gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нирун улс

Нийгэм
2008-02-26
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-02-26

Сүмбэ улс мөхөж задарсанаар эртний Хуян болон бусад хаан суудаг овог аймгууд тэмцэлд ялагдан Тоба нарын мэдэлд очсон юм. Тоба нар нь Хойд Хятадыг эзлэн Вэй нэрт улс байгуулсан бөгөөд гарал угсаа нэгт бусад аймгуудаа нэгтгэн захирахын тулд Хуян буюу Нируны дээд өвөг нарыг доройтуулан дотор нь хоёр хувааж нэг хэсгийг нь Хятан нарын нутаглаж байсан нутгийн захаар нөгөө хэсгийг нь Их говьд нутаглуулж байсан. Тоба нар он цаг улирах тусам суурин соёл иргэншилд буюу Хятадад уусаж эхэлсэн бөгөөд бусад нүүдэлчин аймгуудаа Хятадуудын адилаар зэрлэг бүдүүлэг мэтээр үзэх болсон нь Хуучин Сүмбэ улсын үеийн язгууртан овог аймгуудын дургүйцлийг хүргэдэг байснаас Хятад галигаар Жужан буюу Түүхч Г.Сүхбаатарын галиглан уншиснаар Нирун аймгуудыг бослого гарган улс байгуулахад хүргэсэн бодитой шалттаан болжээ.

Нирун гэдэг нэрийн талаар хэд хэдэн маргаантай таамаглал байдаг бөгөөд үүнд Апун гоо хатны домог, Нуруу буюу түшигтэй гэсэн үг нь үнэнд нийцэх болов уу. Нирун улсын талаар Хятад улсад баримт материал их байдаг боловч Түүхч Хандсүрэнгийн хэлсэнээр Нирун улсыг Хятад болон гарал нэгт Вэй улсын түүхчид он цаг улирах тусам түүх бүдгэрдэгийн адилаар түүх шаштирт Тоба нарт ялагдсан тухай ихэвчилэн гардаг. Энэ нь үнэнд хэр нийцэх эсэхийТ нарийн шинжлэн үзэх хэрэгтэй. Он дарааллийн бичигт Тоба нар нь Нируныг ихэд дийлэн олон түмэн хүн амыг хядаж, боол болгон, мал амьтан ихээр олзолсон тухай байдаг боловч ганц хоёр жилийн дараа дийлдэхээ болин хүчирхэгжиж, хойд хил дээрээ харуул гаргасан тухай түүхийн номон дээр бичигдсэн байдаг. Ганц хоёр жилийн турш машид хүчирхэгжих нь логикийн хувьд алдаатай зүйл бөгөөд үүнийг эрхэм түүхчид анхааралдаа авч нягт судална биз.

Шелунь гэгч хааныг Монголч түүхчид Жарун, Шулугун зэргээр галиглан уншдаг бөгөөд энэ хаан үндсэндээ Нирун улсыг байгуулсан билээ. Вэй улсын эсрзг бослого гарган үндсэн нутаг болох Говийн хойшоо Хангай нутагтаа эргэн ирж төрт улсаа байгуулсан нь хойшид Монгол гэж нэрлэгдэх аймгууд төлөвшин бий болоход үнэтэй хувь нэмэр болжээ. Нирунууд хүчирхэгжин мандаж олон овог аймгуудыг өөртөө нэгтгэсэн бөгөөд хуучин Хүннүгийн газар нутгийг эзлэн авсан нь санамсаргүй хэрэг биш бөгөөд цаашид Хүннү нарын удмын овог аймгууд, улс гүрнүүдтэй нягт харилцаатай байсан бололтой. Энэ нь Түрэгт зохиулан бутарахад Хүннү нарын араас нүүдэллэн Авар гэж Европын түүхэнд тэмдэглэгдсэн явдал юм. Хятадын уран зохиолд тэмдэглэснээр "Хүннүгийн хаан" хэмээн Нируны хааныг тэмдэглэсэн байдгийг Г.Сүхбаатар гуай дурьдсан байдаг. Мөн Хүннү нарын байгуулсан Цагаан Хүннү нартай худ ургийн барилдалгаатай болсон тухай түүх байдаг. Эдгээр баримт нотолгоо нь Хүннү болон Нирун нь удмын холбоотой болохыг харуулж байгаа билээ. Нирун улсыг гөрмөл гэзэгтэн гэж нэрлэдэг байсан бөгөөд соёл урлаг, зурхайн ухаан, шашин энэ үед нилээд өндөр хөгжилд хүрсэн шинжтэй байдаг. Энэтхэгээс Буддагийн шашинг оруулж ирсэн бөгөөд Энэтхэгтэй Цагаан Хүннү нараар дамжуулан худалдаа наймаа болон шашин, соёлын зүйлс оруулж ирж байсан бололтой. Жишээ нь: Нируны их хаан Брахман гэдэг Санскрит нэртэй байсан, улсын багш ламтай байсан зэргийг дурьдаж болно. Мөн Вэй улсад уригдаж ирсэн нэгэн эрдэмтэй Энэтхэг лам Нирунаас элчээр ирсэн нэгэн түшмэлтэй ихэд ярилцах боловч Хятад түшмэлийг тоосонгүйд ундууцан "Энэ хүн морь харж, бөх баилдахаас өөр юу мэдэх вэ? Харин би усны гүнзгий, уулны өндөрийг тооцож чадна" гээд ордны өмнө ургасан модны жимсийг тоолохоор мориороо мөрий тавьж алдсан тухай түүх байдаг. Мөн задын арга хэрэглэн тулалддаг байсан нь Чингис хааны үе хүртэл уламжлагдан үлдсэн байдаг. Нирун нь хоорондын тэмцэл болон шашин хоорондын мөргөлдөөнтэй байдал зэргээс шатлгаалан Вэй улстай байлдан хүч буурсан байснаа тооцсонгүйгээр шинээр хүчирхэгжиж эхэлсэн Түрэгүүдийг үл тоосноор довтолуулан мөнсөн юм.

Түргүүдэд цохиулсан Нирун аймгууд нэгэн хэсэг нь дагаар орж, нөгөө хэсэг нь нутгаасаа шахагдан Вэй улсад дагаар орсон. Үлдсэн хэсэг нь Баяр хаанаар удирдуулан Өвөг дээдсийн замаар нүүдэллэн Византи хүрсэн билээ. Аварыг зарим түүхчид Түрэг хэмээн нэрлэж, бүр Түрэг нар өөрсдийн дэлхийн түүхэнд байгуулсан эзэнт Гүрнүүдийн тоонд оруулдаг нь нэн буруу зүйл юм. Учир нь Нирун Түргүүдэд цохиулан шахагдан нүүсэн бөгөөд Түргүүд Аварыг хөөн улс гүрэн овог аймгуудыг эзэлсээр Дэлхийн түүхэнд Их Монгол улсаас өмнө Ази Европыг дамнасан агуу гүрэн байгуулсан байдаг. Баруун Түрэгийн удирдагч Эстами нь Авартай он удаан жил тэмцэлдэж байсан тухай мэдээ бий. Нутагтаа үлдсэн Нирун аймгууд ихэд хавчигдэн шахагдаж Нутгаасаа шахагдан зүүн захаар нутаглах болсон ба нэгэн үеийн Их хааны нэрээр Татар гэдэг нэрийн дор тэмдэглэгдпэх болжээ. Рашид ад дин болон бусад түүхчдийн баталгаагаар Монголчууд гэж Нирун болон Дарлиган аймгуудын холбоог нэрлэх бөгөөд яваандаа Татараас өрх тусгаарлан Хамаг Монголын ханлиг байгуулагдсан билээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан