Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулах төлөвлөгөөгөө танилцуулсан. Үүнд найман нэр төрлийн татварыг нэмэх, төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулах зэрэг заалтууд багтаж байна.
Энэ удаад чухам ямар татварыг хэдэн хувиар нэмэх талаар танилцуулъя.
Хувь хүний орлогын албан татварыг (ХХОАТ) нэмэх
|
Жилийн 30 сая төгрөгөөс дээш хэмжээний орлоготой иргэдэд ноогдуулна. Ингэхдээ тэдний сарын цалин 2.5 саяас их бол энэ хэмжээнээс дээших цалинд 25 хувийн ХХОАТ ногдуулна. Тэгэхээр 4 сая төгрөгийн цалин авдаг иргэн 2.5 сая хүртэлх цалиндаа 10 хувь, үлдсэн 1.5 сая төгрөгтөө 25 хувийн татварын тус тус төлнө.
|
Одоогийн хуулиар иргэд 10 хувийн ХХОАТ төлдөг. “Кэй Пи Эм Жи” олон улсын аудитын байгууллагаас гаргасан, 2016 оны судалгаагаар хувь хүний орлогод ногдуулдаг татварын хувь Азийн орнуудaд дунджаар 28 хувь, Европын холбоонд 39 хувь, OECD–ийн улсуудын дундаж 42 дэлхийн дундаж 33 хувьтай аж.
|
Хадгаламжийн орлогод татвар ногдуулах
|
2018 оноос эхлэн энэ татварыг авах хуулийг 2017 оны нэгдүгээр сар болгон урагшлуулсан.
|
|
Автомашины онцгой албан татварыг цилиндрийн багтаамж, насжилтаас нь хамааран нэмэх
|
1500 см куб түүнээс бага бол 750 000 төгрөг
|
Одоогийн хуулиар 725 000 төгрөгийн татвар авдаг.
|
1501-2500 см куб, 0-3 жилийн насжилттай 1 520 000 төгрөг
|
1450 000 байсан.
|
1501-2500 см куб, 4-6 жилийн насжилттай бол 2 250 000 төгрөг болгох
|
Одоогоор 2 175 000 төгрөг төлдөг.
|
2501-3500 см куб бол 3 сая төгрөг
|
2.9 сая төгрөг
|
4501 ба түүнээс дээш, 0-3 жилийн насжилттай бол 15 сая төгрөг
|
Одоогийн хуулиар 10 150 000 төгрөгийн татвар авдаг.
|
Архи, тамхины онцгой албан татвар
|
Тус бүр 20 хувиар нэмэх
|
|
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)
|
Алт олборлогчид Монголбанканд алтаа тушаахад 5 хувийн АМНАТ төлөх
|
Одоо 2.5 хувь
|
Хуучин сэлбэгийн гаалийн албан татвар
|
20 хувьд хүргэх
|
Одоо 5 хувь байгаа бөгөөд хуучин сэлбэг импортлон, энд машин босгох нь түгээмэл үзэгдэл болсон.
|
Тансаг орон сууц буюу 150-иас дээш метр кв талбайтай орон сууцны татвар
|
150 метр квадрат хүртэлх талбайтай орон сууцыг татвараас чөлөөлж, 150 метр квадрат буюу түүнээс дээш талбай бүхий орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 50 хувь хөнгөлж ногдуулах.

ДЭЭРХ ТАТВАРЫГ ЯАГААД НЭМЭХ БОЛСОН ҮНДЭСЛЭЛҮҮД
ХХОАТ-ын нэмэх тухайд
Манай улсын татварын ачаалал бусад улстай харьцуулахад харьцангуй бага. Татвар төлөгчдөд ирэх татварын дарамт, ачааллыг жигд хуваарилах, тэгш шударга байх зарчмыг бий болгох үүднээс уг хувь хэмжээг өөрчилж, шатлал бий болгох нь зүйтэй байгаа бөгөөд уг шатлалыг жилийн орлого нь 30 сая төгрөгөөр босго тогтоон 10, 25 хувь болгон өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.
Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухайд
Олон улсын жишгээр Онцгой албан татварыг хувь хүн, нийгэм, хүрээлэн буй орчинд хортой, сөрөг нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах, төсөвт орлогын нэмэлт эх үүсвэр бий болгох зорилгоор ногдуулдаг байна.
Архи, тамхинаас үүдэлтэй өвчин эмгэг хүн амын өвчлөл, нас баралтын үндсэн шалтгаан болж, зүрх судасны эмгэгээс үүдэлтэй нас баралтын тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсэн. Нас барж байгаа гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчний, таван хүн тутмын нэг нь хавдрын улмаас нас барсан судалгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан байна.
Архи, тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай арга нь архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх юм. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хийсэн судалгаагаар архи, тамхины татвар нэмэгдсэнээр үнийн өсөлтөд мэдрэг байдаг хүүхэд залуучуудын хэрэглээ эрс буурдаг бөгөөд үнэ 10 хувиар нэмэгдэхэд хэрэглээ өндөр хөгжилтэй орнуудад 4 хувиар, хөгжиж буй орнуудад 8 хувиар тус тус буурдаг байна.
Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах тухайд
Дэлхийн ихэнх улсад энэ систем хэрэгждэг. Эдийн засгийн өсөлт саарсан, хадгаламжийн хэмжээ бага, иргэдийн орлого, зарлагын харьцаа сайнгүйг дэмжих зорилгоор 2007 оноос эхлэн уг орлогыг чөлөөлжээ. Эдгээр зорилго биелсэн тул хадгаламжийн орлогод албан татвар ногдуулна.
Автомашинд ногдуулах татварын тухайд
Улаанбаатарт автомашины тоо эрс өссөнөөс замын хөдөлгөөний ачаалал тогтмол нэмэгдэж, зам тээврийн осол 2015 онд 30 хувиар өссөн. Улаанбаатар хот нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг ч нийт тээврийн хэрэгслийн 60.9 хувь буюу 411,408 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Энэ нь агаарын бохирдлыг ихээр нэмэгдүүлдэг.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухайд
Иргэдийн орлогын тэгш байдлыг хангах, хүний амин чухал бус тансаг хэрэглээнд татвар ногдуулах нь дэлхий нийтийн орчин үеийн татварын чиг хандлага юм. Тансаг хэрэглээний бараа гэдэг нь орлогын өсөлтийг дагаж эрэлт нь нэмэгддэг, эрэлтийн мэдрэмж өндөр бараа юм. Нийтлэг олонход зориулаагүй, тансаг хэрэглээний барааг хэрэглэгчдэд шууд бусаар ногдуулж буй татварын хэлбэр нь тансаг хэрэглээний татвар байдаг.
Манай улс үл хөдлөх эд хөрөнгөд татвар ногдуулдаг ч иргэдийн тансаг хэрэглээний хэсэгт дээрх татварыг ялгаатай байдлаар тавьдаггүй. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан хөрөнгийн үнэлгээнээс 0.6-1.0 хувиар тооцож ногдуулдаг.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас “орон сууц”-ыг бүхэлд нь чөлөөлснөөр тансаг хэрэглээнд татвар ногдуулах боломжгүй. Орон сууцны чөлөөлөлтийн зорилго нь иргэдийн амьдран суух зориулалт бүхий зайлшгүй хэрэгцээнд зориулсан. Томоохон талбай бүхий тансаг хэрэглээний орон сууц мөн чөлөөлөлтөд хамаарсан.
Орон сууц гэснийг илүү тодорхой болгож, 150 метр квадрат хүртэлх талбайтай орон сууцыг татвараас чөлөөлж, 150 метр квадрат буюу түүнээс дээш талбай бүхий орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 50 хувь хөнгөлж ногдуулна.
Хуулийн төсөл батлагдсанаар орон нутгийн төсөвт ямар нэг сөрөг нөлөөгүй. Учир нь орон сууц уг татвараас чөлөөлөгддөг юм байна.

Дээрх татваруудыг нэмж авдаг болсноор жил бүр 200 тэрбум төгрөгийн улсын төсөвт нэмж төвлөрүүлэх боломжтой юм байна. Мөн 2017 оны нэгдүгээр сараас эхлэн шинэ татварын нэмэлтийг хэрэгжүүлэх аж.
Харин УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар татвар нэмэхийг дэмжихгүй гэв. Тэрээр эдийн засаг өсөлттэй үед л татвар нэмэхээс агшиж буй өнөө үед татвар нэмэхийг дэмжихгүй гэсэн юм. УИХ-ын гишүүн А.Баделхан ч мөн адил байр суурийг өчигдөр болсон, Төсвийн байнгын хорооны үеэр илэрхийлсэн. Харин Сангийн сайд дээрх татварууд нийт иргэдэд шууд нөлөөлөхгүй, бид ЗӨВХӨН ТАНСАГ хэрэглээнд татвар ногдуулна гэв.
Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд зоригтой алхам хийж, эдийн засгаа тогтворжуулах нь зөв гэв. Энэ асуудлыг өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.