gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -8
  • Зурхай
     12.16
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -8
Зурхай
 12.16
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -8
Зурхай
 12.16
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Маргааш Олимпод оролцох баг тамирчдаа хамтдаа үдэцгээе!"

А.Наранцацрал
2016-07-19
0
Twitter logo

Маргааш Чингисийн талбайд 11:00 цагаас Рио 2016 Зуны олимпын XXXI, паралимпын XV наадамд оролцох Монголын баг тамирчид, дасгалжуулагчдаа үдэх ёслол болно.

Уг ёслолын үеэр баг тамирчдадаа олимпын наадамд өмсөх ёслолын хувцас, мөнгөн хандив болон төрийн далбааг гардуулан өгөх юм байна.

Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын болон Засгийн газрын  гишүүд болон Монголын Үндэсний Олимпын хороо, ЭМСЯ, Олимпын хөгжлийг дэмжих сан болон шигшээ багийн тамирчид, олимпын медальтнууд  оролцох гэнэ.

Ерөнхий сайд, Олимпын наадамд бэлтгэх ажлын хэсгийн дарга Ж.Эрдэнэбат тус үйл ажиллагааг нээж үг хэлэх бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн, баг тамирчдад хандан захиас даалгавар айлтгах юм байна.

Мөн үүний дараа тамирчдын төлөөлөл, жүдо бөхийн тамирчин Д.Сумъяа, боксын тамирчин Д.Отгондалай нар тангараг өргөнө.

Ерөнхий сайдын нэрэмжит Олимпын хөгжлийг дэмжих сангийн хишгийг "Рио 2016" олимпт оролцох эрх авсан тамирчин тус бүрт 1 сая төгрөг олгохоор болжээ.

Түүнчлэн "Рио 2016" олимпын наадамд оролцох баг тамирчдад "Азийн хүүхдүүд-2020" спортын олон улсын VII наадамд чөлөөт бөхийн 52 кг-ийн жинд алтан медаль хүртсэн өсвөрийн тамирчин Б.Хонгорзул амжилт хүсч, төрийн далбааг Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаад хүлээлгэн өгөх бол сайд С.Ламбаа Ерөнхийлөгчид өргөн барих юм байна.

Төрийн далбааг ОУХМ Б.Тэмүүлэн олимпын нээлтийн ёслолын үеэр жагсаалын өмнүүр намируулан хүндэтгэл үзүүлэх юм.

Олимпын аварга, Олимпын хөгжлийг дэмжих сангийн удирдах зөвлөлийн гишүүн, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган:

"Цагийн зөрүүтэй холбоотойгоор манай жүдо, боксын тамирчид энэ сарын 24-нд Бразил улсыг зорино. Зуны олимпт манай улсаас энэ удаад 42 тамирчин оролцохоор болсон нь Монгол Улсын хөгжил дэвшлийг харуулж байна. Багш, дасгалжуулагчтай нийлээд 60 гаруй хүн төрийн далбааныхаа дор алхана. Энэ бол бидний хувьд маш том бахархал юм.

Нийт оролцож байгаа тамирчид, төрийн байгууллага, монголчууд та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлье. Маргааш болох ёслолоор Олимпод оролцох тамирчдаа үдэн гаргаарай гэж уриалмаар байна. Монголын тамирчид Төрийн дууллаа олонтаа Бразилийн тэнгэрт эгшиглүүлээсэй гэж ерөөж байна" гэлээ.

#Рио 2016  #олимп 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан