Бид салбар,салбарын тэргүүлэгчид, шинийгсанаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж,Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг та бүхэнд хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноорДэлхийн монголч эрдэмтдийн их хурал манай улсад 11 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаатай холбогдуулж, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Олон улсын Монгол судлалынхолбооны хэвлэл хариуцсан нарийн бичгийн даргаЭ.Пүрэвжавыг урьж ярилцлаа.
ЭРДЭМТЭД МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
Монгол судлал хэдэн зуун жилийн уламжлалтай. Монголч эрдэмтдийн их хурал энэ жил манай улсад 11 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Монголч эрдэмтдийн анхны их хурал 1959 онд Улаанбаатар хотод болж 21 өдөр үргэлжилсэн. Тухайн үед Монгол Улс НҮБ, СЭВ-д элсэх гэж байсан учраас Монголын тухай мэдээлэл дэлхий даяар тарах ёстой байсан.
Иймд тухайн үеийн удирдлага хуралдаж, Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт болон Хэнтий аймгийн Дадал сумдуудаар аялал зохион байгуулж, нэг өдөрт гурван хүн илтгэл хэлэлцүүлж, оролцогчид үг хэлэх маягаар өргөн хэмжээнд зохион байгуулсан байдаг. Анхны хуралдаанд 14 орны 34 эрдэмтэн оролцсон. Монголч эрдэмтдийн хурал ийнхүү үргэлжилсээр энэ жил XI их хурал “Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдвээр зохиогдож байна.
Сүүлийн таван удаагийн их хурал таван жилд нэг болсон. Иймээс Монголч эрдэмтдийн их хурлыг “Монгол судлалын олимп” гэж гадаадын улс орнууд нэрлээд байна. 2011 онд X их хурал болсон. 20-30-аад орны эрдэмтэн оролцдог байсан бол энэ удаагийн их хуралд 29 орны 430-аад эрдэмтэн илтгэл тавьж оролцож байна. Сүүлийн дөрвөн удаагийн их хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
АСЕМ-ААС ИЛҮҮ...
Өнөөдөр дэлхийн 20 гаруй оронд Монгол судлалын төв, Монгол судлалын анги бий. Таван жилд нэг удаа болдог учраас эрдэмтэд ихээхэн хүндэтгэлтэй хандаж их хуралд оролцохын өмнө болон хойно хээрийн шинжилгээний анги, номын санд ховор ном уншиж судлахаар ажилладаг. Судлаач хүний хувьд Монголч эрдэмтдийн XI их хурлын ач холбогдлыг манай улсад саяхан болоод өнгөрсөн АСЕМ-ийн 11 дэх чуулганаас шууд бус утгаараа илүү ашигтай гэж үзэж байгаа.
Яагаад гэвэл монголч эрдэмтэд өөр өөрсдийн улс оронд Монголын тухай мэдээлэл, гадаад харилцаа, тусламжийн асуудлыг танилцуулж, удирдаж хийдэг. Төр, засгийнх нь зүгээс ч эрдэмтдийнхээ хийсэн судалгаа, шинжлэх ухааны үүднээс дэвшүүлсэн асуудалд ихээхэн ач холбогдол өгдөг. Тийм учраас эрдэмтэд улс орондоо очоод Монголын асуудлыг танилцуулна, судалгааны олон баримт, шинэ мэдээллүүдтэй очно.
ГАДААДЫН ЭРДЭМТЭН ГУРВАН ЖИЛД НЭГ, МАНАЙХАН ЖИЛД ГУРВАН УДАА ИЛТГЭЛ ТАВЬДАГ
Энэ удаагийн их хурал Монгол хэл, бичиг судлал, Монголын түүх судлал, Монголын соёл, утга зохиол судлал, Олон улсын харилцаа судлал, Монголын нийгэм эдийн засгийн судлал гэсэн таван салбар хуралдаанаар болно. Их хурлын нэр “Монгол судлал ба тогтвортой хөгжил”. Монгол Улсад ямар ч засаг солигдсон, ямар ч үе ирсэн улс эх орон нь тогтвортой хөгжих нь ард түмэндээ ч, олон улсад ч, дэлхийд ч боломжтой гэсэн утгаар ингэж нэрлэсэн.
Тавдугаар салбар хуралдаан ихээхэн онцлогтой. Энэ сэдвээр хандсан маш олон илтгэл байгаа. 430 гаруй эрдэмтэн оролцож байгаагийн 270 эрдэмтний илтгэлийн гол санаа, товчлол хэвлэгдсэн. Гадаадын эрдэмтэн гурван жилд нэг удаа илтгэл тавьдаг бол манай эрдэмтэд жилд гурван удаа илтгэл тавьдгаараа ялгаатай. Тэгэхээр гурван жилд нэг удаа илтгэл тавьж байгаа эрдэмтэн маш их судалгаа хийж, олон материал харж, архивт суусан байж таарна.
Бүгд шинэ санаагаар арвин, шинэ зүйлийг дэвшүүлсэн сонирхолтой илтгэлүүд байх нь ойлгомжтой. Манай эрдэмтдийн зүгээс түүх, археологи шинэ малтлага талаар, “Монголын нууц товчоо” судлал, нийгэм эдийн засгийн талаар буюу яг одоо хөгжихөд юу хэрэгтэй байна вэ гэсэн сэдвээр илтгэлүүд тавихаар бэлтгэсэн.
МОНГОЛЧ ЭРДЭМТНИЙ ТОО ХУРЛААС ХУРАЛД 10-ААР НЭМЭГДЭЖ БАЙНА
Миний хувьд 1987 онд Дэлхийн монголч эрдэмтдийн V их хуралд анх орж байсан. Бөхчүүд улсын наадамд тэдэн удаа түрүүлсэн гэж ярьдгийн адил монголч эрдэмтэд энэ их хуралд хэдэн удаа оролцов гэдгээрээ бахархаж байдаг. Энэ удаагийн хуралд Монголоос 118 эрдэмтэн оролцож байна.
Өмнөх их хуралд 108, түүний өмнө 98 байсан. Эрдэмтдийн тоо хурлаас хуралд арваар нэмэгдэж байна. Гэтэл манай улсад нийгмийн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалсан судлаач 600 орчим байдаг. Ашигт малтмал, нарны энерги, анагаах ухааны чиглэлээр илтгэлүүд тавьдаг.
Энэ удаа би арын албанд ажиллаж байгаа. Монголч эрдэмтдийн XI их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг гэж гарсан. Ажлын хэсгийн ахлагчаар Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга доктор Д.Заяабаатар, нарийн бичгийн даргаар нь миний бие ажиллаж байна. VIII, IX, X, XI зэрэг сүүлийн дөрвөн их хурлыг зохион байгуулах ажлын албанд ажилласан.
ЭНЭ УДААГИЙН ХУРАЛ ТАВАН САЛБАРТАЙ Ч 50 ГАРУЙ СЭДВЭЭР ЧУУЛНА
Дэлхийн монголч эрдэмтдийн XI их хурлын бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу маш сайн хангасан. Өмнө нь нэг ажлын хэсэг гаргаад ажиллахад ачаалал ихтэй байсан бол энэ удаагийн их хуралд таван ажлын хэсэг гаргасан.
Таван салбар гэж байгаа ч дотроо тавиад салбар хуралдаан бий. Монгол хэл, бичиг гэхэд л монгол хэл, хэлний хууль, дундад зууны монгол хэл, алтай хэл гэх мэт салбарууд хуралдана. Түүхийн чиглэлээр археологи, эртний түүх, Орчин үеийн түүх, Эзэнт улсын түүх гэх мэт нэг асуудалд чиглэсэн 7-8 итгэлийг нэг өдөрт хэлэлцэх боломжтойгоороо онцлог.
Хурлыг зохион байгуулахад Шинжлэх ухааны академийн хэлний хүрээлэн, түүхийн хүрээлэн, философи, социологи, эрхийн хүрээлэн, олон улсын хүрээлэн, МУИС-ийн монгол судлалтай холбоотой бүх газрууд, МУБИС-ийн холбогдох газрууд холбогдож, манай эрдэмтдийн хамтын хүчээр хийж байна.
Ч.Зотол, Б.Энхжин