Москваг шүтэгч, тэдний дохиур болсон С.Баярын тэргүүлсэн Засгийн газар адууны ханиад, томуу дэлгэрсэн гэдэг шалтгаанаар монгол түмний нэгэн цэнгэл болсон өвлийн морин уралдааныг хорьсон шийдвэр гаргасан. Онд мэнд орсны баяр, хавартай золгосны баяр болох “Дүнжингаравын хурд” жил бүрийн шинийн 3-ны билэгт сайн өдөр болдог байлаа. Өнөө жил С.Баярын харалган шийдвэрийн улмаас болсонгүй. Үүнээс улбаалан монголчууд шороон хулгана жилийн цагаан сарыг нэг тиймэрхүү л өнгөрлөө хэмээн ярьж байна. Хурдан морины уралдаан, “Дүнжингаравын хурд”-гүй цагаан сар дутуу дулимаг, өрөөл татуу мэт санагдах юм. Өнгөрсөн оны аравдугаар сард Ховд аймгийн Булган суманд анх гарсан адууны ханиад ихэнх нутгаар тархсан.
Энэ хугацаанд хурдан морины уралдаан нэг ч явагдаагүй. Гэтэл хурдан морины уралдаан болоогүй байхад өнөөх гайт ханиад монгол орны ихэнх нутгийг хамарч эдийн засгийн хувьд вакцин энэ тэр гэж биднийг багагүй хохироосон. С.Баяр тэргүүтэн “дургүйд хүчгүй”-н үлгэрээр асуудалд хэт нэг талыг барин хандаж хурдан морины уралдааныг хориглох шийдвэр гаргажээ. Адууны ханиад тархсан энэ үед хурдан морины уралдаан зохион байгуулвал тархаж, дийлдэхгүй, аюултай гэсэн орос заншил, ёс суртахуун, соёлтой Ерөнхий сайдын гаргасан шийдвэр монголчуудад таалагдсангүй. Тиймдээ ч малчин монголчууд энэ шийдвэрийг хүлээж авалгүй Багануур, Түргэний голд хурдан морины багахан хэмжээний уралдаан явуулсаар л байна. Аргагүй шүү дээ. Малчид гэдэг чинь ухаантай, агуу өв соёлтой улс. Ханиадтай морио уралдуулдаггүй гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Мал маллахаа марксизмаар заалгаагүй монголчууд морь уралдуулахаа Москвагийн дохиураар заалгасангүй. Тэгээд ч тэр хурдан буянууд чинь байнгын нэмэгдэл тэжээл, вакцинжуулалтад хамрагддаг. Уяач хүн өөрийн төрсөн үрээсээ дутахгүй хурдан буянаа харж хамгаалдаг юм. Түүнээс биш адууны ханиад гарч гэнэ, хэзээ миний морьдод халдах бол гээд тэнгэр ширтээд суудаг улс биш, уяачид. Хурдан морины уралдааныг хараад самсаа нь шархирдаггүй монгол хүн үгүй. Харин манай Ерөнхий сайд л монгол ёс заншил, соёлгүй болохоор юун самсаа шархирах, харин адуу, малнаас хамраа дараад зугатаах байлгүй, ханиадтай учраас. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Төв аймгийн Баянцогт суманд 2007 оны “Шилдэг гал” “Босоо хүлэг” галын нэрэмжит азарга, их насны морьдын уралдаан болов. Азарганд 150, их насанд 200 гаруй хурдан буян уралдлаа. Эдний дотор Монгол Улсын манлай уяач Цандэлэгийн соёмбо хүрэн, Жанчивын буурал, “Иточу” группын Т.Энхбатын гал хүрэн азарга, Содномцогийн хонгор, “Их хурд”, улсын наадамд айрагдсан Гөлгөөгийн хээр зэрэг цуут хурдан хүлгүүд ирсэн нь наадам, наадамчдыг улам баясгаж байв. Азарганы уралдаанд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Сугарын зэгэл түрүүлж, “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийн хул аман хүзүүдэв. Мөн “Гацуурт” компанийн захирал А.Батмөнхийн хулгар хүрэн, ИХ намын дарга Ж.Батзандангийн халтар, Төв аймгийн уяач Дагвын халтар айрагдаж хурсан олныг баясгалаа. Их насны уралдаанд Булган аймгийн уяач Дорждэрэмийн хонгор түрүүлж, Ховд аймгийн Дарви сумын уугуул Т.Батцоожийн хонгор халзан аман хүзүүдсэн юм. Айргын гуравт Ховд аймгийн Дарви сумын “Бумбат ноёлог” компанийн захирал Мөнхтөрийн хээр, “Шандас” галын уяач, Монгол Улсын манлай уяач, “Иточу” группын захирал Т.Энхбатын хулан хээр, “Симба” группын захирал, Монгол Улсын алдарт уяач Ц.Батсайханы хээр халзан айрагдав. Наадмаас харахад Монгол хүний нүдэнд нь оч гялалзан, ёстой л нөгөө босоо хийморьтой ард түмэн энд л байлаа. Хөдөөгийн хөх өвгөд хөөрөг зөрүүлэн тамхилж, хурдан морины тухай яриа эцэс төгсгөлгүй хөвөрч, хүн малын зоо тэнийсэн сайхан наадам боллоо. “Босоо хүлэг” галынхан ч наадмыг үнэхээр сайхан зохион байгуулж, түрүүлсэн хурдан буяныг автомашин, аман хүзүүний морьдыг “Хонда” маркийн мотоциклиор байлав. Улаанбаатарын жийп машинууд Баянцогтод ирчихсэн юм шиг сумын төв жийпний хөлд дарагдсан харагдав. Хурдан морины уралдаанд морь, хүүхэд бэртэж гэмтэлгүй, хэрэг зөрчилгүй сайхан наадаж байна, монголчууд. Энэ үеэр согтуу хүн ч харагдахгүй, жинхэнэ монгол наадам болов. Наадамд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Г.Дондог өөрийн биеэр ирж шагнал гардууллаа. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Энхболд бие төлөөлөгчөөрөө мэндчилгээ дэвшүүлж, уяачдыг шагнаж урамшуулсан юм. Энэ хоёр эрхэмд цугласан зон олон, ард түмэн урмыг сайхан үг хайрлаж байна. Хурдан морины уралдааныг хорьсон засгийн тэргүүнийг шүүмжлэх өвгөдийн уур, уцаараас харахад С.Баярын нэр хүнд тийм ч сайнгүй байгаа нь наадмын уур амьсгалаас ажиглагдах юм. ИХ намын дарга Ж.Батзандан халтар азаргатайгаа ирсэн нь наадамчдад ёстой л гэнэтийн бэлэг байв. Улмаар тэрбээр халтар азаргаа айрагдуулахад уяачид төдийгүй ард түмэн их баярлаж, хөөрсөн сэтгэлээ барьж ядан Ж.Батзанданг гэр орондоо урьж оруулах үгийг нь сонсох гэсэн хүн их байлаа. Эндээс харахад ИХ нам, Ж.Батзандангийн нэр хүнд ард түмний дунд өндөр байна. Ихэмсэг төрх, яравгар төрхгүй түүнийг ард түмэн хүлээн авч, итгэж байгаа нь харагдана. Ийнхүү ард түмэн тэгш сайхан наадаж цэнгэлээ. Ирсэн гийчид буцдагийн үлгэрээр наадамчин олон, уяачид эртний тахилгат Баянцогт хайрхан, Дунд уртын голдоо дахин учирч, наадан цэнгэхийн билэгтэй сайхан ерөөл дэвшүүлэн нутаг, нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.
Б.Цогт