gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     7.22
  • Валютын ханш
    $ | 3585₮
Цаг агаар
 21
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ө.Хишигжаргал: Фен-шүй миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн

Нийгэм
2008-02-22
0
Twitter logo

Азийн фэн шуй холбооны тэргүүн Ө.Хишигжаргалтай уулзахаар III, IV хорооллын эцсийн буудлын орчим байрладаг "Хишиг төв"-ийг зорьсон юм. Энэ төв мөнгөний дом хийлгэх гэсэн олны хөлд дарагдсан байлаа. Энэхүү дом нь сар болгоны шинийн 15-наас өмнө хийлгэдэг засал аж. Мөнгөний домын ачаар хүмүүс мөнгөжиж, бизнестээ амжилт олж, санасан хэрэг нь сэтгэгчлэн бүтдэг гэнэ. Олны завсар чөлөөгөөр тус холбооны тэргүүн Ө.Хишигжаргалтай уулзаж ярилцсан юм.

-Хоёр жилийн өмнө Фэн шүйгийн төвөө байгуулж байхад тань уулзсанаас хойш шилэн хаустай болоод, аквариум нь томорч олон загас бужигнаад, эрж сурсан олны хөлд дарагдаад их өөрчлөгджээ?
-Азийн фэн шүйгийн холбоо байгуулж өнгөрсөн оны есдүгээр сард тамга тэмдгээ гардаж авсан. Судалгаа /орчуулгын ажил хийж хоёр ч ном гаргалаа. "Фэн шүйгийн алтан дүрэм" маань маш их эрэлт хэрэгцээтэй ном болсон. "Фэн шүйгийн ид шид" маань дуусчихаад хоёр дахь хэвлэлтэд өгчихөөд байна.

-Хоёр дахь номоо яагаад "Фэн шүйгийн алтан дүрэм" гэж нэрлэсэн юм бэ?
-Ахуйн хэрэглээнд хэн ч хялбархан ашиглаж болох гарын авлага байгаа юм. Хот суурин газрынхан, ялангуяа хөдөө, орон нутгийнханд ойлгомжтой энгийн дүрмүүдтэй. Айл болгоны ширээний ном, хүн болгонд хүртээл болох боломжтой.

-Хүн болгонд хүртээл болгох гэснээс фэн шүйгийн хэчнээн "фэн"-үүдтэй болсон бэ?
-3000-4000 айл өрх, албан байгууллагаар орж зөвлөгөө өгсөн. Явсан, очсон газрууд маань гайхамшигтай үр дүнд, амжилтад хүрсэн гэж бардам хэлэхэд баяртай байна. Энэ бүхний үр дүнд би ч өөрөө фэн шүйгийн ид шидийг биширч, буян нь хурж байна. Би өөрөө бүхнийг нойлоос эхэлсэн, өнөөдөр алдсан бүхнээ буцааж олсон. Алдсан орон байраа хүртэл буцааж олсон. Фэн шүйгийн холбооны байр маань гэхэд л хоёр жилийн өмнө 200000 төгрөгийн түрээсийн байранд байсан бол одоо сардаа сая төгрөгийн хауст байрлаж байгааг харж байгаа биз дээ. Фэн шүй ямар ид шидтэй юм бэ гэдгийг өөрийн биеэр мэдэрч, амьдралаараа нотолж, өрөөл бусдад мэдрүүлж сууна даа.

-Фэн шүйгийн ид шидээр амьдрал ахуй нь дээшилсэн хүмүүс маш олон гэж та хэлжээ. Жишээ дурьдаж болох уу?
-Бололгүй яахав. Толгойтын гэр хороололд амьдардаг Пүрэвдорж гэдэг нэг айлд 2007 оны 10 дугаар сард очиж зөвлөгөө өгсөн юм. Ер нь долоо хоногийн зургаан өдөр өдөрт 5-6 айлд очиж орон байрны зөвлөгөө өгдөг. Захиалгад их дарагддаг. Ингээд 12 дугаар сарын сүүлчээр бас нэг айлд шинэ сууцны зөвлөгөө өгөхөөр захиалга авахаар очтол нөгөө айл маань байсанд би өөрөө орон сууцанд орчихсон юм шиг баярласан. Фэн шүйгийн үр дүн хоёрхон сарын дотор биелэсэн байсан.

-Айл, албан байгууллагад очихдоо өөрийн унаагаар явдаг уу?
-Унаа авч болно л доо. Гэхдээ номоо хэвлүүлэх, наад зах нь зургаан гуурстай хонх авахыг л эрхэмлэдэг. Фэн шүйгийн хэрэгсэл маш үнэтэй. Бээжин, Хонконгоос эд хэрэгслээ авчирч идэвхжүүлдэг.

-Фэн шүйгийн хэрэгсэл гэхээр юу юу байдаг юм бэ?
-Зургаа юм уу найман гуурстай хонх, "инээж буй Будда", эрдэнийн эрхи, хос хун, болор бөмбөлөг, зоос, олон далбаат онгоц, гурван хөлтэй яст мэлхий, мөнгөний мод халбаган кактус, луу болон галт шувуун баримал, мандарин нугас, дуут аяга, эрдэнэсийн ваар гээд маш олон хэрэгсэл байдаг.

 -Үнэт эдлэлийн дэлгүүр, гоёл чимэглэлийн лангуун дээр дээрх хэрэгслүүд цөөнгүй байдаг. Тэдгээр нь фэн шүйгийи хэрэгслээс юугаараа ялгаатай байдаг юм бэ?
-Идэвхжүүлээгүй байдаг юм. Тиймээс энерги ялгарах ид шидгүй байдаг. Тэдгээрийг худалдаж аваад манай Азийн фэн шүйгийн холбооны байранд авчирч идэвхжүүлбэл энерги цацруулж, "амилна".

-Гэрт амьдарч байсан айл хоёрхон сарын хугацаанд орон сууцанд орно гэдэг нэг л үнэмшилгүй санагдаад байх юм?
-Тэр айлын хүмүүс надаас ахуйн зөвлөгөө авч, зурлага зуруулж байх үедээ зургаан сая төгрөгтэй байсан гэсэн. Тэр мөнгөөрөө бизнес хийгээд 35 сая төгрөгөөр хоёр өрөө байр худалдаж авсан гэж ярьж байна билээ. Ер нь хувь хүний зурлага, дом хийлгээд бизнес нь амжилтад хүрсэн, гадаадад ялангуяа Солонгос явсан хүн маш олон бий.

-Дом хийнэ гэдэг маань...?
-Шинийн нэгнээс 15 хүртэл сарны тохиоллыг ашиглаад дом хийдэг. Азийн дом, аалзны тор гээд дом бий. Дом хийлгээд илааршсан хүн ч байгаа. Ороо буруу газар байрлуулах ч юм уу буруу зүгт харж унтаснаас болоод өвчин эмгэгт ороогдсон эмэгтэй эдгэрсэн.

-Орны байрлалаа өөрчлөх боломжгүй бол аргалах дом байдаг уу?
-Сүүлийн үеийн орон сууцны өрөөний зарим нь их жижигхэн давчуу болсон байна лээ. Ороо яг үүд рүү голлуулах юм уу, хаалга руугаа харуулчихдаг. Ийм тохиолдолд хулсан тор уншуулах ч юм уу, хаалт тавих хэрэгтэй.

-Фэн шүй ер нь хаанаас гаралтай юм бэ. Хятадаас гаралтай гэж сонссон юм байна?
-Хятадаас гаралтай гэлцдэг. Гэхдээ Бээжинд үүнийг хэрэглэхийг хориглосон байдаг. Азийн бусад орон япон, солонгос, хонконгчууд фэн шүйг маш их шүтдэг.

-Бээжинд яагаад хориглодог юм бол оо?
-Яахав бүх хүмүүс нь баян чинээлэг болчихно гэж тэр биз (инээв). Ер нь фэн шүй бол одоогоос 3500 жилийн өмнө үүссэн шинжлэх ухааны нэг. Гал, төмөр, шороо, мод, ус гэсэн таван үндсэн мах бодиос бүрддэг. Эдгээр нь эерэг буюу ян, сөрөг буюу инь энергүүдээс тогтдог. Фэн шүйг "салхи ба ус" гэж орчуулдаг. Ус модыг тэтгэн ургуулж, мод галыг тэтгэн асааж, гал шороо нь төмрийг тэтгэн бий болгож, төмөр нь усаа тэтгэх зэргээр байгаль дэлхий маань нэгэн эргэх мөчлөг дунд битүү тойрог үүсгэн бүрэлдэн тогтсон байдаг. Гэвч үүний эсрэгээр төмөр нь модоо огтолж, мод нь хөрс шороогоо сэндийлж, шороо нь усыг урсган зөөж эвдлэн, ус нь галыг унтрааж, гал нь төмрийг хайлуулж байдаг эсрэг тэсрэг үзэгдэл байгаль ертөнцөд байнга бий. Янцы ба Хуанхэ мөрний сав газарт 3000-гаад жилийн өмнөх хүрлийн үеийн тосгоны орчим хийсэн малталтаар олдсон олдворуудыг фэн шүйгийн эд өлгийн зүйлс гэж үздэг юм билээ. Гэтэл түүнээс 2000 жилийн өмнө монголчууд ахуй амьдралдаа фэн шүйтэй холбогдолтой багаж, эд зүйл хэрэглэж байсан тухай мэдээ материалыг Английн эрдэмтэн Жеймс Милони 2002 онд судлан олж тогтоосноо дэлхийд зарласан байдаг юм билээ.

-Тэгэхээр фэн шүйг Монголоос гаралтай гэж хэлэх гээд байна аа даа?
-Энэ гайхамшигт урлаг Монгол Улсаас гаралтай гэдгийг Англи, Америкийн олон эрдэмтэд батлаад байгаа гэдгийг манай эрдэмтэн судлаачид мэдэж байгаа байх аа. Наад захын жишээ гэхэд л монголчууд нүүдэллэхдээ аль болох голоо өгсөн бууж, гэрийнхээ үүдийг голын урсгал тосуулан чиглүүлж, нар ургах зүг рүү харуулан барьдаг. Уурган дээгүүр алхаж гардаггүй, орой бүрэнхийд хогоо асгадаггүй. хүн рүү хуруу гар, хурц үзүүртэй зүйлээр чичдэггүй, ширээ өнцөгдөж суудаггүй, сүүнд ус хольдоггүй, хэцэн доогуур гардаггүй, айлд хэт хутгаа буулгаж ордог. Мөн нүүж явахдаа гэрийнхээ буурийг цэмбийтэл цэвэрлэдэг. Хүж уугиулаад явдаг, ахмад настай хүнтэй айлын үүдээр мориноосоо бууж өнгөрдөг, жирэмсэн эмэгтэйн өмнүүр гардаггүй зэрэг маш олон ёс заншилтай. Энэ бүхэн өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн фэн шүйгийн онол сургааль юм шүү дээ. Фэн шүй маш олон оронд улам эрчтэй хөгжиж байгаа. Азиас гадна Англи, Америк, Германд ч хүмүүс маш их сонирхдог. Солонгосчууд дөрвийн тоог f үсгээр тэмдэглэдэг. Фэн шүйгийн ёсоор тоогоор бичихээс цээрлэдэг.

-Яагаад?
-Хятад ханзаар дөрвийн тоо нь үхлийг илэрхийлдэг.

-Манайд долоогийн тоо муу юу?
-Яг долоог муу гэсэн юм байхгүй л дээ. Харин 1, 6, 8 гэсэн тоо маш сайныг билэгддэг. Гэхдээ 58 гэхээр наймын тоо саин гэж үзэхэд тавын тоо мөнгөгүй мууг илэрхийлдэг болохоор тав, найм гэдэг маань "мөнгөгүй хоосон" гэдэг утга илэрхийлэх жишээтэй. Тэгэхээр тоо, өнгө маш их утга санааг агуулдаг. Ер нь тоо өсч байвал сайн, уруудвал таагүй. Жишээлбэл 87, 86, 85 ч гэх юм уу.

-Таныг фэн шүй судлахын зэрэгцээ мэнгэ судалж фэн шүйтэй хослуулан засал хийдэг гэж сонссон юм байна?
-2007 оноос мэнгэ судлалыг сонирхож эхэлсэн. Жилийн ивээл харшаас илүү мэнгэний харш гэр бүлийн хоёрт маш их нөлөөлдөг юм билээ. Гэр бүл болж байгаа хүмүүс анх гэрлэхдээ л үүнд маш их анхаарах хэрэгтэй. Мэнгэ судлаад фэн шүйтэй хослуулан зурлага хийж хүмүүсийн амьдрал ахуйд нь туслахыг хичээж байна даа.

-Танай аквариум нь томорч, алтан загаснууд нь олширсон байсан. Хоёр жилийн өмнөх загаснууд ийм том болчихсон хэрэг үү?
-Хоёр жилийн өмнөх загаснаас хоёрхон загас л үлдсэн. Бусдыг нь дахиж худалдаж авсан. Загасны амь муу зүйл, хүний амьтай их холбоотой юм билээ. Нэг л тааламжгүй зүйл тохиолдохоор загаснаас маань үхчихээд байдаг юм. Өнгөрсөн жил би автын осолд орох дөхсөн. Дараа нь ажил дээрээ ирэхэд ямар ч өвчин тусаагүй байсан хар таескоф алтан загас маань "нүд аничихсан" байсан. Миний амийг хамгаалж золиос болсон байх гэж би боддог юм. Ер нь гэрт амьтан ялангуяа загас, нохой тэжээхэд маш ээлтэй.

Д.Намуун

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан