gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Эрдэнэбаяр: Хамгаалалтгүй, агаарт эргэлдэх үзүүлбэрээр Гиннест бичигдэнэ

Соёл урлаг
2016-07-29
0
Twitter logo

“Эрка циркус” энтертайнментийн захирал, циркийн жүжигчин Д.Эрдэнэбаяртай ярилцлаа.

-Монголд циркийн урлаг хөгжсөний 75 жилийн ой болж өнгөрлөө. Үе үеийн уран бүтээлчид маань тоглолтоо хүргэлээ. Өөрийн тань хувьд агаарын гимнастик, алиалагч тэнцвэр гээд олон үзүүлбэр хүргэж байгаа харагдсан?
-Бид 75 жилийнхээ ойгоор үе үеийн циркчдийг нэгтгэсэн “ Эргэн дурсагдах Монгол цирк” тоглолтоо хүргэлээ. 60 гаруй настай тэнцвэрийн жүжигчин Л.Төмөрбаатар гуай оролцож, ясны жүжигчин гэдгээ харуулсан. Уран нугаралтын үзүүлбэрийг Ардын жүжигчин, Зууны манлай уран нугараач Б.Норовсамбуу гуай удирдан, найрууллаа.

Тайзан дээр 75 уран нугараач нэгэн зэрэг гарлаа. Ер нь Монголын циркийн урлагийн хөгжлийг харуулсан их сайхан тоглолт болсон. Миний хувьд саяхан Улаан-Үд хотноо болсон олон улсын наадмаас алтан медаль хүртлээ. Тэнд тоглосон агаарын гимнастикийн үзүүлбэрээ тоглож, мөн алиалагч болсон байгаа.

-Сүүлийн үед Монголд циркийн алиалагч ховордсон талаар ярьж байна. Үнэхээр тийм үү?
-Тийм ээ. Гэхдээ энэ нь Монголд циркийн хөгжил унасантай холбоотой. Урлагийнх нь орон зай байхгүй болохоор энэ төрлийн мэргэжилтэн бэлтгэх нь багаслаа. Мөн зориод сурч мэдье, алиалагч болъё гэсэн хүн цөөн байна. Түүнээс биш энэ мэргэжлийг голсондоо эсвэл чадвар нь хүрэхгүйдээ уран бүтээлчид маань цэрвээд байгаа хэрэг биш. Алиалагч их сайхан мэргэжил шүү дээ. Циркийн бүх л номерыг хийж чаддаг учраас төгс үзүүлбэр ч гэж ярьдаг.

-Гавьяат жүжигчин Д.Батсүх, Д.Цэдэнбал гээд алтан үеийн сайхан алиалагчид бий. Тэднийг орлох уран бүтээлчдийг ард түмэн өгүүлээд байх шиг санагддаг?
-Тэр үнэн шүү. Бид ч тэр орон зайг их үгүйлнэ. Циркийн залуу үеийн уран бүтээлчдэд сурч мэдэх зүйл их байна. Энэ урлагт нэг л өдөр нар мандаад, төр засаг анхаарч бүх талаас хөгжүүлэх боломж гарвал түүнийг дагаад алиалагчийн үзүүлбэр сэргээд ирнэ. Одоогоор Европийн орнуудад алиалах урлаг ер бусын сайн хөгжиж байна.

-Таныг багаасаа нугардаг байсан гэж сонссон. Уран бүтээлийн гараагаа хэдэн оноос эхэлсэн юм бэ?
- Би дөрвөн настайгаасаа циркийн урлагт хөл тавьсан. Монголын хамгийн анхны ихэр нугараачид болох Б. Энхтуяа, Б.Цогзолмаа хоёр манай хамаатан. Тэдний нүдэнд олзлогдон энэ урлагт орсон доо. 1992 оноос анх нугарч эхэлсэн. Дөрвөн настай жаахан хүү циркийн хүнд дасгалуудыг хийгээд л суудаг байлаа. Тухайн үед хурдан сургуульд орох юмсан, болих юмсан гэж хааяа бодож байсан.

-Тэгээд сургуульд ороод циркээ орхисон уу?
- Найман жил завсарласан. Энэ хугацаанд сургуульдаа сурсан. Гэхдээ эргээд циркээ санасан. Сургуулиа хурдан төгсөөд циркийн тайзнаа гарах юмсан гэж хүссэн. Тэгээд багш дээрээ очоод циркдээ оръё гэхэд зөвшөөрсөн дөө. Тэгж би энэ урлагтаа дахин ирсэн юм. Эргэж ирээд агаарын гимнастикаар хичээллэсэн. Ж.Цэцэгээ багшаасаа би маш их зүйлийг сурсан.

-Одоо уран нугарах уу. Ер нь нугарах хэцүү байсан биздээ?
-Би одоо агаарын гимнастик, морьтны гайхамшиг, алиалагч гэсэн гурван төрлөөр үзүүлбэрээ хүргэдэг. Бүгдэд нь л уран нугаралтын техникүүд багтаж байна. Тухайн үед хичээл сургууль хэцүү байсан ч одоо тэр бүхэн маань надад маш их хэрэг болдог. Ер нь хүн хүнд хэцүү байсан ч дуртай зүйлдээ бол хичээгээд зүтгээд байдаг юм билээ. Хэрэв дургүй байсан бол орхиод явах цаг хугацаа зөндөө л байлаа.

-Өөрийг тань Солонгос улсад морьтны гайхамшиг үзүүлбэрт тоглодог гэдгээр чинь мэднэ?
- 22 настайгаасаа морьтны гайхамшгийг үзүүлж эхэлсэн. Солонгосчууд их сайхан хүлээн авдаг. Тэднийд морин тойруулгын уралдаан их сайн хөгжсөн. Харин циркийн урлаг талдаа огт хөгжөөгүй орон шүү дээ. Харийн нутагт байгаа ч хийж байгаа ажлаасаа, тойрон хүрээлж буй хүмүүсээсээ маш их хүч энерги авдаг байлаа. Тэнд таван жил морьтны гайхамшгийг үзүүлсэн юм байна.

-Цирк бол биеэр үзүүлдэг урлаг. Энэ урлагийн эзэн байна гэдэг хэцүү биз?
-Хүнээс гарч болох юу л байна тэр бүхнээ гаргах хэрэгтэй болдог. Тэсвэр тэвчээр, хатуужил, оюун ухаан, хүч тамир, авхаалж самбаа гээд бүхнээ зориулж байж тайзан дээр гарах эрхтэй болно доо. Энэ бүхний дараа үр дүн нь хамгийн үнэ цэнэтэй учраас л энэ урлагт шунан дурладаг. Мөн би хувь хүн талдаа жаахан уур бухимдалтай байсан бол тайзан дээр нэг гараад л бүх зүйл магтагдана. Тэгэхээр энэ урлаг өөрөө их гэгээн сайхан юм даа.

-Турк улсад бас морьтны гайхамшгаа үзүүлж байсан гэв үү?
-Тэнд жил гаруй болсон. Турк улсад ихэвчлэн жуулчдад тоглосон. Одоо эх орондоо төвлөрөн уран бүтээлээ хүргэх төлөвлөгөөтэй байгаа. Мөрөөдөл маань шат бүрээр ахиж байна. “Эрка циркус” энтертайнментээ нээж өөрийн гэсэн студитэй боллоо. Сургалт, тоглолт гээд энэ урлагтай холбоотой бүхий л үйл ажиллагааг зохион байгуулж байна.

-Саяхан Улаан - Үд хотноо болсон олон улсын тэмцээнээс агаарын гимнастикийн төрлөөр алтан медаль авсан байна. Амжилтаасаа хуваалцахгүй юу?
-Ер нь агаарын гимнастикаар олон амжилт үзүүлсэн. Удахгүй Геннисийн номонд бичигдэх гэж байна. Ямар ч хамгаалалтгүйгээр шүдээрээ зүүгдээд агаарт эргэлдэх үзүүлбэр юм. Гиннесийн мэргэжилтнүүд ирэх сард манайд ирнэ. Би гурван минут тогтож байна. Мөн өнгөрсөн жил энэ үзүүлбэр маань дэлхийн циркийн түүхийн номонд бичигдэж байлаа.

-Хамгаалалтгүй гэхээр эрсдэлтэй биш үү?
-Ер нь циркийн жүжигчин хүн аливаа эрсдлийг тооцох хэрэгтэй. Мөн эрсдэлтэй гээд хойш суух нь утгагүй. Яагаад гэхээр маш олон жилийн хүч хөдөлмөр, хүсэл мөрөөдөл шингэсэн учраас бүхий л зүйлд бэлтгэлтэй байдаг. Морьтны гайхамшиг бол насны хязгаар заадаг. Тийм болохоор би сүүлийн үед агаарын гимнастик, алиалагч хоёртоо илүү шунан хичээллэж байна.

Т.Батсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан