“Гурван өдөр энд зогслоо. Гэтэл одоо болтол тасалбараа борлуулж эхлээгүй байна. Өнөөдөр өглөө 10:00 цагаас эхэлж зарна гэчхээд одоо 12:00 болж байна” гэж хамгийн эхэнд уулзсан залуу бухимдлаа илэрхийлнэ.
Улсын их баяр наадмын тасалбар худалдан авахаар дугаарлаж буй иргэд Соёлын төв өргөөний гадна дүүрчээ. Өнөөдөр өглөө бороотой байсан учраас зарим нэг нь гутлынхаа гадуур уут углаж, зарим нь ундааны саван дээр зогсоно.
Тасалбарыг долдугаар сарын 6-ны өдөр борлуулж эхэлнэ гэсэн боловч нэг өдөр хойшилжээ. Түүгээр зогсохгүй 10:00 цагаас хаалгаа нээх ёстой байсан тасалбар борлуулах цэг 12:00 цаг өнгөрч байхад онгойсон юм.
Яагаад ингэж удаж байж тасалбар борлуулж эхэлж байгаа талаар Соёлын төв өргөөний ажилтнаас тодруулахад "Тасалбар ирээгүй байсан, тоолж тамга дарж байна" гэхээс өөр тайлбар өгсөнгүй.
Ийнхүү гурван өдөр хүлээсэн иргэд дахин хоёр цаг дугаарлаж байж эхнээсээ тасалбараа авч эхэллээ.