Грек хэлний “phobos” гэдэг үгнээс гаралтай “phobia” гэх Англи үг нь айдас, эсвэл жигшин зэвүүцэх гэсэн утгатай. Нэг талаараа хүн айдаг юмандаа туйлын дургүй байдаг. Нөгөө талаар, хүн мэдэхгүй зүйлээсээ айх, улмаар дургүйцэл нь төрдөг байх. Америк зохиолч Х.П.Лавкрафт, “хүн төрөлхтөний хамгийн эртний бөгөөд хүчтэй сэтгэл хөдлөл нь айдас, харин хамгийн эртний хийгээд хүчтэй мэдрэгдэх айдас нь мэдэхгүй зүйлээсээ айх явдал” гэжээ.
Монголд өнөөдөр бэлгийн цөөнх буюу Лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс (ЛГБТИ) хүмүүсийн эрхийг хүлээн зөвшөөрч, тэдний талаар эерэг ойлголттой хүмүүс байхад, тэднийг гутаан доромжилж, жигшин зэвүүцдэг нэг хэсэг байна. Тэдгээр нь ЛГБТИ олон нийтийн талаар ихэнхдээ тодорхой ойлголт, мэдээлэлгүйн улмаас бусдын ам дамжсан яриа, буруу ташаа тайлбар, бүр цаашлаад ухуулга сурталчилгаанд итгэн бэлгийн цөөнхийг ор тас үгүйсгэхийг зорьдог нь дээрх мэдэхгүйн айдастай холбоотой. Үүнийг ижил хүйсийн бэлгийн чиг баримжаа бүхий хүмүүс болон трансжендэр хүмүүсийг үзэн ядах, эсвэл тэднээс айх буюу “гомофоби”, “трансфоби” гэж тус тус тодорхойлдог.
Ийнхүү бэлгийн цөөнхийн талаар мэдээлэлгүй, энэ талаар нээлттэй, ил тод, ул суурьтай хэлэлцэж ярилцдаг талбар байгаагүй учраас ЛГБТИ хүний эрхийн төлөө тэмцэгчид болон ТББ-ууд 1990-ээд оны сүүлийн хагасаас үйл ажиллагаа явуулж ирснээр өнөөдөр тодорхой хэмжээнд нөхцөл байдал сайжирсан.
ЛГБТИ хүний эрхийн төлөө тэмцэгчид болон ТББ-ууд 1990-ээд оны сүүлийн хагасаас үйл ажиллагаа явуулж ирснээр өнөөдөр тодорхой хэмжээнд нөхцөл байдал сайжирсан.
Монголчууд бид бэлгийн цөөнхгүй улс орон юмуу гэвэл үгүй. 2013 оны анхны Бахархалын долоо хоногийн арга хэмжээнд (2014 оноос Тэгш эрх, бахархалын өдрүүд гэдэг болсон) зориулж Үндэстний тойм сэтгүүл 2013 оны есдүгээр сарын 16-ны өдрийн №37 (188) дугаараа Монгол дахь бэлгийн цөөнхийн эрхийн асуудлаар дагнан сэтгүүлчид нь энэ асуудлыг маш олон өнцгөөс нарийн судалгаатайгаар бичиж байлаа. Үүний нэг нь “Марзан” Б.Шаравын “Монголын нэг өдөр” зурагт дүрслэгдсэн хоёр эрийн бэлгийн ажил хийж буй дүр зурагт сэтгүүлч дүгнэлт хийхдээ, ”ижил хүйстний харилцаа ардчилалтай хамт өрнө зүгээс орж ирсэн мэт үздэг хүмүүст энэ хэсэг хариулт болох биз” гэжээ.“Айлаас эрэхээр авдраа уудал” гэгчээр бид манай нийгэм, соёлын хүрээнд бэлгийн цөөнхийн талаар ямар дадал заншил байсныг судалж үзэх ёстой нь эндээс тодорхой харагдана. “Монголын нэг өдөр” бүтээл тухайн нийгмийн Монгол хүний ахуй амьдралын тусгал гэдэг утгаараа байсан зүйлийг бодитоор нь харуулахыг зорьсон нь лавтай. Уран зураг, урлагаас гадна бөө мөргөл, шашны ёсонд бэлгийн цөөнхийн хүн ёсны харилцаа, шинж чанарыг юу гэж авч үздэг байсныг мөн эрдэмтэн мэргэд судлууштай.
Нөгөө талаар хэл шинжлэл, соёлын үүднээс ЛГБТИ гэх гадаад үг хэллэгийг шууд хэлж заншихад, тухайн ойлголт, ухагдахууныг хөрсөнд буулгахад зарим хүмүүст хүндрэлтэй, бас бидэнд урьд өмнө нь байгаагүй зүйлийг шинээр нутагшуулах гэж байгаа мэт сэтгэгдэл төрж магадгүй. 2013 оны Бахархалын долоо хоногийн үеэр болсон ЛГБТ кино наадмын хэлэлцүүлгийн үеэр соёл судлаач, хэл шинжлэлийн эрдэмтэн багш хэлэхдээ, “тухайн нийгмийн үзэгдэл оршиж байгаа л бол тухайн үзэгдэлд оноох үг хэллэг байх ёстой” гэж байсан нь тод санагдана. Тэгэхээр энд хэл шинжлэлийн эрдэмтэд, судлаачдын үүрэг ч чухал болж ирж байна.
Азийн олон оронд уугууль соёл, уламжлалын хувьд бэлгийн цөөнхийн түүх нь баялаг. Тухайлбал, Энэтхэгт Хижра, Тайландад Катои, Индонезид Ваариа гээд трансжендэр олон нийт нь өнө эртнээс нийгэмдээ өөрсдийн гэсэн байр суурьтай, зохион байгуулалтанд орсон нийгмийн бүлэг нэгж болсоор ирсэн тул тэдгээр улсуудад ЛГБТИ хүмүүсийг хүлээн зөвшөөрөх асуудал, ялангуяа дээрх олон нийтийн талаарх ойлголт нь нийгэм, соёлын хэм хэмжээтэй нь нийцдэг байна.
Монголчууд бидний хувьд ч 1990 оноос хойш ардчиллын ачаар ЛГБТИ хүмүүс гарч ирсэн биш, социализмын үед ч, түүнээс ч өмнө бэлгийн цөөнх оршин тогтносоор ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүний тулд дээр дурдсан олон салбарын судалгаа шинжилгээ хийж, түүхэн баримт сэлтээ сөхөж, авдраа ухах хэрэгтэй болж ирж байгаа юм. Тэгш эрх, бахархалын өдрүүдийг зохион байгуулж буй ЛГБТ Төв ТББ-аас ЛГБТИ олон нийтийн туулж ирсэн түүх, хүүрнэл яриаг баримтжуулсаар ирсэн бөгөөд цаашид ч социализмын үед “нуугдан” амьдарч байсан бэлгийн цөөнхийн бодит нөхцөл байдал тэдний аман түүх болон бусад баримтжуулалтаар дамжуулан улам тодорхой болно гэдэгт найдаж байна.
Мэдэхгүйн айдсыг давах цорын ганц арга бол өөрийгөө мэдлэг, мэдээллээр цэнэглэх явдал. Дээр дурдсанчлан айдас бол сэтгэл хөдлөл, харин энэ субъектив байдлаа баримт нотолгоо, шинжлэх ухаанд суурилсан мэдлэг буюу объектив шинж чанараар нөхцөлдүүлснээр хувь хүн аливаа зүйлийг илүү өргөн цар хүрээтэй харах боломжтой болно. Айдас, үзэн ядалт бидэнд ямар ч эерэг үр дүн авчрахгүй, харин харилцан бие биенээ ойлгож, олон янзат байдлаа өөр хоорондоо хүлээн зөвшөөрч зэрэгцэн оршихуйн үнэ цэнийг мэдэрснээр хамтын хөгжлийн төлөөх итгэл найдвар улам хүчтэй бадрах болов уу гэж бодном.
Сутай овогт Цэдэндэмбэрэлийн Отгонбаатар