gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     8.03
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 24
Зурхай
 8.03
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 8.03
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Аминд тулсан үйл явдал болоход ХҮН ЧАНАР ТАНИГДДАГ”

Б.Нямдарь
Соёл урлаг
2016-09-09
0
Twitter logo
Б.Нямдарь
0
Twitter logo
Соёл урлаг
2016-09-09
“Аминд тулсан үйл явдал болоход ХҮН ЧАНАР ТАНИГДДАГ” "Галзуу зугаалга" кино багийнхан

“Хас урлан” студи, “Шүүдэр” продакшны хамтын бүтээл “Галзуу зугаалга” УСК албан ёсны трэйлерээ дэлгэлээ.

"Галзуу зугаалга" киноны зохиолыг Ц.Хүсэлбаатар бичиж, продюсерээр Б.Шүүдэрцэцэг, зургийн даргаар С.Өлзийхүү нар ажиллажээ. Киноны хөгжмийг "Nisvanis''-ын Амгаа бичиж, зураачаар ОХУ-ын Бүх холбоотын киноны дээд сургууль буюу ВГИК-ийг төгсч ирсэн мэргэжлийн кино зураач Э.Батхүлэг, ерөнхий зураглаачаар Крис Мартин хэмээх АНУ-ын зураглаач ажиллажээ.

Амьдралын гэнэтийн сорилт тулгарахад анд нөхөрлөл, хүн чанар, үнэнч хайрын үнэ цэнийг ухаарч буй залуусын тухай үйл явдалтай энэ киноны гол дүрүүдэд “Тусгай салаа”-ны Сүлд буюу жүжигчин А.Алтанхуяг, жүжигчин Х.Баярмаа, жүжигчин Х.Хүрэлхүүгийн охин Х.Намуун, “Шинэ үе” продакшны жүжигчин Б.Отгонтуяа, “Яг түүн шиг” шоуны авьяаслаг оролцогч, загвар өмсөгч Э.Энхболд, С.Сарнай нар болон МУСТА Г.Золбоот тогложээ.

Жүжигчдийн сонголтын хувьд олны танил, сошиал ертөнцөд олон дагагчтай, олны анхаарлыг ихэд татдаг болон чадварлаг уран бүтээлчдийг сонгосон гэдгийг ерөнхий найруулагч хэлж байлаа.

Киноны найруулагч Ц.Хүсэлбаатар:
Энэхүү кино маань “Амьдрал өөрөө жүжиг” сэдэвт тайзны жүжгээс сэдэвлэж хийгдсэн бүтээл юм. “Галзуу зугаалга” киноны гол санаа нь аминд тулсан үед хүний мөн чанар танигддаг эсэх, хүн өөрийн мөн чанараа авч үлдэхийг сануулсан, залууст сургамжтай уран бүтээл болсон гэж бодож байна. Адал явдалт, тулаант төрлийн кино байгаа юм.

Кино продюсер, зохиолч Б.Шүүдэрцэцэг:
-“Хас урлан” студи, “Шүүдэр” продакшны хамтарч ажиллахдаа кино урлагт бүгдээрээ нэгдэж чанартай уран бүтээл хийх нь илүү үр дүнтэй гэдэгтэй санал нэгдэж байсан. Бодит байдалд арай ойр буюу хүнд тохиолдож болох гэнэтийн зүйл, адал явдал зэргийг харуулахыг зорьсон. Мөн кино үзэж дуусаад эмх цэгцгүй нэг зураглал үлдэх бус залууст ухаарал хайрласан бүтээл болсон гэж бодож байна.

Энэхүү киноны онцлог нь зураг авалт 4к форматаар олон улсын чанарын стандартын дагуу хийгджээ. Ерөнхий найруулагч Крис Мартины хувьд Монголд ажиллаж байгаа гурав дахь төсөл нь аж.

Ерөнхий зураглаач Крис Мартин:
Авьяаслаг мэргэжлийн багийнхантай ажиллахад маш таатай байлаа, тэд намайг гайхшруулж дуусдаггүй. Монголын уран бүтээлчидтэй ажиллахдаа би ч мөн туршлага хуримтлууж чадсан. Мөн анх удаа загвар өмсөгчидтэй ажиллаж үзлээ. Тэд мэргэжлийн биш ч маш сайн байсан, түүнийг нь ч үзэгчид дэлгэцээс харах байх гэж бодож байна.

Загвар өмсөгч С.Сарнай:
Мэргэжлийн хүн биш учраас хүндрэлтэй зүйл байлгүй л яах вэ. Жишээ нь, яг үнэнийг хэлэхэд надад уйлах хэцүү байсан. Тэгээд бүх л аргаа хэрэглэж байгаад уйлсан даа. (инээв) Өөрийгөө бас нэг талаараа сорьж энэхүү кинонд дүр бүтээн, ах эгч, чадварлаг найзуудтайгаа хамтран ажилласандаа маш баяртай байна.

Загвар өмсөгч Э.Энхболд болон загвар өмсөгч Х.Баярмаа нар ажлын шаардлагаар гадаадад байгаа учир өнөөдөр хүрэлцэн ирээгүй юм.

“Галзуу зугаалга” УСК-ны үйл явдлаас...

Их сургуулийн нэг ангийн долоон найз ангийнхаа Мишээлийн төрсөн өдрийг тэмдэглэхээр аялалд гарна. Гэтэл Мишээлийн найз залуу Билгүүн үл мэдэгдэх шалтгаанаар зугаалганд явсангүй. Хүн бүхний төлөө санаа тавьж явдаг, ажилсаг, халамжтай ч охидын анхаарлыг татаж чаддаггүй Тайванаа найзуудаа хотоос зайдуу орхигдсон байшинд дагуулан иртэл тэнд залуусыг санаандгүй аюул хүлээж байжээ.

Жүжигчин Х.Баярмаа гаднаа хөнгөмсөг мэт харагддаг ч хүнлэг нинжин сэтгэлтэй, эрэмгий бүсгүй Хуланд тоглосон бол ажилсаг, халамжтай, гарын дүйтэй ч хайртай бүсгүйнхээ сэтгэлийг булааж чадаагүй Тайваны дүрд жүжигчин А.Алтанхуяг, сургуулийнхаа охидын харцыг булаасан царайлаг, сурлага сайтай, манлайлагч атал, аюул тулгарахад мөн чанар нь илэрдэг Билгүүний дүрд Э.Энхболд, ангийнхаа хамгийн хөөрхөн гэгддэг ялдамхан Мишээлд С.Сарнай, ном их уншдаг, бодлогошронгуй, өвөрмөц зантай Нарангаравт Х.Намуун нар тогложээ.

“Галзуу зугаалга” киноны нээлт есдүгээр сарын 23-нд болох ажээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан