Галт тэргээр зорчих гэсэн иргэд хөдлөх цагийг нь тулгаж очоод тасалбар худалдан авч амжихгүй байх нь цөөнгүй. Баяр наадмын үе, амралтын өдрүүдэд зорчигчдын хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэнээс иргэд тасалбар авахаар уртаас урт дараалалд зогсоод хоосон хоцорсон үедээ галт тэргэн дотроос нэмэгдэлтэй үнээр аваад зорчих боломжтой байсан бол одоо "Улаанбаатар төмөр зам" галт тэргэн дотор тасалбар худалдахаа больжээ. Ялангуяа, Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн өдөр бүр 10.30 цагаас хөдөлдөг галт тэрэг зорчигч олонтой байдгаас тасалбаргүй хоцрох хүн олширсон байна. Уг галт тэрэг орон нутгийн буудал бүрт зогсдог тул авто замгүй газрынхны хөл дүүжилдэг ганц унаа нь болдог. Гэтэл шинэ журам хэрэгжиж эхэлснээс хойш энэ чиглэлийнхэнд багагүй бэрхшээл учирч буй аж.
Галт тэргэн дотор тасалбар худалдахгүй байх журмаа хэрэгжүүлэхийн тулд төмөр замынхан галт тэрэг хөдлөх хүртэл үүдэнд нь цагдаа зогсоон, хүчээр орох гэсэн хүмүүсийн уйлдлийг таслан зогсоох болжээ. Төмөр замаар зорчиход иргэний үнэмлэхтэй хүнд тасалбар худалддагийг Та санаж буй байх. Харин саяхнаас галт тэргэнд суух үед иргэний үнэмлэхийг тасалбартай тулган шалгадаг болж хэвшсэн байна.
Мөн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийнхээс бусад галт тэрэгнээсээ хоцорсон зорчигчдын тасалбарын үнийг буцааж өгөхгүй болжээ. Уг нь хоцорсон зорчигч галт тэрэг хөдөлснөөс хойш 30 минутын дотор тасалбар түгээгүүрийн салбарт хандан буцааж болдог байсан юм.
Х.Болор