Багануур дүүрэгт Гандболын тэмцээн
болно
МҮОНРТ-ийн нэрэмжит өсвөр үеийн улсын аварга шалгаруулах гандболын тэмцээн
3 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Багануур дүүрэгт зохион байгуулагдах гэнэ. Тус
тэмцээн нь 1993 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт
амжилттай зохион байгуулж иржээ.
Энэхүү тэмцээнд өсвөр үеийн олон баг тамирчид хот, хөдөөнөөс хамрагдан оролцож өрсөлдөөнтэй болдог төдийгүй орон нутагт энэ спортыг хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлж, үндэсний телевизээр орон даяар нэвтрүүлэн сурталчилгаа явуулдагаараа чухал онцлогтой болж хүүхэд, залуучуудын хүмүүжил, бие бялдраа хөгжүүлэх, авьяас чадвараа нээн илэрүүлэхэд нь ихээхэн ач холбогдолтой болж байна.
Тэмцээнээр энэ спортоор хичээллэгсэдийн ур чадварыг сорих, багш дасгалжуулагчидын ажлыг үнэлэх, тамирчдын цол зэргээ ахиулах, Итали, Герман, Швед, Дани улсад болдог олон улсын тэмцээнд оролцогчдыг сонгон шалгаруулахад тус дэм болох юм байна.
Манай өсвөрийн гандболчдын 26 хүний бүрэлдэхүүнтэй охид, хөвгүүдийн баг өнгөрсөн онд Герман улсад болсон Lubeck Cup олон улсын тэмцээн, Швед улсад болсон Partille Cup тэмцээн, Дани улсад болсон Dronninglund Cup-ийн төлөө тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан.
2008 оны оюутны улсын аваргын шатрын
тэмцээн дүнгээ гаргалаа
Хоёрдугаар сарын 20-21-нд шатрын тэмцээн
Спортын Төв Ордон дээр явагдаж ҮБТДС, Мон-Алтиус БТДС, МУБИС, Аварга БТДС,
ХААИС, МУИС, СЭЗДС, Их засаг, Мандах бүртгэл
зэрэг 11 сургуулийн 22 эрэгтэй, 17 эмэгтэй 39 нийт
оюутан оюун ухаанаа сорьлоо. Ийнхүү дүнгээ
гаргахад:
Эрэгтэй:
Нэгдүгээр байранд: М.Гүнбаяр /Мон-Алтиус/
Хоёрдугаар байранд: С.Ган-Од
/Мон-Алтиус/
Гуравдугаар байранд: Б.Энхсайхан /ШУТИС/
Эмэгтэй:
С.Сарантунгалаг
/ИЗИС/
Ц.Мөнхчулуун
/ХААИС/
Б.Оюунбаяр
/ИЗИС/
Багийн дүнгээр:
Нэгд, Мон-Алтиус БТДС
Хоёрт, МУИС
Гуравт, Аварга БТДС
Тус тус байр эзэллээ.
Ширээний теннисчид дэлхийн аваргыг зорилоо
БНХАУ-ын Гуаньжоу хотноо
хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 2-ны өдрүүдэд ширээний теннисний Дэлхийн
аварга шалгаруулах 51 дэх багийн тэмцээн болно. Тус тэмцээнд 70 гаран орны
шилдэг теннисчид өрсөлдөх ба манай багийн бүрэлдэхүүнд Спортын мастер Т.Энхтөр,
Спортын мастер Л.Алтантулга, З.Төрболд, Н.Энхсайхан, Б.Баатарсүрэн, Б.Батхишиг,
Д.Эрдэнэсувд, Ч.Номин-Эрдэнэ нар багтаж, дасгалжуулагчаар С.Галбадрах явна.
Эмэгтэй багийн хувьд Турк, Узбекстан, Латви, Мексик, Пуэрто Рико зэрэг орны тамирчидтай нэг хэсэгт тоглохоор оноолт таарсан байна. Энэхүү тэмцээний дараагаар Гонг Конгд 3 дугаар сарын 5-9ний өдрүүдэд болох Азийн бүсийн олимпийн эрх олгох тэмцээнд оролцоно.
М.Жаргал