“Малчин лавлах-109” тусгай дугаар ажиллаж эхэлжээ.
ХХААХҮЯ-ны дэргэдэх уг дугаар нь алдсан, олсон малын мэдээллийг авч, хэрэглэгчдэд хүргэх зорилготой юм. Өнөөдрийн байдлаар алдсан 7000 гаруй малын зар авч, 4700 малыг эзэнд нь олж өгсөн байна.
Өнөөдрөөс эхлэн “Малчин лавлах-109”-д малчдаас борлуулах мал, мах, түүхий эд, арьс шир, цагаан идээг гурил, будаа, гэр бараагаар солилцох иргэн, аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрүүдийн хүсэлтийг хүлээн авч эхлэх юм.
Ирсэн хүсэлтүүдийг багцлан, хэмжээ, газар нутгаас хамаарч бүртгэгдсэн утасны дугааруудаар дамжуулан аравдугаар сард бараа солилцооны ажлыг зохион байгуулах аж.