Сошиал ертөнцөд байх намын гишүүд өөрсдийн үзэл бодлоо бусадтай хуваалцсаар байна. АН-ын гишүүд намынхаа даргаар чухам хэн болбол жинхэнэ шинэчлэл болж болох тухай хуваалцаж буй бол, МАН-ын гишүүд хэн хэн сайд болвол “мэргэжлийн” засгийн газар бүрдэх талаар саналаа хуваалцаж байна.
Тэдний нэг нь Ч.Ганхуяг. Хас банк, Тэнгэр санхүүгийн байгууллагыг үүсгэн байгуулагч тэрбээр өөрийнхөө үзэл бодлыг дараах байдлаар илэрхийлж, намынхаа удирдлагуудад өөрийн дуу хоолойгоо хүргэхийг хүсжээ. Тиймээс түүний фэйсбүүк хуудсан дахь постыг бүрэн эхээр нь хүргэж байна.
"Ардын Намын нөхөддөө,
Би намын гишүүн, хувь хүнийхээ хувьд хэдэн бодол саналаа та хэдтэйгээ хуваалцья гэж бодсон юм. Энэ сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэж, амжилт хүсье.
Сүхбаатарын Батболдын манлайлж эхлүүлсэн намын шинэчлэлийн ажил явсаар л байна. Дуусах болоогүй. Яг одоо харин МАН буюу Ардын Намыг өөр ямар нэгэн улстөрийн хүчинтэй андуурах, түүн дээр тоглолт хийх боломжгүй гэдгийг бид харлаа. Дүр, хэлбэрийн буюу ребрэндинг, маркетингийн ажлаа бид хамтдаа хийж гүйцэтгэлээ. Сайн ч дүн авлаа. Гагцхүү бидний сайн байснаас илүүтэй, өөр сонголт байхгүй болсон тул 65 суудал авлаа гэж харах хэрэгтэй, ялангуяа манай намын дарга нар. Агуулга, мөн чанарын тал дээр бид олигтой ахиц гаргасангүй гэдгийг ухаарах хэрэгтэй. Одоо л хийх хэрэгтэй. Яам, тамгын газар, агентлагийн удирдлагыг тавихдаа ямар боловсролтой, суурь хүмүүжилтэй, юу хийж гийгүүлсэн, ямар гавьятай гэдгээр нь хэмжиж сонгон томилдог меритын тогтолцоог ярьж ирснээс хийж эхлүүлсэнгүй ээ. Одоо л нэвтрүүлье. Энэ ялалтаа чулуу болгоо. Хэний туслах, зөвлөх, ах дүү, хамаатан байх нь хэмжүүр байж чадахгүй, даргадаа хэр үнэнч зүтгэж, сонгуульд ямар гавьяа байгуулсан нь тэр болгон үзүүлэлт болдоггүй юм шүү. Намд гавьяа байгуулсан гэж албан тушаалаар шагнаж бүр эс болно. Албан тушаалыг үүрэг, хариуцлага л гэж залуустаа ойлгуулья. Авьястай, чадалтай, боловсорсон нэгэндээ итгэлийг нь өгөөд, ажиллуулаад үз. Дараачийн сонгуулиар нэрийг маань баасталгүй, харин бүр явж очоод дараачийн суудлыг энэ намд авчраад өгч магад.
Хүн бүр дор бүрнээ ажлаа сайн хийвэл сайхан хангалуун амьдарч болдог юм гэдгийг би харуулахыг хичээж ирсэн. Юу ч хийж болно. Гол нь сэтгэлээсээ, хичээл, чармайлттай л байх хэрэгтэй. Заавал нэг намын гишүүн, даргын дүү, цээжээ дэлдчин чанга яригч байх албагүй гэдгийг залуус ойлгож байгаа.
Шинэ эрх баригч, та бүгдэд амжилт хүсье – та нарын, тодруулбал бид бүхний хамтын амжилтын хэмжүүр нь ард иргэдийн амьжиргааны өсөлт, эдийн засгийн хөгжил, нийгмийн тогвортой байдал юм шүү. Дарга нарын сэтгэл ханамж, эргэн тойрны чинь нөхдийн хувийн амьдралд гарсан өөрчлөлт, хэн нэгэн албан тушаал авч, сэтэр зүүснээр бус энэ Улсын хөгжил дэвшил, Монгол ахан дүүсийн маань амьжиргааны түвшин, сэтгэл ханамжаар сонгогчид дүгнэх болно. Өнгөрсөн 4 жилийн өрсөлдөгч намынхаа алдаанаас сайн сургамжаа аваарай. Алдааг нь залруулаарай. Аль болох бага давтаарай. Амжилт хүсье.
Эцэст нь дахин сануулья – ийм энгийн зарчмыг дагахгүй бол 65/9 харьцаа нөгөө тийшээ эргэх бас байх боломжтойг эрхбиш бүгд харж, ойлгосон байгаа.
Хүндэтгэсэн,
Ганхуяг"