Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид эртний бурхад хулгайлсан этгээдийг бусдад худалдаалах гэж байхад нь барьжээ.
Булган аймгийн Дашчойнхорлон хийдээс 2016 оны долоодугаар сарын 28-ны өдөр олон тооны бурхан алдагдсан гэх мэдээллийн дагуу цагдаагийнхан мэдээ мэдээлэл цуглуулан сэжигтэй этгээдийг баримтжуулан шалгахад 1994 онд төрсөн Булган аймгийн харъяат Б гэгч байжээ.
Түүнийг долоодугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Булган аймгийн нутаг дэвсгэрт байрлах Дорждамбаа Дашчойнхорлон хийдээс
- Доржшүгдэний таван дүр бүхий цутгамал таван ширхэг бурхан,
- Гүрэм дормын судар нэг ширхэг,
- Арван хангалын судар нэг ширхэг зэргийг хулгайлан авч эртний эдлэлийн худалдаачинд борлуулах гэж байхад нь алдагдсан эд зүйлийн хамт дайчлан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.