Азийн хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн 27 дахь дээд хэмжээний чуулга уулзалт энэ сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатарт болно.
Тус чуулга уулзалт нь 1990 онд Ази, Номхон далайн бүсийн орнуудын хуульчдын ашиг сонирхлыг хамгаалах, мэргэжлийн хариуцлагыг сайжруулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр бүс нутгийн Хуульчдын холбоодын тэргүүлэгч нарын хооронд санал, мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор байгуулагдсан улс төрөөс ангид, бие даасан байгууллага юм.
Азийн хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн 27 дахь чуулга уулзалтаар “Үндсэн хуулийн хяналтын байгууллагын хараат бус байдал: Хуульч ба Хуульчдын холбооны оролцоо”, “Уул уурхай ба хүний эрх, эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх санаачлага” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг явуулж, бүс нутгийн хуульчдын дархан эрхийн тунхаглалыг батлах төлөвлөгөөтэй байна.
Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд АХХЕДХЧУ нь Ази, Номхон далайн бүсэд олон нийтийн хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах, хуульчдын хариуцлагыг дээшлүүлэх, хуульчийн мэргэжлийн хариуцлагыг нэмэгдүүлэх, бүс нутгийн хүний эрхийн зөрчлийн асуудлыг олон нийтийн анхааралд хүргэх, эрхзүйн боловсролын тогтолцоог сайжруулах асуудлаар санал, мэдээлэл, туршлага хуваалцах орон зай болж, Хуульчдын холбоодын мэргэжлийн, бие даасан байдлыг хөгжүүлэх, бэхжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн.
Монголын Хуульчдын холбоо нь 2014 онд Азийн хуульчдын холбоонд гишүүнээр элссэн бөгөөд 2016 оны ээлжит чуулга уулзалтыг анх удаа Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг 2015 онд БНЭУ-ын Гао хотод зохион байгуулагдсан уулзалтаас авсан юм.