Уламжлалт анагаах ухааны эмчилгээний түүхий эдийн нөөц багасч байгааг “Уламжлалт анагаах ухаан, эмчилгээний шилдэг аргууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний V хурлын үеэр онцлов. Хуралд АНУ, Унгар, ОХУ, Энэтхэг, БНХАУ зэрэг долоон орны 40 гаруй төлөөлөгч оролцож, уламжлалт анагаах ухааны талаар санал бодлоо солилцсон юм. Монгол анагаах ухааны институтын тэнхимийн ахлах багш, биологийн ухааны доктор Ж.Байгалмаа, “Монгол анагаах ухаанд эрт дээр үеэс хэрэглэж ирсэн эмчилгээний аргууд бий.
Тэр аргууд нь орчин үед шинэчлэгдэн өөрчлөгдөж, улам боловсронгуй болж эрдэмтэн судлаачид европ анагаах ухаантай холбон судалж байгаа нь маш дэвшилттэй. Иргэд европ эмнэлгээр явж байгаад эцсийн шатандаа орсон хойноо уламжлалт анагаах ухааныг сонгодог. Монгол анагаах ухаанд оношлох үндсэн гурван арга байдаг бөгөөд өвчнийг хөнгөн байхад нь системтэйгээр эмчилбэл илүү үр дүнтэй” гэдгийг эрдэмтэд хэлж байв.
Мөн ӨМӨЗО-ы Алшаа аймгийн Эзнээ хошууны Монгол эмнэлгийн орлогч дарга З.Сүхээ хэлэхдээ, “Уламжлалт анагаах ухаан бол үндэстэн бүхэнд байдаг. Монгол орны цаг агаар, идээ ундаа, үйл явдалд нь тохирсон монголчуудын зохиосон уламжлалт эмчилгээний олон жор байдаг. Уламжлалт анагаах ухаанд эмчлэхгүй өвчин гэж үгүй бөгөөд элэг цөс, ходоод, үе мөчний өвчинд илүү тустай. Тухайлбал, ходоодны эм гэхэд 60-70 зүйлийн найруулсан эм байдаг.
Түүнийг халуун, хүйтний онолоор нарийн хуваагаад хэрэглэвэл үр дүн сайтай. Уламжлалт эмчилгээний 80-90 хувь нь ургамлын гаралтай байхаас гадна эрдэс, амьтны гаралтай эм ордог. Эдгээр эмийн чанар нь хүний цусыг шүлтлэг болгодог. Ингэснээр цусны эргэлт сайжирч, хавдар үүсэх боломжийг зогсоон, хэрэв хавдар үүссэн бол цааш сарнихыг нь сааруулдаг” гэв.
Мөн тэрээр уламжлалт анагаах ухааны салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар уламжлалт анагаах ухаанд байгалийн түмэн бодисоор эм тангаа хийдэг учраас төрийн бодлогоор түүнийг шалгадаг мэргэжлийн хяналтын шалгуур стандарттай болох хэрэгтэй. Үүнээс гадна байгаль дэлхий гандаж, хуурайшиж, амьтан ургамал ховордсоноос түүхий эдийн нөөц багасах хандлагатай байна. Тиймээс үүнийг тарих, ургуулах, хамгаалах талаар арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг онцолж байв. Тус хурлыг хоёр жилд нэг удаа зохион байгуулах аж.
Э.Бэрцэцэг