УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр үргэлжлүүлэн хуралдав. Бүлгийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан, төсвийн алдагдлыг бууруулах саналуудыг дахин хэлэлцжээ.
Засгийн газраас архи, тамхи, тамхинд ногдуулдаг онцгой албан татварыг тус бүр 20 хувиар нэмэх санал дэвшүүлсэн. Олон улсын жишгээр Онцгой албан татварыг хувь хүн, нийгэм, хүрээлэн буй орчинд хортой, сөрөг нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах, төсөвт орлогын нэмэлт эх үүсвэр бий болгох зорилгоор ногдуулдаг байна.
Архи, тамхинаас үүдэлтэй өвчин эмгэг хүн амын өвчлөл, нас баралтын үндсэн шалтгаан болж, зүрх судасны эмгэгээс үүдэлтэй нас баралтын тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсэн. Нас барж байгаа гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчний, таван хүн тутмын нэг нь хавдрын улмаас нас барсан судалгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан байна.
Архи, тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай арга нь архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх юм. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хийсэн судалгаагаар архи, тамхины татвар нэмэгдсэнээр үнийн өсөлтөд мэдрэг байдаг хүүхэд залуучуудын хэрэглээ эрс буурдаг бөгөөд үнэ 10 хувиар нэмэгдэхэд хэрэглээ өндөр хөгжилтэй орнуудад 4 хувиар, хөгжиж буй орнуудад 8 хувиар тус тус буурдаг байна.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн мэдээлснээр тус бүлэг хос хөдөлгүүрт автомашинд онцгой албан татвар ногдуулахыг дэмжээгүй байна.
Гэрэл зургийг: mpa.mn