Дөрвөн жилийн тэртээ Лондоны олимпод аваргын төлөө тулалдахаар шигшээд шалгарсан боксчин бол Нямбаярын Төгсцогт.
17-хан насандаа Италийн Милан хотоос алдраа цуурайтуулж ДАШТ-ий мөнгөн медальтай эх орондоо ирсэн тэрбээр Лондон-2012 наадамд мөн л адил ард түмнээ баярлуулсан. Дэлхийд нэрээ дансалчихаад гуравхан жилийн дараа олимпийн медальтан болсон хосгүй боксчин.
Алтан медалийн төлөө Кубын тамирчин Робейси Рамирез Карразанатай тоглож эхний үед 5:6-гаар өрсөлдөгч нь тэргүүлж, хоёр дахь үед 4:4-өөр тэнцсэн. Шийдвэрлэх үед 5:7 харьцаагаар Кубын тамирчин ялалт байгуулж алтан медалийн эзэн болж Н.Төгсцогт олимп, дэлхийн мөнгөн медальтан болж байсан фото агшинг хүргэж байна.