Дэлхийн 17 хотод гарч, олон улсын кино наадмын гурван шагнал хүртсэн, АНУ-ын найруулагч Лорен Нэппийн “Live from UB” буюу “Улаанбаатараас шууд дамжуулж байна” баримтат кино нь наймдугаар сарын 6-ны өдөр Тэнгис кино театрт 18.00 цагт Монгол дахь нээлтээ хийх гэж байна.
Нүүдлийн соёл иргэншлээрээ дэлхийд танигдсан Монгол орны 21-р зууны дуу хоолой нь цөөн хэдэн рок хөгжимчид болж байна. Нэгэн цагт Улаанбаатар хотод рок хөгжим эрх чөлөөний билэг тэмдэг, гадаад ертөнцийг сонирхох шалтгаан болж байсан бол өдгөө үндэсний соёл, төрхөө илтгэх зэмсэг болжээ. “Live From UB” баримтат кино нь Монголын ирээдүйтэй залуу хамтлагуудын нэг болох Моханик хамтлагийн өнөө цагийн үндэсний соёлын илэрхийлэл болсон шинэ хөгжим бүтээх явцыг үзүүлдэг. Бидэнтэй холбогдох
Энэхүү киноны нээлт нь АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр үнэ төлбөргүй үзүүлж байгаа ба суудлын тоо хязгаартай, түрүүлж ирсэн дарааллаар оролцоно.
Тэнгис кино театрт нэг өдөр гарах боловч, үүний дараагаар СУИС, Хөгжим бүжгийн коллеж зэрэг газруудын фондод бэлэглэж, цаашид энэ киног үзэх боломжтой болгоно.
Найруулагч
Лорен Нэпп нь дэлхийн олон улсын угсаатан зүй, соёл, урлагийн сэдвээр баримтат кино, мультимедиа туурвидаг уран бүтээлч юм.
Тэрээр 2009 онд Гринеллийн Коллежийг антропологи, дэлхийн хөгжлийн бакалавр зэрэгтэй төгссөн. Лорен дараа жил нь Гринеллийн Багшлах хөтөлбөрөөр БНХАУ-ын Нанжин хотод ажиллаж эхэлсэн ба энэ хугацаандаа орон нутгийн телевизийн боловсролын редакцид сайн дурын ажилтнаар ажиллан, мультимедиа өгүүлэмжид сэтгэл зүрхээ зориулж эхэлсэн.
2008 онд Лорен нь АНУ-ын PBS телевизийн NEWSHOUR нэвтрүүлгийн редакцид ажиллан, Жилиан Уэлч (Gillian Welch), Эндрю Бөрд (Andrew Bird), Сэү Хорхэ (Seu Jorge), Патти Гриффин (Patty Griffin) зэрэг алдартай хөгжимчдийн хөрөг нэвтрүүлэг бэлдэж байсан.
Тэрээр мөн цахим хуудасны багт мэдээ, өдөр тутмын видео ярилцлага бэлтгэж байсан туршлагатай. Монголд 2011 онд Фулбрайт-мтвЮ (Fulbright-mtvU) хөтөлбөрийн тэтгэлгээр ирсэн ба нэг жилийн хугацаанд өөрийн анхны бүрэн хэмжээний баримтат кино “LIVE FROM UB” (Улаанбаатараас шууд дамжуулж байна)-г бүтээжээ. Лорен мөн PRI олон улсын радиод зохиомж, mtvU цахим хуудсанд блог хөтөлж байсан.
Энэ жил Лорен нь Стэнфордын их сургуульд Баримтат киноны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан юм.
Кино баг
Фернанда Росси, Өгүүлэмжийн редактор
Хатагтай Росси нь ганцаарчилсан уулзалт, семинар, зайны зөвлөгөө өгөх байдлаар кино уран бүтээлчдэд хар дүрс гаргах, сайжруулах, хөрөнгө босгох трейлэр, киноны синопс, зохиол зэргийг боловсруулахад батлагдсан арга техникийн дагуу дэмжлэг, чиглүүлэг өгдөг. Тэрээр 300-гаад баримтат кино, кино зохиол, бүтээлийн загвар дээр ажилласан ба үүний 2 нь Оскарын шагналд нэр дэвшсэн.
Изабелл Стролло, Эвлүүлэгч
Изабелл Стролло нь Пеннсилвани мужийн Питтсбург хотод амьдардаг УСК-ны эвлүүлэгч ба хөдөлгөөнт график бүтээлч юм. 2008 оноос хойш тэрээр Питтсбург хотын урлагийн хүрээлэнд гэрээт багшаар ажиллаж, кино эвлүүлэг, телевизийн график зааж ирсэн. Изабелл нь туслах оператороор карьераа эхэлсэн ба Цагаан ордны түүхийн нийгэмлэг (White House Historical Society), Үндэсний газарзүйн телевиз (National Geographic Television), түүнчлэн олон продакшн компанид ажиллаж байсан туршлагатай.
Б. Дөлгөөн, Туслах Продюсер/Орчуулагч
Бритиш Колумбиагийн их сургуульд Урлагийн түүхээр суралцсан ба Монголд урлагийн, ялангуяа кино урлагийн хөгжлийг ахиулах хүсэл эрмэлзэлтэй явдаг. Тэрээр бага наснаасаа хөгжимд хайртай болсон ба уран зохиол, кино урлагт мөн дурласан. Дөлгөөн нь одоогоор кино, урлагтай холбоотой хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа.
Баримтат кинонд оролцсон:
Д. НАЦАГДОРЖ: HiFi Records, Playtime хөгжмийн наадам, Playtime Radio-г үүсгэн
байгуулагч
МОХАНИК: Дөрвөн гишүүнтэй хамтлаг. Тэд анх ахлах сургуульдаа панк хөгжмийн
хамтлаг болж үүссэн ч рок-н-ролл урсгалыг монгол дуу, дүрслэлтэй
нийлүүлсэн шинэ урсгал гаргаж байгаа
О. ЭНЭРЭЛТ: Басс гитарчин
Ц. ДАВААЖАРГАЛ: Гитар & Дуучин
С. ЦОГТ: Гитар & Дуучин
Г.БАТБАЯР: Бөмбөрчин
Г. БИЛЭГДЭМБЭРЭЛ: VIBE 105.5 радиогийн хөтлөгч
АЛТАН УРАГ: Монголын анхны фолк рок хамтлаг, монгол дууг үндэсний хөгжмийн
зэмсэг болон хүнд рок элементийг хослуулдаг онцлогтой
М. ЧИМЭДТОГТОХ: Үлээвэр хөгжим, хөөмий
Б. ЭРДЭНЭБАТ: Хамтлагийн ахлагч, ёочин
Ц. ОЮУНГЭРЭЛ: УИХ-ын гишүүн асан, 1990-ээд оны ардчилсан хувьсгалч
С. НАРАН: Соёлын тэргүүний ажилтан, поп дива дуучин
Д. БОЛД: Төрийн соёрхолт, поп дуучин. Уламжлалт хөгжмийн зэмсэг болон поп
урсгалыг нийлүүлсэн “Монгол поп” стилээрээ олны анхаарлыг татсан.
Ц. Чулуунбат: Харанга хамтлагийн ахлагч, Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн
продюсер
Д. ЖАРГАЛСАЙХАН (Чингис Хаан): 1980-аад оны прогрессив рок урсгалын Чингис
хаан хамтлагийн гишүүн, МУГЖ
Г. ЖАРГАЛСАЙХАН (Соёл-Эрдэнэ): Монголын анхны рок хамтлаг болох Соёл-Эрдэнэ
хамтлагийн анхдагч гишүүдийн нэг
Л.ЭНХ-АМГАЛАН: Монголын анхны гранж рок Нисванис хамтлагийн гитарчин,
дуучин
ДЛОБ (Б.БАТБОЛД): Хөгжмийн продюсер, хуучин монгол ардын дууны ремиксийг
бүтээдэг Дунд гол продакшн компанийн үүсгэн байгуулагч
Т.МӨНХ-ОРГИЛ: Дунд гол продакшны DJ
Нэмэлт дэмжлэг
Зөвлөхүүд
Лори Глапа, Гэйб Холлоуэй, Хуульзүйн зөвлөгөө Петр Марш, Этно хөгжмийн судлаач (Монголын хөгжмөөр мэргэшсэн) Хари Шрийнавасан, Сошиал медиагийн дэмжлэг Эла Тройано, Баримтат киноны боловсруулалт
Патрик Уалдо, Олон нийтээс хөрөнгө босгох явцын дэмжлэг Линда Уинзлөү, Эвлүүлэгний явцын дэмжлэг
Санхүүжилт
- Фулбрайт-mtvU хөтөлбөр - Питтсбург хотын анхны кино уран бүтээлийн тэтгэлэг - Live From UB баримтат киноны санхүүжилтийг Питтсбург сан болон Heinz Endowments-аас хамтран гаргадаг “Investing in Professional Artists” хөтөлбөрөөс гаргав. - 170 гаруй хувь хүний хандив
Кино гарсан хотууд
- DisOrient Film Festival | Eugene, Oregon | 4.29.16
- Albuquerque Film and Music Experience | Albuquerque, New Mexico | 4.18.16
- Association for Asian Studies Film Expo 2016 | Seattle, Washington | 3.31.16
- Asia House Film Festival | London, UK | 2.24.16
- Noise Pop Music and Film Festival | San Francisco, California | 2.21.16
- Northwest Film Forum | Seattle, Washington | 2.10.16
- International Film Festival Rotterdam | Rotterdam, Netherlands | 2.3.16
- Philadelphia Asian American Film Festival | 11.14.15
- Sound Unseen | Minneapolis, Minnesota | 11.13.15
- University of Arizona | Tucson, Arizona | 10.30.15
- Mongolia International Film Festival | 10.24.15
- Taiwan International Ethnographic Film Festival | Taipei | 10.3.15
- Asian American International Film Festival | New York City | 7.24.15
- Silk Screen Film Festival | Pittsburgh, Pennsylvania | 7.12.15 + 7.18.15
- Friends of Mongolia | Washington, DC | 7.10.15
- Endeavours Documentary Film Festival | Singapore | 5.15.15
- CIMMFest | Chicago, Illinois | 4.19.15
Кино наадмын шагналууд
- Бүрэн хэмжээний баримтат киноны шинээр гарч ирж буй шилдэг найруулагч, Ази-Америкийн кино наадам 2015
- Үзэгчдийн таашаалд нийцсэн шилдэг (бүрэн хэмжээний баримтат кино), Ази-Америкийн кино наадам 2015
- Шилдэг Монгол кино, Монголын Олон улсын кино наадам 2015
“Монгол рок-н-ролл” хэлэлцүүлэг наймдугаар сарын 12
Киноны нээлтийн дараа долоо хоногт “Монгол рок н ролл” нэртэй хэлэлцүүлэг наймдугаар сарын 12-ны 19.00 цагаас Гэгээнтэн Энтертайнмент төвийн CUE+ кафед болно. Хэлэлцүүлэгт Моханик хамтлаг, HiFi Records, Нисванис, The Colors хамтлагийн уран бүтээлч, продюсерүүд энэхүү кинонд оролцсон тухайгаа, Монголын рок-н-ролл хөгжмийн урсгал дэлхийд цаашаа хэрхэн хөгжих боломжтой талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн хөгжмийн салбарын нөлөө бүхий уран бүтээлч, продюсерууд оролцох ба Моханик хамтлаг концерт тоглоно.
Хэлэлцүүлгийг шууд дамжуулах холбоос: https://www.facebook.com/livefromub
Хэлэлцүүлэг нь хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй тул 8905-6627 утсаар урилга авна уу.