Дэлхий дахинд тэмээн поло спорт, тоглоом дэлгэрсэн болон Монголын тэмээн поло холбооны таван жилийн ойн хүрээнд “Тэмээн поло” тэмцээн, “Тэмээн жин”, “Монгол говь-Торгоны зам” гэсэн “Тэмээн поло-өвлийн фестиваль” аялал хоёр үе шаттайгаар явагдах гэж байна. Тус “Тэмээн поло-өвлийн фестиваль”-ийг Зам тээвэр аялал жуулчлалын яам “Тэмээн сүргийн хөгжил” ТББ, “Монгол костемус” хамтран зохион байгуулан явуулах юм. Энэ удаагийн аяллын эхний үе нь Монголын хамгийн олон буюу 15 мянган тэмээтэй Өмнөговь аймгийн Ханбогд сум, дэлхийн энергийн төв Дэмчигийн хийдээс гараагаа эхэлж Цогтцэций, Даланзадгад, Булган, Мандал-Овоо сум гэсэн маршрутаар хоёр талдаа 800 км зам туулах тэмээн аялал, жингийн цувааг зохион байгуулах аж. Харин хоёрдугаар үе шат нь Өмнөговь аймгийн 10 мянган тэмээтэй Мандал-Овоо сумаас гараагаа эхлэн Дундговь аймгийн Сайхан-Овоо, Өвөрхангай аймгийн Баянгол, Арвайхээр, Хужирт, Хархорин гэсэн маршрутаар хоёр талдаа 800 км зам туулах тэмээн аялал, жингийн цувааг энэ оны арваннэгдүгээр сард явуулах юм. Аялалд гадаадын “СNN”, “NHK”, “SBN”, “Синхуа” агентлаг болон дотоодын телевизууд, радио, хэвлэл мэдээллийнхэн оролцоно. Энэ үеэр шилдэг, тэсвэр тэвчээртэй супер залуучуудыг шалгаруулах “Теле реалити” шоуг зохион байгуулж, аяллын дамжин өнгөрөх сум бүрт поло наадам, тэмээн уралдаан зохионо.
Мөн Дэмчигийн хийдэд үндэсний хувцасны “Театр мода” шоу үзүүлбэр, “Үлэмжийн чанар” яруу найргийн наадам болох юм. Дараагийн шатанд Өмнөговь аймгийн Номгон, Улаан цав, Хэрмэн цаваар аялж, Гурвантэс, Сэврээ сум, Баянхонгор аймгийн Шинэ жинст, Баянлиг, Өвөрхангай аймгийн Богд, Төгрөг, Дундговь аймгийн Дэлгэрхангай, Өлзийт, Дорноговь аймгийн Хөвсгөл, Мандах, Хатанбулаг сумын чиглэлээр тэмээн аялал, поло спорт, уралдааныг явуулах ажээ. Өмнөговь аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын ивээл дор хамтран гадаад, дотоодын өвлийн аялал, жуулчлалыг шинэ шатанд хөгжүүлж, тэмээг хайрлан хамгаалах, өсгөх сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгыг хэрэгжүүлэх юм. Ингэний сүүгээр хийсэн бүтээгдэхүүн, болон тэмээний ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг тогтмол гаргаж үйлчилнэ. Ингэний сүүний сувилал, ингэний фермерийн аж ахуйг Даланзадгадын бүсэд байгуулж, ингэний ундаа брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тэмээний сүү, цагаан идээ, ноос боловсруулах жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлнэ. Энэ ажлыг Өмнөговь аймгийн “Сэрвэн уул” ХХК санаачлан хэрэгжүүлэхээр болжээ. Тэмээ хамгаалах, тэмээ судлах сэдвээр олон улсын онол практик, үйлдвэрлэлийн бага хурлыг хуралдуулах юм. 2006 оны “Тэмээн поло-Өвлийн фестиваль”-аас эхлэн БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны баг тамирчид оролцож байгаа ажээ. Энэ нь улсын аварга шалгаруулах тэмээн поло тэмцээний нэр хүндийг олон улсын түвшинд хүртлээ өрөгжин хөгжиж байгаагийн илрэл болно.