gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Манай улсад үслэг ангийн аж ахуй хөгжих боломжтой юу?

Нийгэм
2008-02-22
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-02-22

Шуудхан хэлэхэд хөгжиж байсан, цаашид ч хөгжих боломжтой. Бидний нэрлэж заншсанаар социализмын үед 1960-аад оны эхээр Төрхурахын үслэг ангийн аж ахуй нь (усны булга, мөнгөн сорт хар үнэг), Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг болох Баянголын аманд Намгийн минж үржүүлэх туршлагын ферм, ихэнх сургууль, нэгдэл, ТАА, Сангийн аж ахуйнууд молтогчин туулай үржүүлдэг байсан.

Тэдгээр нь дунджаар 10-50 эх сүрэгтэй молтогчин туулайн аж ахуй хөгжүүлж байв. Тэр үеийн МАХН-ын Төв хорооны бүгд их хурлуудын илтгэлд молтогчин туулайг туслах аж ахуйн хэлбэрээр үржүүлж хүнсний хангамжийг сайжруулах тухай өгүүлбэр орсон байхад л нэгдэл, Тариалангийн аж ахуй, Сангийн аж ахуйн удирдлагууд, сургуулийн захирлууд намын даалгаврыг биелүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаснаар үржил хурдантай молтогчин туулай амархан үржиж, түүнээс гарсан бүтээгдэхүүнийг хаана ямар үнээр борлуулах нь тодорхойгүй байснаас болж цаашид үржүүлэх сонирхол аажим буурч анхаарал хандуулах нь суларснаар селекцийн ажил алдагдаж, цус ойртож, янз бүрийн өвчин ихэс ч, үүний үр дүнд туулайн сүрэг устаж үгүй болсон. Үүнд амьтдын байрны ариун цэврийн дэглэм, хоол тэжээлийн тохироо муу, мэргэжлийн амьтан маллагчид дутагдалтай, хамгийн гол нь бүтээгдэхүүний (мах, арьс) борлуулалт муу байсан нь нөлөөлсөн юм. Зах зээлийн эдийн засагт шилжих үед Төрхурахын үслэг ангийн аж ахуйд дархан цаазат Богт хан уулын амнаас нүүлгэн шилжүүлж, хувьчлалыг буруу явуулснаас Баянголын намгийн минжний аж ахуйд селекцийн ажил хийгдээгүй. Харьяаллын асуудлыг өөрчилснөөс болж дээрх аж ахуйнууд оршин тогтнох бо­ломж­гүй болсон юм. Өнөөгийн нөхцөлд үслэг ангийн аж ахуйнуудыг (усны булга, мөнгөн сорт хар ба шар үнэг, намгийн минж “нутрий” заарт харх, ондатор, молтогчин туулай, шиншилл) хөгжүүлэх боломж бүрэлдэж байгаа гэж үзэх үндэслэлтэй. Мөн дээрх амьтдыг цөөн тоогоор амьдрах нөхцөл бүрдсэн тохилог байранд үржүүлж, ажлын бус цагаар, амралтын өдрүүдэд тэдгээрийг хооллож, маллаж, цэвэрлэж, ажиглаж сэтгэлийн таашаал авч байх бага насны хүүхдүүд амьтадтай байнга харьцаж байснаар энэрэнгүй, зөөлөн, өрөвч сэтгэлтэй болж, амьд амьтан болон цаашлаад хүнийг хайрлаж, хүндэлж сурах хүмүүжлийн давхар ач холбогдолтой юм.

Сүүлийн үед манай хөрөнгөтэй хүмүүс байгалийн үзэсгэлэнтэй газар тохилог орд харшууд ихээр барьж байгаа бөгөөд эндээ хиймэл цөөрөм байгуулж, дэргэд нь тохилог дулаан байр барьж дэлхийд ховордоод байгаа Дундад Азийн минж (среднеазиатский бобр), халиу (улаан номонд орсон) зэргүүдийг ( хэрэв зөвшөөрвөл) тэжээж, өөрсдөө таашаал авахаас гадна тухайн амьтдыг хамгаа­лан, өсгөж үржүүлэхэд чухал ач холбог­долтой болох юм. Учир нь минж халиу зэргүүд нь хүнд амархан дасч, дотны сайн найз нь болж чаддаг амьтад юм. Манай оронд аялал, жуулчлал, зочид буудлууд, нийтийн хоолны салбарууд эрчимтэй хөгжиж, тэдгээрт минж, туу­лайн сайн чанарын мах эрэлт хэрэгцээ ихтэй болсон. Өвлийн хүйтний улиралд чанар сайтай арьсаар хийсэн (минж, туулай, шиншилл) том хүний ба хүүх­дийн бэлэн гадуур хувцас борлуулалт сайтай байх нөхцөл бүрэлдэж төр засгаас урт хугацаатай, хүү багатай зээл олгох боломж бүрэлдвэл, дээрх чиглэлийн аж ахуйнууд манайд маш богино хугацаанд эрчимтэй хөгжих боломжтой юм. Зөв сурталчилгаа?

Манай хэрэглэгчид ч гэсэн хүнсэндээ аль болох эрүүл, чанартай бүтээг­дэ­хүүнийг үнэ харгалзахгүй худалдан авч хэрэглэх сонирхолтой болсон байна. Туулайн мах нь шингэц сайтай, зөөлөн амтлаг, ялангуяа хүүхэд өндөр настнууд хэрэглэхэд тохиромжтой. Амт чанарын хувьд дээд зэргийн чанарлаг бүтээг­дэхүүн байдаг. Америк, Ази, Европын орнуудын хамгийн өндөр зэрэглэлийн рестораны хамгийн үнэтэй хоолыг минжний махаар хийдэг байна. Намгийн минжний тухай товчхон дурьдахад, Өмнөд Америкаас гарал үүсэлтэй мэрэгч амьтан бөгөөд хоол хүнсэндээ ихэвч­лэн ургамлын гаралтай бүтээг­дэ­хүү­нүүдийг илүү хэрэглэж, үржлийн улирал байхгүй, жилд гурван удаа төллөж, нэг удаагийн төллөлтөөр дунджаар 8-12 зулзага гаргана. Хурдан томорч, таван сартайдаа бие гүйцэж үржилд орох чадвартай болно. Бие гүйцсэн амьтад нь 6-8 кг жинтэй байх бөгөөд гулууз махны цэвэр гарц нь 70-75 хувьтай байдаг. Үсний гуужилт байхгүй учраас жилийн аль ч улиралд сайн чанарын арьс бэлдэн авах боломжтой. Үслэг ангийн аж ахуй хөгжих бас нэгэн гол үндэс суурь нь мэргэжлийн боловсон хүчний хангамж юм. Үүнд Б.Сүхээ багшийн байгуулсан “Монгол фермер” дээд сургууль чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд цаашид
-Үслэг ангийн аж ахуйн зохион байгуулалт
-Үслэг ангийн аж ахуйн эдийн засаг
-Ангийн үсний бараа судлал
-Үслэг амьтдын өвчин зэрэг хичээ­лүүдийг мэргэжлийн агнуур зүйч, малын эмч багшаар заалгаж, чанартай, үслэг ангийн фермерийн аж ахуйг бие даан хөгжүүлээд аваад явчих боловсон хүчнийг бодитойгоор бэлтгэх нь чухал асуудал болсон байна.

Агнуур зүйч Г.Батжил

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан