gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цаг хугацаагаар аялмаар байна уу?

А.Ихсанаа
Нийслэл
2016-09-04
0
Twitter logo
 
А.Ихсанаа
0
Twitter logo
Нийслэл
2016-09-04
Цаг хугацаагаар аялмаар байна уу?

Цаг хугацааны машин гэдэг магадгүй зөвхөн шинжлэх ухааны уран зөгнөлөөс хэтрэхгүй байж ч болох юм. Гэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр аваад үзэх юм бол, хүмүүс бид өөрсдөө цаг хугацаагаар аялагчид. Зөвхөн нэг зүгт. Ирээдүй рүү.

Бүр нарийн авч үзвэл бид өөрсдөө өнгөрснийг харах “шидтэй” аж. Яагаад гэхээр гэрэл хэчнээн бидний олж тогтоосон хамгийн өндөр хурд боловч, тэр ирж буй мэдээллийг боловсруулах гэж тархи хэсэг хугацаа зарцуулдаг.

Тийм л учраас бидний харж байгаа бүхэн “өнгөрсөн”-д хамааралтай. Яг одоог бид хэзээ ч харж байгаагүй, харах ч үгүй. Тэгвэл энэ бурхнаас өгсөн чадвараа ашиглаад бүр холын өнгөрсөн рүү аялцгаавал яаж байна?

Магадгүй лам нараас болоод эсвэл бүр байгалийн тогтоцоос болоод ХҮРЭЛ ТОГООТ хэмээх алдрыг хүртсэн уулын оройд нэгэн жарны түүхтэй “Одон орны орчин үеийн судалгаа, ажиглалтын төв” бий.

Энд л та өнгөрсөн тийш аялах “жуулчин” болно. Юун түрүүнд тэнд очоод “Сансар од эрхсийн ордон”-д астрономийн хичээл сонсдог аж. Бид хаана оршдог, бид хаашаа явж байгаа, бидний хажууд хэн байгааг тайлбарлах эрдэмтэн таныг сансар судлалд дуртай болгоно гэдэгт итгэж болно.

Зүгээр л сонсоод баймаар сонирхолтой баримтууд. Хичээлийн дараа үндсэн ажилдаа орж, од эрхсийг дурандана. Тэр дээр тэнгэрийн цаана түм буман одод, төдий тооны гараг эрхэс бий.

Зөвхөн манай нарны аймагт л гэхэд биднээс гадна баталгаатай долоон гараг байна. Дээр нь сар, нар хоёрыг нэмээд тэнгэрээс цаашаа харж болох есөн зүйл байдаг аж. Харамсалтай нь дуран авайн хүчин чадал, гарагуудын байршил, цаг агаарын нөхцөл байдал зэргээс шалтгаалан нэг удаад харах гарагийн тоо хоёроос хэтрэхгүй.

Ялангуяа Буд, Сугар хэмээх хоёр гараг наран талд оршдог учраас тийм ч гайхмаар харагдахгүй бөгөөд Тэнгэрийн ван, Далайн ван гарагууд асар хол зайд оршдог болохоор мөн л гялбаа төдийхөн харагддаг.

Харин бидний дагуул сар, бидний эх нар, ойрын хөрш болоод нарны аймгийн хамгийн том гарагууд болох Ангараг, Бархасбадь, Санчир гарагууд атгаад авмаар тодхон харагдна. Түрүүн хэлсэнчлэн гарагуудын байршлаас хамаарч тухайн үед ямар гараг харагдах нь тодорхой болдог.

Энэ сард Санчир гараг тод харагдаж байгаа бөгөөд Бархасбадь байршлаасаа шалтгаалан ойрын хугацаанд харагдахгүй аж.

Бархасбадь, Санчир, Ангараг гарагууд руу аялах цаг хугацааны аялал гарагийн байршлаас шалтгаалан харилцан адилгүй. Жишээлбэл Ангараг гараг дэлхийд хамгийн ойртсон үедээ ердөө гэрлийн хурдаар гурван минут орчим зайд байрладаг бол хамгийн хол үедээ 22 минутын зайд байдаг бол Бархасбадь гарагийн хувьд энэ хугацаа 35-52 минут байдаг.

Огторгуйд 34 мянган километр цагийн хурдтай аялж буй Санчир гараг эх одоо тойрохын тулд дэлхийн хугацаагаар 29,5 жил зарцуулдаг бөгөөд бид энэ гарагийг жилд нэг удаа, хэсэг хугацаанд л ажиглах боломжтой.

Гарагуудаас гадна нар, сар гээд бидний хамгийн сайн мэддэг, бас мэддэггүй биетүүдийг дуран авайгаар ажиглах тун сонин. Жишээлбэл сар хагас үедээ тун онцгой харагддаг. Гадаргуу дээрх тогоонууд нь тодрон харагдаж, байгаа хэмжээнээс нь 300 дахин томруулж харж болно.

Харин нарны хувьд гадарга дээр нь болж буй дэлбэрэлтүүд, нарны шуурга зэргийг тусгай шүүлтүүр бүхий дурангаар хардаг. Тэгэхээр Хүрэл тогоотод өдрийн цагаар нар, шөнийн цагаар бусад гараг, өөрийн дагуулыг харж болно.

Үүний тулд урьдчилан утсаар ярьж, хэдэн цагийн үед очвол дээр болохыг мэдэж байх хэрэгтэй. Түүнчлэн Санчир гарагийг харахыг хүсвэл дөнгөж нар жаргахтай уралдан очсон нь дээр. Үгүй бол хэдхэн цаг болоод гараг уулын цаагуур орж харагдахгүй.

Хүрэл тогоот дахь Одон орны судалгааны төв 2013 оныг хүртэл олон нийтэд хаалттай байсан бол одоо долоо хоногийн бүх өдөр нээлттэй болжээ. Гэхдээ Баасан, Бямба гарагуудад хүссэн хүн бүрт нь од дурандуулах бөгөөд бусад өдрүүдэд хүний тоо долоо болон түүнээс дээш тохиолдолд л дуран авайг ажиллуулна.

Нэг удаад дээд тал нь 50-60 хүн зэрэг хүлээн авах хүчин чадалтай, дөрвөн дурангаар зэрэг харуулах боломжтой аж. Холбогдох утас: 85050577

Нарны дуран авай Нарны дуран авай

Зочдод нар дурандуулдаг дуран Зочдод нар дурандуулдаг дуран

Радио телескоп Радио телескоп

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан