gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Интерьерийн түгээмэл алдаа

2016-07-06
0
Twitter logo
0
Twitter logo
2016-07-06
Интерьерийн түгээмэл алдаа 40 мянгатын 70 орчим шоо метр талбайтай байрыг засварлан, тохижуулсан байгаа байдал.

Талбай багатай байранд шалнаасаа хөндий тавилга тохиромжтой

Жижиг талбайтай байрыг хэрхэн тохижуулах болон өрөөний дотор заслыг онцгүй харагдуулдаг алдаануудын талаар “Skinny studio”-ийн архитектор Г.Гантулгатай ярилцлаа.

-Талбай жижиг байрыг хэрхэн цэлгэр, саруул харагдуулах вэ?
-Хамгийн гоё байр бол цэвэрхэн байр. Хэчнээн гоё засаж чимэглэсэн ч элдэв юм хөглөрсөн бол сайхан харагддаггүй. Хүний амьдралын хэвшил их нөлөөтэй. Цэгцтэй л байх хэрэгтэй. Бага талбайтай байрыг ашигтайгаар тохижуулж цэвэрхэн харагдуулъя гэвэл шүүгээг зөв байрлуулах хэрэгтэй.

-Сүүлийн үед тавилга багатай, нүдэнд ил харагдах зүйл цөөн тохижилтыг хүмүүс илүүд үзэх болсон. Хэрэв энэ загвараар гэрээ тохижуулах бол юуг анхаарах вэ?
-Дотоод засалдаа зохицсон чимэглэл байрлуулах хэрэгтэй. Зочны өрөөнд хуучных шиг хэтэрхий том, шилэн хаалгатай, задгай тавиур одоо үед тохиромжгүй. Учир нь ашиглалтын явцад тоос тогтох, хагарах зэрэг сөрөг талтайгаас гадна замбараагүй харагдах нь бий.

-Дотоод заслын тренд хааш чиглэж байна вэ. Дэлхийд ч тэр, Монголд ч тэр?
-Сүүлийн үед Улаанбаатар хотынхон модерн классик, модерн минимал загварын дотоод засал их сонирхдог болсон байна. Энэ нь гэхдээ наснаас хамааран янз бүр байх ч ерөнхий төлөв иймэрхүү. Үүнээс гадна тодорхой хэдэн чиг хандлага байгаа. Яг л хувцас загвар шиг хувьссаар л байдаг юм. Одоо тренд болж буй минимал, модерн классик загвар бол төгс интерьер биш. Дахин өөрчлөгдөнө. Тэгэхээр тренд дагахаас илүү өөрийн онцлог, амьдралын хэвшилдээ тулгуурлан гэрийн засал чимэглэлээ хийгээрэй гэж зөвлөе.

Талбай жижигтэй байрыг хэрхэн энгийн хэрнээ саруул харагдуулах тухай архитектор Г.Ганхуягийн зөвлөгөөг товчхон хүргэе ээ.

ТАВИЛГА
Улаанбаатар хотын хуучны байрууд ихэвчлэн 70-85 шоо метр талбайтай байдаг. Хэрэв та талбай багатай байранд амьдардаг бол шалнаасаа хөндий тавилга тохиромжтой. Буйдан, зурагтын доод тавиур, ширээ зэрэг нь аль болох шалнаасаа хөндий, нарийхан хөлтэй байвал өрөө саруулхан харагддаг. Учир нь шалтайгаа нийлсэн тавилга жижиг өрөөнд хүнддэх гээд байдаг талтай. Гэрийн нөхцөлд буйдан, сандал зэрэг тавилгын материал даавуун байвал зохимжтой. Арьсан буйдан гэхэд л хүйтэн уур амьсгал төрүүлдэг.

ӨНГӨ
Ерөнхийдөө нэг өрөөнд дээд тал нь гурван өнгө ашиглавал тохиромжтой байдаг. Өрөөний өнгө ерөнхийдөө интерьерийн урсгалаас шалтгаална. Минимал, классик зэрэг нь голчлон 2-3 өнгө зонхилно. Зарим урсгал 20 өнгө нэг дор байсан ч эвтэйхэн харагдах нь бий. Өнгө, гэрэлтүүлэг хоёр холбоотой. Улайсдаг болон LED гэрэл, мөн байгалийн гээд гэрэл бүрт өнгө өөр харагддаг. Өөр мэдрэмж төрүүлдэг. Тэгэхээр тухайн байр наран талдаа цонхтой юу, ямар гэрэлтэй вэ зэрэг олон зүйлээс шалтгаалж өрөөний ерөнхий өнгийг зохицуулах нь зүйтэй. Бага талбайтай байранд цайвар өнгө хамгийн тохиромжтой. Учир нь цайвар өнгөн дээр гэрэл ойдог учраас саруул орчин бий болдог юм. Хэрэв бараан өнгө сонговол агааргүй, давчуу мэдрэмж төрүүлдэг. Цайвар гэхээр зөвхөн шаргал, цагаан өнгийг нэрлэж болохгүй. Бүдэг цэнхэр, ногоон, ягаан гэхчлэн олон сонголт бий.

ХАНЫН ЦААС
Улаанбаатар хот агаарын бохирдол ихтэй болохоор ханын цаас, цонхны хүрээ хөө болчихдог. Тиймээс сүүлийн үеийн чанартай, угааж цэвэрлэж болдог, хүссэн өнгөөрөө давхарлан будах боломжтой эмульс сонгох нь тохиромжтой. Ашиглалтын явцад амархан муудаж, урагддаггүй урт настай, ажиллагаа багатай учраас тэр.

ГАЛ ТОГОО
Гал тогоонд хоол хийх, аяга тавгаа угаах, хөргөгчнөөсөө хүнсээ авах гээд энэ өрөөнд хийх ажил их. Аль болох шүүгээтэй, ил хуль, замбараагүй зүйлгүй байх тусмаа энэ өрөө жижиг, талбай бага гэлтгүй цэвэрхэн харагддаг. Гэхдээ яг ийм байх ёстой гэсэн зүйл байхгүй. Жишээлбэл, минимал загвараар тохижуулсан гал тогоонд сав, суулга, усны хоолой гэх мэтчилэн нүдэнд ил харагдах зүйл ховор байдаг. Харин индастриал загвараар гал тогоогоо тохижуулбал ил гарсан тоосго, усны хоолой, гэрлийн утас зэргийг гоёмсгоор будаж, чимэглэж болно.

УНТАЛГЫН ӨРӨӨ
Унтлагын өрөөнд бид ханын шүүгээ захиалгаар хийлгэхийг зөвлөдөг. Гэхдээ мэдээж тухайн байранд хэр удаан амьдрах вэ гэдгээс шалтгаална. Хэрэв удаан хугацаанд амьдрах гэж буй бол тусгайлан зориулж хийсэн ханын шүүгээ байрлуулбал жижиг зайг ашигтай ашиглах боломжтой. Ингэхдээ шалнаасаа тааз хүрсэн, бүх хаалга нь ижил байвал цэвэрхэн, цэгцтэй харагддаг. Харин дотроо ямар ч хэмжээтэй, хэчнээн ч шургуулга, өлгүүртэй байж болно шүү дээ.

ГЭРЭЛ
Гэрэл их олон янз бий. Эргэдэг, тусгалтай, шар, цагаан гээд л. Гэрийн нөхцөлд ерөнхийдөө шаргал өнгийн чийдэн дулаан уур амьсгал төрүүлдэг. Тэр дундаа LED чийдэн цахилгаан зарцуулалтаар энгийн, улайсдаг чийдэнгээс тав дахин бага. Түүнчлэн удаан ашиглагддаг учир мэргэжилтнүүд LED гэрэл санал болгодог болсон.

  • Жижиг талбайтай байрыг цайвар өнгийн тавилгаар тохижуулаарай.
  • Одоо тренд болж буй интерьер дизайн төгс хувилбар биш. Үүнээс ч сайхан загвар гарч ирэх л болно.
  • Талбай бага байрыг цэмцгэр, саруул харагдуулахад шүүгээ чухал үүрэгтэй

ХӨШИГ
Хэрэв цонхныхоо эргэн тойрныг тавиур болгож ашиглах бол зөвхөн цонхны хэмжээтэй, жижиг хөшиг зохицно. Бусад тохиолдолд аль болох шалнаас тааз, нэг хананаас нөгөө хана хүрсэн цайвар хөшиг өлгөвөл цэвэрхэн хийгээд өрөөг саруулхан харагдуулдаг. Харин хагас дутуу өлгөсөн хөшиг өрөөний загвар, дизайныг онцгүй, замбараагүй харагдуулдаг.

ТАСАЛГААНЫ ЦЭЦЭГ
Интерьер дизайны гол чимгүүдийн нэг нь тасалгааны цэцэг. Гэхдээ манайд тасалгааны цэцэг заримдаа чимэг биш, хөглөрсөн, замбараагүй харагдах нь бий. Дотоод засалд тасалгааны цэцэг маш дулаан уур амьсгал бүрдүүлж өгдөг. Ихэнх цэцэг нарны гэрлээр тэжээгддэг болохоор цонхны тавцан дээр тавих нь бий. Харин нарны гэрэл байнга шаардахгүй, модлог ургамлыг газраас бага зэрэг хөндий тавихад сайхан харагдана. Гэхдээ янз бүрийн савтай цэцэг өрөөний ерөнхий төрхийг дарж байдгийг санаарай. Хэрэв та өрөөгөө цагаан, хар өнгөөр тохижуулж байгаа бол цэцгийн сав ч үүнтэй зохицож байх хэрэгтэй. Ингэж байж тухайн өрөө талбайгаар жижиг ч цэгцтэй харагддаг.

ХАНЫН ЗУРАГ
Зургаар хана чимэглэхдээ болгоомжтой хандах нь зүйтэй. Хүн өрөөнд ороод хамгийн түрүүнд ханыг хардаг учраас тэр. Заримдаа хүндтэй хүний өгсөн уран зургийг зайлшгүй өлгөх хэрэг гардаг шүү дээ. Гэтэл тухайн зураг таны өрөөний интерьерт тохирохгүй байж болно. Тэр тохиолдолд жаазны хүрээг л өөрчлөхөд болно. Нэг өрөөнд хэдэн ч төрлийн зураг өлгөж болох ч хүрээ жааз нь бүгд нэг өнгийн, нэг материалтай, эсвэл нэг хэмжээтэй байх хэрэгтэй. Бүгд аль нэг талаар ижил байна гэсэн үг. Өөр, өөр жаазтай зураг өлгөх нь интерьерийн түгээмэл алдаа юм.

ТОЛЬ
Толийг шашинтай холбон хүлээж авдаг хүн олон байдаг. Унтлагын өрөөнд толь байж болохгүй, энерги сордог гэдэг ч юм уу. Харин интерьерийн хувьд толь ямар ч өрөөг саруул болгож өгдөг. Яг өрөөг том харагдуулах зорилгоор толь ашиглах гэж буй бол томоохон толь тохиромжтой. Гэхдээ хаалгаар багтааж оруулах асуудлыг урьдчилан тооцоолохоо мартуузай.

Г.Сайнзаяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан