Дэлхийн нүүдэлчдийн их наадам хоёр дахь удаагаа Киргиз улсад зохион байгуулагдах гэж байна.
Ирэх есдүгээр сарын 3-8-ны өдрүүдэд Киргиз улсын Чолпан-Ата хотноо буюу алдарт Иссыккөл нуурын эрэгт болох дэлхийн нүүдэлчдийн их наадамд Монгол, Казахстан, Туркменистан, Узбекистан зэрэг 20 гаруй улс оролцоно.
Нүүдэлчдийн наадамд оролцогчид:
- Алыш буюу бүсний барилдаан,
- Аламан байге хэмээх уралдаан,
- Жорго салыш буюу хурдан морины уралдаан,
- Казак курош буюу казах бөх
- Кок бору буюу тулам булаалдах,
- Кунон чабыш буюу шүдлэн морины уралдаан,
- Кыргыз курош буюу киргизийн үндэсний бөх,
- Тогуз коргоол буюу хөлөгт тоглоом,
- Эр эниш буюу морин дээрх барилдаан зэрэг 26 төрлөөр өрсөлджээ.
Сануулахад 2014 онд болсон нүүдэлчдийн анхдугаар их наадамд 19 орны 22 багийн 430 гаруй тамирчин өрсөлдсөнөөс Монголын баг тамирчид нэг мөнгө, зургаан хүрэл медаль авч, тавдугаар байрт шалгарч байсан юм.