Монгол дахь Америкийн Худалдааны Танхимаас зохион байгуулсан 7-р сарын уулзалтын үеэр RE/MAX Mongolia АНУ ын Худалдааны Танхимд гишүүнээр элслээ.
Энэ танхим нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан төрийн бус байгууллага бөгөөд RE/MAX Mongolia зэрэг ОУ-ын байгууллагууд гишүүнээр элссэнээр хоёр талын байгууллагуудын цаашдын түншлэл, ажил хэрэгт ихээхэн өндөр ач холбогдолтой болж байгаа юм.
Уулзалтанд хүрэлцэн ирсэн АНУ-аас Монголд суух элчин сайд хатагтай Женнифер Зендалл уулзалтыг нээж хэлсэн үгэндээ бид АНУ болон Монгол хоёр улсын хувьд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодлогыг цаашид үргэлжлүүлэх бөгөөд үүнд хувийн хэвшлүүдийн гүйцэтгэх үүрэг асар өндөр юм гэж онцолсон юм.
Мөн энэхүү уулзалтын онцлог нь, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар урилгаар хүрэлцэн ирж шинээр байгуулагдсан Засгийн Газрын Монгол улсыг хөгжүүлэх ерөнхий чиглэл, байр суурь болон үүнд Хувийн хэвшлийг дэмжих, Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлцлийг нэмэгдүүлэх тал дээр хэрхэн анхаарч ажиллах талаараа уулзалтанд хүрэлцэн ирсэн AmCham-ийн гишүүн болон бусад хувийн хэвшлийн 50 гаруй төлөөлөгчдөд илтгэл тавьж, нээлттэй ярилцлаа. Тэрээр гадаадын хөрөнгө оруулалтыг татсанаар Монгол улсыг хөгжлийн өндөр түвшинд хүргэх нь хөгжлийн зөв гарц бөгөөд үүнд өөрийнхөө хувь нэмрийг оруулсаар ирсэн бөгөөд цаашдаа ч энэ бүхнийг дэмжиж ажиллах хүсэлтэй Монголын шилдэг дипломатчдын нэг билээ.
Тэрбээр Барилгын салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих болон энэхүү салбарыг хэрхэн хөгжүүлэх тухайд хэлэхдээ, “Монгол улсын барилга, үл хөдлөх хөрөнгийн салбар зөвхөн Барилгын хөгжүүлэлт буюу барилга угсралтын чиглэлээрлаа хандуулж байгаа бөгөөд цаашид хэдэн арав, зуун жил үр ашгаа өгөх, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх чиглэлээр энэхүү хөрөнгийн урт хугацааны хөгжилд анхаарч ажиллах хэрэгтэй. Үүнд, тухайн барилга, үл хөдлөх хөрөнгийн менежмент, хөрөнгө оруулалт, худалдаа, маркетинг зэрэг өргөн хүрээтэй асуудлууд орж байгаа юм. Монгол улсад яг өнөөгийн нөхцөлд Барилгын салбарыг менежмент, хөрөнгө оруулалтын чиглэлээр хөгжүүлэх мэргэжлийн хүмүүс хангалттай хэмжээнд байхгүй байгаа ч Дэлхийн тэргүүлэгч брэнд RE/MAX өнгөрсөн жилээс Монголд орж ирсэн нь сайшаалтай юм. Үнэхээр Монгол улсад Дэлхийн ийм томоохон брэндийн олон улсын жишиг стандарт хэрэгтэй бөгөөд RE/MAX Mongolia-ийнхан Монгол улсын барилгын салбарыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэн ажиллаж байгаад баяртай байна” хэмээн онцолсон юм.