Спортын хаан гэддэг хөнгөн атлетикийн тэмцээнүүд үргэлжилж байна. Хөнгөн атлетикийн тэмцээнүүд Самбодромо цэнгэлдэх хүрээлэнд болж буй.
Одоогийн байдлаар хөнгөн атлетикийн 100, 400, 800 м-ийн уралдааны медалийн эзэд тодорлоо. Дэлхийн хамгийн хурдан гурван тамирчинг танилцуулж байна.
УСАЙН БОЛТ
2008 оны олимпоор цойлон гарч ирсэн Ямайкын тамирчин, өдгөө 29 настай Усайн Болт эрэгтэйчүүдийн 100 м-ийн уралдаанд 9.81 секунд гүйж алтан медаль хүртсэн.
Оролцсон олимп бүртээ, уралдсан төрлүүддээ алтан медаль хүртэж, Олимп, дэлхийн дээд амжилтыг эвдэж байсан тэрээр ийнхүү эрэгтэйчүүдийн 100 м-ийн төрөлд гурван олимпоос алтан медаль хүртсэн анхны тамирчин болов.
Тэрээр Бээжин, Лондонгийн олимпоос 100, 200, 4х100 м-ийн төрлүүдэд бүгдэд нь алтан медаль хүртэж байсан бол энэ жил эхний уралдаанаасаа ийнхүү алтан медаль хүртэж байгаа юм. Тэрээр мөн 200 болон 4х100 м-ийн уралдаанд оролцоно. Усайн Болт Риогийн олимпоос гурван алтан медаль хүртэх зорилготойгоор ирсэн гэдгээ мэдэгдсэн билээ.
УЭЙД ВАН НИЕКЕРК
Өмнөд Африкийн тамирчин, ойрын зайн гүйгч Уэйд ван Ниекерк Риогийн Олимпын 400 м-ийн төрөлд түрүүлж, 17 жил эвдэгдээгүй байсан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож шуугиан дэгдээлээ.
24 настай Уэйд ван Ниекерк 400 м-ийг 43.03 секундэд туулсан юм. Ингэснээр тэрээр Америкийн ойрын зайн гүйгч Майкл Жонсоны 1999 онд 400 метрт 43.18 гүйсэн рекордыг эвдлээ.
Дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болт Риогийн олимпийн дараа зодог тайлж буйгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл Өмнөд Америкийн Ниекеркийг дараагийн од нэрлэж байна.
ДЭВИД РУДИША
800 м-ийн зай буюу дундын зайн гүйлтийн уралдаанд Кенийн тамирчин Давид Рудиша 1 мин 42.15 секундын амжилтаар олимпийн аварга боллоо.
Рудиша тус зайндаа Лондонгийн олимпод мөн түрүүлж байсан бөгөөд ийнхүү тэрээр 800 м-ийн зайн “эзэн” гэдгээ батлан харууллаа.
Давид Рудиша 800 м-ийн зайн олимп, дэлхийн рекордыг эзэмшдэг юм.
Эх сурвалж: Rio2016