Томсгосон тойрогт хүч сорих болсон нь нэр дэвшигчид төдийгүй улс төрийн нам, хүчнүүдийн хувьд хүндхэн өдрүүдийг авчирч байна. Монголын улс төрд томоохон шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэх энэ удаагийн сонгууль жижиг гэгддэг намуудын хувь заяаг шодож эхлэв. Жижиг тойрогт хэрэндээ томорч чаддаг байсан тэдгээр нам, хүчний өмнө эвсэх, эсвэл нэгдэх гэсэн хатуухан сонголтыг 2008 оны УИХ-ын сонгууль тулгаж буй нь нууц биш.
Тиймээс сүүлийн үед Л.Гүндалайн АТН, М.Энхсайханы ҮШН, Б.Эрдэнэбатын Эх орон нам, Б.Жаргалсайханы БНН, С.Оюуны ИЗН-уудыг тойрсон улс төрийн тоглолт идэвхжих болов. Харин МАХН, АН-ын хувьд энэ боломжийг ашиглан жижиг намуудын тоо толгойг цөөлөх, ингэснээрээ гуравдагч хүчний орон зайг дайлаар мордох, өөртөө хаман нийлүүлэх хандлага илэрхий цухалзах болжээ. Хэд хэдэн хувилбараар яригдаж буй эвсэх, нэгдэх асуудлын хүрээнд БНН, ҮШН, Эх орон намуудын удирдлагууд нэг бус удаа ил, далд уулзан ярилцсан боловч тодорхой шийдвэрт хүрээгүй. С.Баярын танхимын бүтэц тэдний энэ нэгдэх зорилгод таагүй байдлаар нөлөөлсөн гэж хэлж болно. АТН, БНН, Эх орон намуудыг тойргийн гадна үлдээж, ИЗН, ҮШН-аар гоёхоор шийдсэн С.Баярын алхам жижиг намуудын нэгдэлд тодорхой хэмжээгээр чөдөр болж хуваагдал авчирсан нь үнэн юм.
Ямар боловч МАХН, АН-тай зэрэгцэн 10-аад жил үйл ажиллагаагаа явуулсан БНН, ИЗН, Эх орон намуудын хувьд эл асуудалд илүү нухацтай хандаж байна. Дангаараа сонгуульд өрсөлдөхөөс зайлсхийх шалтгаан тэдэнд бий. Энэ утгаараа МАХН, АН-уудын дунд гүйж, аль алинд нь санал тавих, тандах байдлаар сонгуулийн гараагаа эхэлсэн гэж хэлж болно. МАХН-ын хувьд одоогоор Засгийн газрын хүрээнд хамтран ажиллаж байгаагийн хувьд ҮШН, ИЗН-уудыг онцлон анзаарч буй гэх. Гэвч ҮШН-ынхан 25 нэр дэвшигч илгээж, бие даасан байдлаа хадгалж үлдэхээр ярилцсан нь МАХН, АН-уудыг бодлогошроход хүргээд байна. ИЗН-ынхан ч бас 20-иос илүүгүй нэр дэвшигчийг намаасаа дэвшүүлж тэднийгээ дэмжиж ажиллахаар үндсэндээ тохиролцсон сурагтай.
Харин С.Баярын Засгийн газарт багтаж чадаагүй Эх орон намын хувьд байдал хүндхэн байгаа бололтой. АН-тай нэгдэх саналыг тэдний зүгээс гаргаж, намаа хоёрхон суудлаар арилжих төвшинд наймаа яригдсан талаар эх сурвалж мэдээлсэн. Эх орон намын өмнөөс хувийн тоглолт хийж яваа хүн нэг бус байгаа гэсэн мэдээлэл бас бий. Тийм боловч намын дарга Б.Эрдэнэбат өөрийн байр сууриа өнөөг хүртэл илэрхийлсэн нь үгүй.
АТН-ын Л.Гүндалай, БНН-ын Б.Жаргалсайхан нарын шийдвэр тодорхой бус байгаа боловч аль нэгэн нам, хүчинтэй нэгдэхгүй гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагаараа дамжуулан илэрхийлсэн байсан. Тэгэхээр тэдний хэн хэн нь намаа татан буулгах талаар сонсохыг ч хүсэхгүй байгаа бололтой. Гэхдээ, эвсэх асуудлыг сонирхож буйгаа нуугаагүй. Ийнхүү томсгосон мажоритар тогтолцоогоор сонгуульдах болсон ньулс төрийн намуудын ирээдүйг дэнсэлсээр байна.
2000, 2004 оны сонгуульд цөөн суудал авч амь торгоож ирсэн жижиг намууд ирэх сонгуульд эзлэх хоймор, эрхлэх тойроггүй хүч алдаж болох олон шалтгаан бий. Гэвч, нөгөө талаас нь харвал эл намуудад суудал бүрийн тоогоор бус, тойрог бүрт нэг ч илүү алдагдал хүлээж, М.Энхсайхан, М.Сономпил, Ж.Наранцацралт, Л.Гүндалай нарын нэр бүхий улстөрчдөө салан тусгаарлахад хүргэсэн нь саяхных. Энд дурдаж буй улс төрийн нүүдлүүд ирэх сонгуулийн тойрог хуваарилалтад нөлөөлөх нь мэдээж, томсгосон мажоритор тогтолцоог алга ташин дэмжихдээ Ц.Элбэгдорж алдсан алтаа буцааж савлахыг хүссэн гэж ойлговол үнэнд илүү ойрхон сонсогдох учиртай. Харамсалтай нь М.Энхсайхан, Л.Гүндалай нарт АН-д буцан дагаар орох сонирхол өнөөхөндөө алга.
ИЗН энэ удаа өмнөх сонгуулиудын адил бусад улс төрийн хүчний "хайрын захианд" илүү ихээр даруулж буй гэх. С.Оюуныг шохоорхогсдын хүрээ МАХН-аар хаяагаа тэлсэн сураг чих дэлссэн. Төдийлөн далайцтай ажиллагаа явуулдаггүй ч рейтингээ удаан хугацаанд тогтвортой хадгалсаар ирсэн ИЗН-д магадкүй чансаагаа бодитойгоор сорих цаг ирж байж болох юм. Жижиг намуудын хувьд аз, эз дэнсэлсэн сүүлчийн оролдлогыг хулгана жилийн УИХ-ын сонгууль авчирч буй нь энэ. Үүнээс гадна сүүлийн үед дуу нь чангарч буй Иргэний эвсэл буюу Ногоон нам, Иргэний нэр дэвшигч илгээн, азаа үзэх боломж нээлттэй. 76 нэр дэвшигчийн эрэлд хатаж, халаасаа тэмтрэх шаардлагагүй гэсэн үг.
Жижиг намуудын бие даах сонирхлоос илүү голлох хоёр хүчин болох МАХН, АН-уудын зүгээс дээрх намуудыг өөртөө нэгтгэх шохоорхол давамгайлж буйг мартаж болохгүй. Ялангуяа өмнөх сонгуулийн үеэр тодорхой цөөн тойрогт санал хуваан цалгардуулсан намууд акулуудын анхаарлыг илүүтэй татаж байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд Эх орон нам Р.Эрдэнэбүрэн, "Симба" Батаа нарын хоёр ч гишүүнээ МАХН, АН-д алдаж, хохирол хүлээсэн гэдгийг энд дурдах нь зөв биз. Харин АН-ынхан тэднээс хөдөлгөөний намуудын хамтарсан тоглолт сонгуульд өнгө нэмэх учиртай. БНН, АТН-уудын зүгээс Иргэний эвсэлд хүч сэлбэж магадгүй гэсэн тодорхой бус мэдээлэл улс төрийнхний дунд нисэх болов.
ИХН-ын удирдлагуудтай АН-ын төлөөллийн хүн аминчлан уулзсан гэсэн агуулгатай бор шувуу нисч явна билээ. Одоохондоо нууц байдалд, далд хэлбэрээр өрнөсөөр байгаа энэхүү эвсэх, нэгдэх асуудал тун удахгүй тодорхой болох юм.
АН-ын ҮЗХ-ны хурал энэ сарын сүүлийн өдөр хуралдаж болзошгүй байгаа. ИЗН V их хурлаа зарлачихлаа. МАХН-ынхан Нийслэлийн намын хорооны бага хурлаа тойрон бужигнасаар удав. ҮШН, Эх орон намууд эхний байдлаар хуралдаад өнгөрсөн.
Улс төр хөдөлгөөнд орж, томсгосон тойргийн сургаар жижиг намууд наймаанд хөл тавьж, ханцуй дотроо алга тосон, нударганы цаана ашиг сонирхлоо зангидаж эхэллээ. Эвсэх, нэгдэхээ байг гэхэд тойргоо тохиролцох оролдлого тэндээс үнэртэж буй. Том тойргийн жижиг зовлон гэдэг энэ байх даа.
Р.Эмүжин