Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) УИХ-ын 2008 оны ээлжит сонгуулийн нэгдсэн дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид долдугаар сарын10, 14-ний өдрүүдэд хоёр өөр хувилбараар өргөн барьсан билээ. Энэ нь улс төрийн намуудын дунд хэрүүлийн алим болж УИХ-ын анхдугаар чуулганы үйл ажиллагааг гацаанд оруулаад байгаа. Ерөнхийлөгч ч тухайн үед "Энэ хоёр дүнгийн аль нь албан ёсных вэ" хэмээн СЕХ-ны дарга Б.Баттулгаас лавлан асууж байсан. Долдугаар сарын 14-нд өргөн барьсан сонгуулийн дүнг СЕХ-ны хурлын шийдвэр, тогтоолгүй гэж улс төрийн зарим хүчнүүд үзэж байгаа. Харин долдугаар сарын 10-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн бөрьсан сонгуулийн нэгдсэн дүнг СЕХ мөн өдөр хуралдаанаараа хэлэлцжээ. Энэ хуралдааны протоколыг бүрэн эхээр нь нийтэлж байна.
МОНГОЛ УЛС СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО ХУРАЛДААНЫ ПРОТОКОЛ
2008 оны долдугаар сарын 10-ны
өдөр
Дугаар
20 Улаанбаатар
Хорооны хуралдаан 2008 оны 7 дугаар
сарын 10-ны өдрийн 11.30 цагт хорооны даргын албан тасалгаанд эхлэв.
Хуралдаанд хорооны дарга Б.Баттулга, нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, гишүүн П.Бямбацэрэн, М.Мэндбилэг, Д.Сандаг-Очир, Д.Эрдэнэчулуун, Б.Алтанжаргал, Ш.Солонго нар оролцов.
Хорооны гишүүн Х.Пүрэвсүрэн
хуралдаанд оролцсонгүй.
Хуралдаанд хорооны ажлын албаны
дарга Д.Баяндүүрэн байлцав.
Хуралдааныг хорооны дарга Б.Баттулга удирдаж, эхлээд хэлэлцэх асуудлыг танилцуулав.
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ
1.УИХ-ын 2008 оны ээлжит сонгуулийн
нэгдсэн дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган, нийтэд мэдээлэх тухай
АСУУДАЛ. СОНССОН НЬ:
Б.Баттулга: Гишүүдийн ирц бүрдсэн тул хуралдаанаа эхэлье. Цаг үеийн
байдал ийм болоод байна. Уг нь бид хуралдаанаа хийгээд, дүнгээ боогоод өргөн
барихаар тогтсон. Ингээд Ерөнхийлөгчид айлтгахаар цаг хүлээгээд өчигдөр
цаг олдсонгүй. Өнөөдөр амжихгүй юм байна гэсэн. Тэгээд өнөөдөр олдох болов уу
гэж найдаж байна. Гэтэл өчигдөр орой цоо шинээр зарим тойргийн хороод
тогтоолоо гаргаад саналын хуудсаа тоолоод эхэлчихлээ. Тухайлбал, Дорнод аймгийн
тойргийн хороо шийдээд тооллого эхэллээ гэж байна. Сонгинохайрхан дүүргийн
тойргийн хороо мөн хуралдаад тоолох ажиллагаа эхэлж байна. Иймд бид дүнгээ энэ
чигээр нь барьж болохгүй байна. Ингээд энэ асуудлыг ярьж нэг тийш болгоод, өнөөдөртөө
багтаагаад өргөн баримаар байна.
АСУУДАЛ. АСУУЛТ ХАРИУЛТ. ХЭЛЭЛЦСЭН
НЬ:
Д.Сандаг-Очир: Тэгэхээс өөр аргагүй. Өөр өдөр байхгүй.
Б.Баттулга: Тийм, өөр өдөргүй болоод байна. Бид түрүүчийн
хуралдаанаараа яриад Баянгол дүүрэг, Булган аймаг хоёрыг орхиё гэж ярьсан. Мөн
Хан-Уул дүүрэг дээр нэр дэвшигч Д.Идэвхтэн өргөдлөө татан авч байгаа юм байна,
тэгэхээр түүнээс өргөдлийг нь ном журмынх нь дагуу гаргуулаад өргөн барья гэж
тогтсон.
Гэтэл нэр дэвшигч Д.Идэвхтэн өчигдөр орой над руу яриад танай улсууд над руу ярьсан, ажлын албанаас ярьсан л даа, би өргөдлөө татаж авахгүй ээ, миний цохсон ч тийм учиртай, миний гомдол хэвээрээ байгаа, миний асуудал хаа хүрдэг юм тэр хүртэл явна, би дахиж шинээр өргөдөл бичиж өгөхгүй гэсэн.
Б.Алтанжаргал: Дараа нь тэгж магадгүй гэж хэлсэн шүү дээ.
Ш.Солонго: Тийм.
Б.Баттулга: Тэгэхээр Хан-Уул дүүргийг тэр чигээр нь өргөн барьж
болохгүй болоод байна. Ийм шинэ гомдол санал гарч ирээд болохгүй боллоо.
Иймээс энэ хэдийгээ нэг тийш нь болгохгүй бол болохгүй болсон.
Тэгэхээр би та бүхэнд тодорхой санал хэлмээр
байна. Нэлээн бодлоо. Энэ нөхцөлөөс яаж гарах вэ гэж бодоод урьд шөнө
бараг унтсангүй. Урьд шөнө Дорнодоос яриад болдоггүй. Шийдвэр
гарсан юм бол өөрсдөө шийдээч гэхээр дахиад л яриад
болохгүй юм. Сонгинохайрхан дүүргээс яриад унтуулдаггүй. Тоолох
гээд байна, нөгөө улсууд нь ирдэггүй, намууд нь
ирчихээд байна тоолчих уу гээд намуудаараа тоолох гээд байна шүү
дээ. Тэгж болохгүй, нэгэнт тогтоол гарсан бол гишүүдээ
цуглуул, намууд ажигла, тэгэхгүй бол намууд өөрсдөө тоолчих гээд
байна гэнэ. Арай ч дэндэнэ л дээ. Ингээд ерөөсөө унтуулсангүй
ээ. Иймээс би та бүхэнд тодорхой санал хэлмээр байна.
Нэгдүгээрт, одоо өргөн барьж болохгүй байгаа Баянгол дүүрэг,
Булган аймаг, энэ хоёрыг тэртэй тэргүй бид өргөн барьж
чадахгүй байсан, дээр нь шинээр нэр дэвшигч Д.Идэвхтэнгийн
гомдолтой холбогдуулаад Хан-Уул дүүрэг, мөн урьд шөнө задалсан
Дорнод аймаг Сонгинохайрхан дүүрэг.
Б.Баярсайхан: Хэнтий бас байгаа.
Б.Баттулга: Хэнтий бас байгаа.
М.Мэндбилэг: Тоолоод эхэлчихсэн үү?
Б.Баярсайхан: Би яагаав дарга хариу өгөхгүй байна
гээд байсан шүү дээ.
Б.Алтанжаргал: Тийм, залруулж өгье гэсэн шүү дээ.
Д.Сандаг-Очир: Санал зөрөөд байна гэсэн.
М.Мэндбилэг: Тоолоод эхэлчихсэн юм уу?
Б.Баярсайхан: Наадам нөлөөлөөд байх шиг байгаа
юм. Яг албан ёсоор тоолж эхлээгүй юм шиг байгаа юм.
Б.Баттулга: Шийдвэр нь тоолъё гээд гарсан гэсэн.
Б.Баярсайхан: Шийдвэр нь гарсан.
М.Мэндбилэг: Тэгвэл бас болохгүй юм байна.
Б.Баярсайхан: Сонгинохайрхан бас тоолж эхлээгүй байна
гэсэн. Эрх зүйн үндэслэл нь бэлэн болчихсон байдаг, тоолж эхлэх
гэхээр бүрэлдэхүүн нь бүрдэж өгдөггүй.
Ш.Солонго: Наадам болоод тэгнэ л дээ.
Б.Баттулга: Тийм. Тэгэхээр наадмын дараа л тоолж
таарах байх.
Ш.Солонго: Хэнтийг тогтоолоо нааш нь факсаар ирүүл гэж
хэлэх хэрэгтэй.
Б.Баярсайхан: Тогтоолоо гаргачихаад даргаас зөвшөөрөл авах гэсэн
дарга шаардлагагүй гээд тэгэхээр нь би хорооны
хуралдаанаар оруулаад дахиж бичиг явуулсан шүү
дээ.
Б.Алтанжаргал: Тэгсэн.
Б.Баттулга: Ингээд зургаан тойрог болж байгаа биз?
Би ийм саналтай байна. Энэ маргаантай байгаа тойргуудыг
ерөөсөө энэ удаа өргөн барихаа болиод үлдээе.
М.Мэндбилэг: Тойргуудыг уу, мандатыг уу?
Б.Баттулга: Тойргуудыг тэр чигээр нь. Бас нэг
үндэслэл байна. Яагаад вэ гэхээр аль ч тойрог нэг
тогтоол гаргаж байгаа. Тэгэхээр бид тэндээс нь
нэгийг нь сугалж авч үлдээд, нөгөө гурвыг нь зөвшөөрч
байгаа. Гэтэл тэр тогтоол нь хүчинтэй байгаад байдаг,
бид дотроос нь нэгийг нь авч үлдээд байдаг. Тэгэхээр тэр
маргаантай байгаа асуудал нь шийдэгдээд үлдсэн улсуудын байдал
өөрчлөгдөж болно. Тогтоол нь нэг л гарч байгаа учир тойргоор нь
үлдээх нь зөв юм. Тэгээд миний санал бол сая
хэлсэн хэдэн тойргийг үлдээгээд өргөн барья. Үндсэн хуулиар
доод тал нь 57 байж болно.
Б.Алтанжаргал: Тийм.
Б.Баттулга: Тэр заалт нь болж байна.
Д.Эрдэнэчулуун: Дорнодод тоолж эхэлсэн гэж яриад байх юм,
бүх хэсэгт тоолж байгаа юм уу?
Б.Баттулга: Хэрлэн сумын бүх хэсгүүд гэж байгаа юм.
Д.Эрдэнэчулуун: Хэрлэн сумын бүх хэсэгт тоолъё гэдэг
шийдвэрийг тойргийн хороо гаргасан юм уу?
Д.Сандаг-Очир: Би Баянгол, Хан-Уул, Булган, Дорнодод санал
өгч болж байна. Хэнтийд санал өгмөөргүй байна. Хэнтийд нэг
л хэсэг дээр яриа гарсан гэж би ойлгосон шүү дээ.
Б.Баттулга: Тийм. Тогтоолыг уншиж өгье. Хэрлэн сумын 41,
42, 43, 45, 53, Дашбалбар сумын бүх хэсгүүдийн саналын
хуудсыг дахин тоолохоор шийдвэрлэсүгэй гэж байна.
Д.Эрдэнэчулуун: 76-аас 18-ыг хасахаар 58 үлдэж байна.
М.Мэндбилэг: Б.Баярсайхан дарга Хэнтийтэй ярьсан уу?
Б.Баярсайхан: Ярьсан.
М.Мэндбилэг: Уг нь Булган гайгүй дээ.
Б.Баярсайхан: Харин тийм. Би Булгантай дахиж ярихаас
айгаад ярьж чадахгүй байна шүү дээ.
М.Мэндбилэг: Булган тоолж эхлээд тоолох хэрэггүй юм
байна гээд тогтоолоо гаргачихсан шүү дээ.
Д.Сандаг-Очир: Булганы тогтоолыг харъя.
Д.Эрдэнэчулуун: Сайн тодруулаарай.
Б.Оюумаа: Сонгинохайрхан дүүргээс тоолохгүй гэсэн
тогтоол ирсэн.
Б.Баттулга: Аваад ир дээ, үзье.
Б.Оюумаа: Уржигдар орой ирсэн.
Б.Баттулга: Урьд шөнө над руу яриад тогтоол гарчихлаа,
тоолохоор боллоо гэсэн шүү дээ.
Б.Оюумаа: Тэгвэл тэрнээс хойш ирээгүй.
Б.Баярсайхан: Тогтоолоо нааш нь ирүүлээгүй.
М.Мэндбилэг: Булганаа орхимоор юм байна.
Ш.Солонго: Болохгүй. Тойргийн хороо шийдвэр гаргаагүй
байна.
М.Мэндбилэг: Булганы тооллогоо зогсоосугай гэдэг тогтоолыг үзье.
Б.Оюумаа: Бичгээр ирсэн.
М.Мэндбилэг: Үзье.
Б.Алтанжаргал: Тогтоол байхгүй болохоор тэр бичиг ач
холбогдолгүй л болов уу?
Д.Баяндүүрэн: Хэнтий албан ёсоор тоолно гэсэн тогтоол гараагүй
гэсэн.
Б.Баярсайхан: Гарчихаад даргаас зөвшөөрөл хүссэн.
Б.Алтанжаргал: Ерөөсөө эд нарыгаа оруулахгүй байсан нь
дээр юм байна.
Д.Баяндүүрэн: Хэнтий тоолно гэж тойргийн хорооны тогтоол гараагүй гэж
дарга нь хэлж байсан.
Б.Баярсайхан: Тогтоол нь гараад, даргаас зөвшөөрөл хүсээд, дарга
шаардлагагүй гэж бичиг явуулаад би тэрнийг хорооны хуралдаанаар оруулаад
тоолох нь зүйтэй манайхаас зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн бичиг явуулсан шүү
дээ.
Д.Баяндүүрэн: Надад одоо тоолох асуудал байхгүй гэж тойргийн хорооны
дарга нь хэлсэн.
Б.Баярсайхан: Тэр хүн чинь тойргийн хороогоо төлөөлөх үү?
Д.Сандаг-Очир: Хэнтий тогтоолоо гарсан байсан юм уу, Б.Баярсайхан дарга
аа, гаргах гэсэн юм уу?
Б.Баярсайхан: Гаргаад уут задлах зөвшөөрөл өгнө үү гэсэн бичиг ирсэн.
Ш.Солонго: Үзье.
Б.Баттулга: Булганаас ирсэн бичиг энэ байна.
Д.Эрдэнэчулуун: Хэнтий, Сонгинохайрхан хоёрыг сайн тодруулах хэрэгтэй юм
байна.
Б.Баярсайхан: Сонгинохайрханаас нарийн бичгийн дарга нь ярьсан уу?
Б.Баттулга: Тэгсэн.
Б.Баярсайхан: С.Чойноров нь яриагүй юу?
Б.Баттулга: Яриагүй.
Д.Эрдэнэчулуун: Хэнтий хэдэн хэсэг дээр тоолно гэсэн тогтоол гарсан бэ?
Б.Алтанжаргал: Хэнтий бас хэдэн хэсэг байна.
Ш.Солонго: Тийм, түрүүчийн хуралдаан дээр байж байсан.
Д.Эрдэнэчулуун: Би Хэнтий, Сонгинохайрханы бичгийг үзмээр байна. Яг албан
ёсны юм байгаа юм уу, үгүй юм уу?
Ш.Солонго: Би өнөөдөр С.Оюун гишүүнтэй тааралдсан чинь Сонгинохайрхан
тоолохоор шийдээд юмаа задалчихсан, дарга, нарийн бичгийн дарга нар нь тоолох
гээд бид бүх төлөөллийг байлгана гэсэн гэж хэлж байна лээ.
Б.Алтанжаргал: Тэгвэл ойлгомжтой.
М.Мэндбилэг: Задалсан гэж байна уу?
Ш.Солонго: Тэгсэн.
П.Бямбацэрэн: Тойргийн хэмжээнд биш хэдэн хэсэг дээр биз дээ?
Б.Алтанжаргал: Нэлээн хэд хэдэн хэсэг дээр юм байна л даа.
Хорооны дарга Б.Баттулга УИХ-ын
сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны нарийн бичгийн дарга П.Самдантай утсаар
ярьж тодруулав.
Б.Баттулга: Тоолох гээд хэсгийн хорооны хүмүүсээ цуглуулж чадахгүй
байна. Тэрнийгээ хүчингүй болгоогүй учир наадам болж байгаа тул наадмын дараа
тоолно гэж байна. Долоон хэсэг дээр тоолох шийдвэр гарсан гэнэ. 1, 14, 19, 21,
24, 30, 27 дугаар хэсэг. Урьд шөнө тоолох гээд гишүүд бүрдээгүй учир наадмын
дараа тоолъё гэж тогтсон гэж байна.
Хорооны нарийн бичгийн дарга Б.Баярсайхан УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойргийн хорооны дарга Д.Наранзултай утсаар ярьж тодруулав.
Б.Баярсайхан: Бичиг ирээгүй гээд байна.
Д.Сандаг-Очир: Би 12 цагаас албан ёсны арга хэмжээтэй болчихлоо, уучлаарай.
Баянгол, Хан-Уул, Булган, Дорнод дөрвийг хорооноос нэр дэвшигчдийг нийтээр нь
түдгэлзээд, тойргийн хооронд нь энэ асуудлаа шийд гэж саналаа өгөх нь зүйтэй.
Харин Сонгинохайрхан, Хэнтий хоёрыг тодруулж байгаа тул тодруулсны дараа
олонхийн саналд санал өгөхөд бэлэн байна. Ингээд дөрөвт саналаа өглөө, хоёрыг
нь та бүгд хаашаа санал өгөх нь үү тэнд би саналаа өгье. Бичгээр саналаа
үлдээлээ. Өнөөдөр Ерөнхийлөгчид өргөн барих ёстой. Цаг өгсөн ч өргөн барина,
цаг өгөөгүй ч өргөн барина. Цаг өгөхгүй бол бичиг хэрэгт нь өргөн барилаа гэдгээ
он, сар, өдрөөр нь оруулъя гэсэн саналтай байна.
М.Мэндбилэг: Д.Сандаг-Очир гишүүнийг байгаа дээр санал хурааж асуудлаа
шийдье.
П.Бямбацэрэн: Тэгье. Бүх зүйл ойлгомжтой байгаа тул саналаа хураая. Яаруу
ажилтай байгаа тул явах хэрэгтэй байна.
Б.Баттулга: Тэгэхээр бидэнд ойлгомжтой байгаа асуудал бол Баянгол,
Хан-Уул, Булган, Дорнод байна. Сонгинохайрхан, Хэнтий хоёроо шийдмээр байна.
Д.Сандаг-Очир: Эхний дөрвөө шийдчихсэн үү?
Б.Баттулга: Эхний дөрвөө шийдэх үү? Баянгол, Хан-Уул, Хэнтий, Дорнод
дөрвөө авч үлдэх үү?
Ш.Солонго: Тойргоор нь уу?
Б.Баттулга: Тойргоор нь. Тойрогт нь шилжүүлье
Хорооны гишүүд санал нэгтэй дэмжив.
Б.Баттулга: Одоо Сонгинохайрхан, Хэнтий хоёр үлдлээ.
М.Мэндбилэг: Би Сонгинохайрханыг үлдээе гэсэн саналтай байна.
Б.Баярсайхан: Хэнтий бидний долдугаар сарын дөрвөнд гаргасан шийдвэрийг
хүлээж аваагүй гэсэн мэдээллийг тойргийн хорооны дарга нь өгөөд байна.
Ш.Солонго: Факсаар явуулъя. Би нэг санал хэлье. Эхний дөрвөн тойргоо
бид санал хураагаад шийдсэн, одоо үлдсэн хоёр тойргоо та хоёр тодруулаад,
эргэлзээтэй байвал орхиод явах нь зүйтэй.
П.Бямбацэрэн: Гэхдээ тэр хоёр чинь зарим хэсэг дээрээ, дүнг нь өргөн
барьж байгаа ч гэсэн зарим хэсэг дээрээ тоолохыг нь ерөнхийд нь дэмжсэн шүү
дээ?
Ш.Солонго: Тийм.
П.Бямбацэрэн: Маргаантай байвал тэндээ тоолж бай гээд хэлчихсэн байгаа шүү
дээ.
М.Мэндбилэг: Сонгинохайрхан дээр санал хураая.
Ш.Солонго: Дарга, нарийн бичгийн дарга хоёрт орхиод явлаа.
Б.Баттулга: Би сая Сонгинохайрхантай ярилаа, долоон хэсэг дээр дахин
тоолохоор тогтоол гарсан гэсэн.
П.Бямбацэрэн: Тэгвэл тэр нь явж л байг л дээ.
Б.Баярсайхан: Тоолохгүй гээд тогтоолоо ирүүлсэн гээд ажлын алба одоо өгөх
гээд байна шүү дээ.
Б.Баттулга: Би сая П.Самдан гуайтай ярилаа шүү дээ.
Б.Баярсайхан: Бидний яриад байгаа хүн тойргийн хороог төлөөлж байгаа юу,
үгүй юу гэдгийг бас бодох ёстой шүү. Би Д.Наранзулаас та тойргийн хороогоо төлөөлж ярьж байна уу гэж асуулаа шүү дээ. Зүгээр утсаар ярих биш цаас авах
хэрэгтэй. Тогтоол гаргасан гэж сая Б.Оюумаа хэлээд одоо авчрах гээд явлаа.
Б.Алтанжаргал: Тийм, цаасаар авах хэрэгтэй.
Д.Эрдэнэчулуун: Тэр тогтоолыг харъя.
Б.Баттулга: Манай гишүүд тэр тогтоолыг харж нягтлаад шийд гэдэг эрхийг
бид хоёрт өгч байгаа юм байна?
П.Бямбацэрэн: Тэгье.
Д.Эрдэнэчулуун: Өргөн барихаас өмнө өөр тойргийн хороо хуралдаад тогтоол
гаргавал яах вэ?
М.Мэндбилэг: Чингэлтэй гаргах гэж байна гэсэн.
Б.Баттулга: Бидэнд мэдэгдсэн юм алга байна.
Б.Баярсайхан: Өргөн барих гээд цаг өгөхгүй хоёр хонож байна шүү дээ. Тэр
асуудлыг яах вэ? Хэрэв өнөөдөр цаг өгөхгүй бол бид 13-нд өгөх үү? Эсвэл бичгээр хүргүүлэх үү?
Б.Алтанжаргал: Аваачаад шууд бүртгэлд нь оруулахаас.
Б.Баттулга: Д.Сандаг-Очир гишүүн тийм санал хэлсэн л дээ.
П.Бямбацэрэн: Тийм. Гэхдээ заавал ажлын цаг дуусахыг хүлээх хэрэггүй шүү
дээ. 15 цагаас өмнө өгөх хэрэгтэй.
Б.Баярсайхан: Тэгэхгүй бол бид утсаар цаг хүсээд байдаг.
П.Бямбацэрэн: Хоёр дарга цаг заваар боломжтой гишүүдтэйгээ очоод өгөөд
гаръя гээд очих хэрэгтэй. Цагаа хүссэн, одоо цаг өгөхийг нь хүлээгээд байх
хугацаа алга байна шүү дээ. Хуулийн хугацаа тулсан байна.
Д.Баяндүүрэн: Нэгдсэн дүнгээсээ тойргоор нь авах юм уу?
Ш.Солонго: Тийм.
Б.Алтанжаргал: УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсан хүмүүс гомдол мэдүүлнэ.
Бид үнэмлэхээ авчихсан байхад айлтгасангүй гэх байх даа. Үүнд бид ямар
тайлбар, хариу өгөх вэ?
Ш.Солонго: Та бүхний эрхийг хязгаарлаагүй, дахин тоолох гэж байгаа,
дахиж тоолохоор дүнд нөлөөлж магадгүй, бид тоолоод дүнгээ өгөнгүүт дахиад
өргөн барина гэж хэлье.
П.Бямбацэрэн: Маргаан шийдвэрлээгүй байгаа тул түр орхисон, шийдэгдсэний
дараа өргөн барина гэнэ л дээ.
Б.Баярсайхан: Х.Пүрэвсүрэн гишүүний асуулт яг ийм байсан шүү дээ, ямар
үндэслэлээр авч үлдэх гээд байгаа юм бэ, эрх зүйн ямар үндэслэл байна аа
тэрнийг тайлбарлаач гээд байсан.
Б.Алтанжаргал: Тэгээд манай Сонгуулийн ерөнхий хороонд тийм эрх байна уу
гээд бөөн асуудал гарна.
Ш.Солонго: Маргаан шийдвэрлэгдээгүй тул дүн эцсийн байдлаар гарахгүй
байна.
П.Бямбацэрэн: Тийм. Маргаан шийдвэрлэгдээгүй учир тойргийн хорооны тогтоол
хүчин төгөлдөр болж ирж чадахгүй байна. Тойргийн тогтоол хүчин төгөлдөр болоод
ирсэн үед л өргөн барих нөхцөл бүрдэнэ.
Б.Баярсайхан: Тэгвэл Сонгинохайрхан, Хэнтий хоёрыг тодруулъя. Харин
дараа нь түр гишүүний үнэмлэхээ авсан улсуудаас гомдол гарна л даа.
Б.Алтанжаргал: Зайлшгүй гарна.
Б.Баттулга: Тэгнэ.
М.Мэндбилэг: Тэрнийг саяынх шигээ л тайлбарлана. Тогтоол нэг л гарч
байгаа шүү дээ. Тэрнийгээ хэлнэ.
Б.Алтанжаргал: Тийм. Хүн тус бүрээр гараагүй болохоор түвэгтэй юм байна.
Д.Эрдэнэчулуун: Хүн тус бүрээр гаргаж баймаар юм байна.
Б.Алтанжаргал: Хүн тус бүрээр гаргаж байх ёстой юм байна.
Ш.Солонго: Тийм. Олон мандаттай гэдэг чинь цаагуураа хүн тус бүрээр
биш, нэг тогтоол гаргана гэсэн утга байгаа шүү.
М.Мэндбилэг: 58 байгаа юм чинь Сонгинохайрхан, Хэнтий хоёроо оруулаад л
айлтгая.
Б.Алтанжаргал: Үлдээгээд үү?
Б.Баттулга: Хэнтий, Сонгинохайрханы тойргийн хорооны албан ёсны шийдвэр
цаасыг нь харж байгаад сайн тодруулъя. Дараа нь сонгуулийн нэгдсэн дүнд оруулах
эсэхээ шийдье.
Хорооны гишүүд санал нэгтэй дэмжив.
Асуудал. шийдвэрлэсэн нь:
УИХ-ын сонгуулийн 4, 7, 21, 25
дугаар тойргийн дүнг эдгээр тойрогт гарч буй маргаан шийдвэрлэгдэх хүртэл түр
үлдээх, УИХ-ын сонгуулийн 18, 26 дугаар тойргийн тухайд сайтар нягтлан шалгасны
үндсэн дээр эцэслэн шийдвэрлэх үүргийг хорооны дарга, нарийн бичгийн дарга нарт
өгч, УИХ-ын 2008 оны ээлжит сонгуулийн нэгдсэн дүнг дээрх дөрөв тойргийг үлдээн
долдугаар сарын 10-ны өдөр буюу энэ өдөртөө багтаан Монгол Улсын Ерөнхийлөгчид
айлтган, нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж хорооны гишүүд санал нэгтэй тогтов.
Үүгээр хорооны хуралдаан 12.35 цагт өндөрлөв.
Танилцсан Б.Баттулга
Хянасан: Б.Баярсайхан
Тэмдэглэл
хөтөлсөн: Б.Маймөнх