өдөр нь гэхэд л 170,000 тасалбар борлуулагдсан бөгөөд тэмцээн үзэхээр ирсэн хүн болгон л дор бүрнээ энэ удаагийн паралимпийн наадамд сэтгэл хангалуун байгаагаа хэлж, Лондонгийн паралимпийн наадмаас хол илүү байна хэмээцгээсэн байна.
Энэ удаагийн паралимпийн наадамд 161 улсын 4300 гаруй тамирчин спортын 22 төрөлд өрсөлдөж байгаа юм. Бямба гарагт суугаа волейбол, туялзуур сэлэм, хөлбөмбөг, буудлага, хөнгөн атлетик, усанд сэлэлт, ширээний теннис гэсэн төрлүүдэд тамирчид өрсөлдсөн бол өчигдөр хөнгөн атлетик, тэргэнцэртэй рагбигийн төрлүүд явагдсан байна.
9-р сарын 7-нд эхэлсэн паралимпийн наадам энэ сарын 18-нд өндөрлөнө. Одоогийн байдлаар БНХАУ 26 алт, 24 мөнгө, 19 хүрэл нийт 69 медальтайгаар медалийн хүснэгтийг тэргүүлж байгаа бол Их Британи, Украин, АНУ, Бразилийн тамирчид удаалж байна.
Эх сурвалж: www.rio2016.com