Энэ сарын 10-нд Баян-Өлгий аймагт мөндөр дараа нь их хэмжээний бороо орсны улмаас Ховд голын эргээр оршин суудаг 6, 9, 13 багийн 200 гаруй айл усанд автсан байна.
Үерийн улмаас үнсэн блокоор барьсан 80 гаруй айлын хашаа байшин нурж, ой гурван сартай хүүхэд амиа алджээ.
Байгалийн гамшгийн улмаас орон гэрээ алдсан иргэдэд Өлгийн сумын Онцгой байдлынхан яаралтай тусламж үзүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар тэд сургуулийн зааланд, хамаатан садныдаа хонож байгаа аж.
Баян-Өлгийн аймгийн Онцгой байдлын газрын хошууч Х.Ургацтай холбогдон нөхцөл байдлыг тодрууллаа.
Тэрээр "Бид маш шуурхай ажиллаж, үерийн усыг бүрэн зайлуулсан. Гамшигт өртсөн хүмүүст тусламж үзүүлж байна. Хохирлын хэмжээ одоохондоо тогтоогдоогүй" гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Мурат нөхцөл байдалтай танилцахаар Баян-Өлгий аймагт очоод байгаа аж. Тэрээр Баян-Өлгийн аймгийн үерийн талаар маргааш бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ.