"Мөрөөдлийн театр" болон “Монгол Контент” ХХК-ийн хамтын бүтээл “Одод болохын хүслэн” уран сайхны инээдмийн кино есдүгээр сарын 9-ний өдрөөс үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Тус киноны Ганжи хэмээх дууны найруулагч залуугийн дүрд тоглосон "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин, СТА Г.Алтаншагайтай ярилцлаа.
-Кинонд тоглосон Ганжи гэх залуугийн талаар ярихгүй юу?
-"Одод болохын хүслэн" киноны гол дүр Ганжи гээд дууны найруулагч, хөгжмийн чиглэлийн хүн юм. Ганжи болон түүний хоёр найз 1990-ээд оны “Одод болохын хүслэн” наадмуудад орж байгаад 20 гаруй жилийн дараа нас явсан хойноо дахин уран бүтээл хийж байгаа тухай гардаг.
Нөгөө хоёр маань өөр чиглэлээр явсан бол миний хувьд урлагтаа үнэнчээр үлдчихсэн студид ажилладаг, зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө саад бэрхшээлийг давж туулдаг, найзуудаа урлаг руу татаж байгаа нэгэн цагаан цайлган залуу юм.
-Таныг багаасаа дуунд авьяастай хүүхэд байсан гэдэг. Энэ кинонд та дуулах авьяасаа үзүүлэх үү?
-Бид гурав өөрсдөө киноныхоо дууг дуулсан. “Ээжийн дайсан” кинонд бид “Diss to хадам ээж” дууг, “Тэр чинь би” жүжгийнхээ дууг бас дуулж байлаа. Энэ удаад ч бид киноныхоо дууг хамтран дууллаа. Кино маань хөгжимлөг тал руугаа давамгай болсон болохоор бид өөрсдөө олон дуулсан. Мөн саундтрэкээ кинон дотроо дууллаа.
-Кинон дээр 1990-ээд оны залуусын “Одод болохын хүслэн” тэмцээний талаар гардаг. Энэ санаа хэрхэн гарсан бэ?
-Кинонд гурван залуу хүүхэд насны мөрөөдлөө нас ахисан үедээ биелүүлэх гэж явж байгаа тухай гардаг. 1990-ээд онд сургууль, байр болгон хамтлагтай байлаа. Тэр үед “Эстрад дууны тэмцээн”, ”Одод болохын хүслэн”, “Ирээдүйн одод” гэх мэт янз бүрийн тэмцээнүүд болдог байсан. "Камертон", "Номинталст", "Ice Top" зэрэг тэр үеэс гарсан, өнөөдөр амжилттай яваа уран бүтээлч олон бий. Тухайн үед уран бүтээлээ хийхээ зогсоочихсон байсан хамтлаг одоо цаг үед гарч ирээд "Монголын рок попын урлагт бут авна" гээд яваад байгаад комеди нь байгаа юм.
-Киноны нийгэмд хүргэх мессежийн талаар ярихгүй юу?
-Мэдээж уран бүтээл болгон нийгэмд хүргэх мессежийг хүргэж байдаг. Манай хамтлагийн хувьд "Мөрөөдлийн театр"ын хоёр дахь дэлгэцийн уран бүтээл. Бид үүндээ маш их ач холбогдол өгч, энэ цаг үеийн киноны шилдгүүдээр багаа бүрдүүлсэн. Яагаад гэвэл дэлгэцийн уран бүтээл маш сайн гарах ёстой. Энэ бүхэнд мэдээж үзэгчид л үнэлгээ өгнө. Бид дэлгэцийн уран бүтээл хийлгүй удчихсан байсан учраас сайн уран бүтээл хийхийн төлөө зүтгэсэн.
Киноны гол дүрд Ааяа эгч, МУГЖ Хүрэлээ ах тоглосон. Мөн найруулагчаар "Содура" киноны найруулагч Г.Жаргалсайхан ах найруулсан. Зураглаачаар амжилттай яваа "Ар хударга", "Үргээлэг", "Зангараг", "Сайн муу хэрцгий" зэрэг киноны зураглаачаар ажилласан Баатараа, зураачаар "Үргээлэг", "Ээж ээ", "Ар хударга" зэрэг кинонд ажилласан Хүрэлээ ажиллалаа.
Нийгэмд улс төр, хямрал, сонгууль, түгжрэл, үнийн хөөрөгдөл, хүмүүсийн уур уцаар гэсэн хар юм их байна. Тиймээс бид ганц ч болтугай гэгээлэг юм хүргэчих юмсан, манай киног үзээд инээгээд гараасай гэсэндээ хүргэж байна.
Мөн залуучууд эрч хүчтэй байх, зорьсон зорилгодоо үнэнч байхын тухай энэ кино маань харуулж байна. Тийм ч учраас 20 жилийн дараа хамтлагаа байгуулна гэж зүтгээд байгаа нь хөөрхөн. Киноны төгсгөлд "энэ бол миний хүүхэд насны мөрөөдөл. Хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлж чадлаа" гэж хэлдэг юм. Хүмүүс зорилгоосоо битгий няцдаг, ухардаг байгаасай түүнийхээ төлөө тэмцдэг байгаасай гэдэг мессеж энэ кинонд тодорхой харагдана.
-Сүүлийн үед кинонуудад ажиглагдаад байдаг зүйл үзэгчдийн анхаарлыг татах төрөл бүрийн менежмент хийж байгаа харагддаг. Энэ кинонд "Камертон"-ы Мэдэ, "Sweetymotion" зэрэг хамтлагууд тоглосон. Энэ бас үзэгчдийн анхаарлыг татах менежмент гэж ойлгож болох уу?
-Менежмент байж болно. Нөгөөтэйгүүр уран бүтээлч найз нөхдийн хамтын ажиллагаа юм. Дээр нь энэ кинонд бодит үйл явдал гараад байгаа учраас бодит хүмүүс орж байна. "Камертон"-ы Мэдэ яг Мэдэгээрээ тоглосон. "Sweetymotion" хамтлаг бас өөрсдөө орсон. Энэ кинон дээр ганц нууц задлахад 1990-ээд онд орж байсан "Камертон"-ыг, "Номин" хамтлагийг, "Талст" хамтлагийг та бүхэн харах болно. "Номинталст" өмнө нь тусдаа хамтлаг байсан юм шүү дээ. Тэр үеийн охидын хамтлаг "Spike"-ийнхныг ямар байсныг харах боломжтой.
-Хоёр цаг үеийг харуулна гэсэн үг үү?
-Тийм. Бид мөн пароди гэдэг жанрыг түлхүү ашиглаж кинон дээрээ оруулсан. Мөн бусад эстрадын хамтлагууд кинонд орсон байгаа.
-Бусад инээдмийн кинонуудаас юугаараа онцгой байх вэ?
-Илүү хөгжимлөг, инээдмийн жанр учраас хурдтай ар араасаа дараалласан үйл явдал ихтэй, зөвхөн инээдэм гэхээс илүү action төрлийн үзэгдлүүд орсон. Мөн нээх сайхан драмын хэсгүүд орсон. Аль алиныг нь багтаах гэж хичээлээ. Мөн манай кинонд чадварлаг хүчтэй баг орсон учраас бид бүх зүйл дээр анхаарлаа хандуулж ажиллаж байна.
-Киногоо нэгэн зэрэг бусад аймаг хотуудаар гаргахаар төлөвлөсөн гэсэн?
-Киноны нээлтээ хийхэд цөөхөн хоног үлдчихлээ. Улаанбаатар хотын бүх кинотеатрууд болон Монголын таван аймаг, томоохон хотуудаар нээхээр ажиллаж байна. Зун цаг дуусаад хүмүүс амраад ирж байна. Үзвэрээ үзээд алжаалаа тайлаад зуныхаа амралтыг дуусгаад намрын ажилдаа орохоос өмнө манай киног үзээд нээх сайхан сэргэлт аваад ажилдаа ороход тохиромжтой гэж бодож байна. Киногоо есдүгээр сарын 9-нд нээгээд бид аравдугаар сарын эхээр шинэ тоглолтоо хийх болно.
-Таны хувьд ямар дүрүүдэд ихэвчлэн сонгогддог вэ?
-Ихэвчлэн инээдмийн жанрын уран бүтээлүүдэд сонгогддог. Гэхдээ би хувьдаа бүх төрлийн бүтээлүүдэд тоглосон. Жүжигт мөн адил хошин урлагаас гадна инээдмийн жанрт, драм гэсэн жанраар тоглодог. Цаашдаа ч шоу хэлбэрийн инээдэм дармын жүжгүүдэд тоглохоор ажиллаж байна. Би 20 гаруй кино, 30 гаруй жүжигт тоглосон.
-Дүрүүдээсээ онцолж яривал?
-Бүх дүрүүддээ мэдээж хайртай. Тэр дундаа хүмүүст хүрсэн анхны дүрүүд гэвэл улсын тэргүүний уран сайханч гээд хошин урлагийн хамгийн анхны нэрийн хуудас болсон дүр. Анх драмын театрт “Атган нөж” жүжгийн Зэлмийн дүрд тоглож байсан. Кино гэвэл “Ийм нэгэн дурлал” киноны "Хунгийн нүд байна уу?" гэдэг дүр байна. "Мойлхон" киноны Содномын дүр. Найруулагчаар оногдсон дүрээ өөр өөрөөр гаргачих юмсан гэж боддог.
-Та багадаа “Гандирс” гэж хамтлаг байгуулж байсан гэсэн?
–Би Хэнтий аймгийн хүүхэд. Хэнтий аймагт "Яргуй" наадам гэж зохиогддог байсан. Тэр тэмцээнд их оролцдог, нийгмийн идэвх сайтай хүүхэд байлаа. Бага байхдаа дуучин болно гэж боддог байсан болохоор найзтайгаа “Гандирс” гэж хамтлаг байгуулсан юм. Юу гэсэн ч үг юм Гандирс гэж? /инээв/ "Гандирс" хамтлаг гээд учиргүй гарч ирээд дуулдаг байлаа.
-Урын сандаа хэчнээн дуутай байв?
-Урын сандаа гадны дуунуудаас коверлоод, муухайгаар хэлбэл хулгайлж дуулдаг байлаа. Тэрүүхэн тэндээ сургууль дотроо "од" хамтлаг байсан. Энэ кинон дээр тэр тухай гардаг.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Амжилт хүсье!