Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА) 1994 оноос эхлэн Монгол нутаг дахь Түрэгийн үеийн хөшөө дурсгалыг хамгаалах төсөл эхлүүлсэн юм.
Энэ хүрээнд түүхэн олдворуудыг багтаасан “Хөшөө цайдам” музейг барьж, Монголын талд хүлээлгэн өгчээ. Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Архангай аймгийн Хашаат суманд орших Хөшөө цайдам музей хүртэлх 46 км Билгэ хааны автозамыг буцалтгүй тусламжааар барьсан байна.
Манай улсад айлчлах дээд хэмжээний зочид, жуулчдад Монгол ёс, заншлыг сурталчлах зорилгоор иж бүрэн тавилгатай, ёслолын монгол гэр, эд хогшлоо хадгалах зориулалт бүхий 40 тоннын контейнэрийг музейд хүлээлгэн өгчээ.
ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи “Туркуудын өвөг дээдсийн өлгий нутаг болох Монгол, Турк хоёр орон эртний түүхэн болон соёлын нийтлэг үнэт зүйлстэй. Энэхүү түүхэн болон соёлын өвийг хадгалж хамгаалах, Монголын аялал жуучлалын салбарыг хөгжүүлэхэд Хөшөө цайдам музейд техник туслалцаа үзүүлэх ажлуудыг үргэлж дэмжинэ” гэжээ.
ТИКА-гийн дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйяа Эр төслийн нээлтэд оролцжээ. Тэрээр гарал үүсэл нэгтэй нүүдэлчин ард түмний нийтлэг түүхийн болон соёлын өв болох Орхоны бичээсүүд дээр бичигдсэн сургамжуудын ач холбогдлыг дурдсан юм. Монгол, Туркийн нийтлэг түүх, соёлын өвийг шазар дээр нь хадгалж хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа музейн хамт олонд талархлаа илэрхийлэв.