gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шинэ парламентад төр түшилцэх эмэгтэйчүүд

Б.Эрмүүн
2016-06-30
0
Twitter logo
 
УИХ-ын ээлжит сонгууль болж урьдчилсан байдлаар МАН 65 тойрогт үнэмлэхүй ялалт байгуулж, АН 9, МАХН болоод бие даагч тус бүр нэг суудал авсан.

Энэхүү сонгуулийн үр дүнгээс хамгийн их олны анхаарлыг татсан нь эмэгтэй нэр дэвшигчдийн үзүүлэлт юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн засгийн газарт 11 буюу нийт гишүүдийн 14.4 хувийг эмэгтэй гишүүн эзэлж байсан бол шинээр бүрэлдэх парламентад энэ тоо өсөх нь тодорхой болоод байна.

Өөрөөр хэлбэл урьдчилсан дүнгээр 13 эмэгтэй нэр дэвшигч тойрогтоо тэргүүлжээ. Хамгийн сонирхолтой нь тэдгээрийн 12 нь МАН, нэгхэн гишүүн АН-аас нэр дэвшигч билээ.

Тухайлбал,
 
Сонгуулийн урьдчилсан дүнгээр эдгээр гишүүнээс Б.Ундармаа 9673, Ц.Гарамжав 9241, Г.Мөнхцэцэг 8900 зэрэг хамгийн их саналыг авсан байна.

Иргэдийн хувьд хамгийн их хүлээлт үүсгээд байсан П.Анужин, М.Батчимэг, Г.Уянга нар барианд хүрч чадалгүй ард хоцров.

Харин парламент дахь "архагууд" болох Д.Оюунхорол, Д.Сарангэрэл нар тунаж үлджээ.

ИРЭХ ДӨРВӨН ЖИЛ ТӨР БАРИХААР СОНГОГДСОН ШИНЭХЭН ТҮШЭЭДИЙН ТАЛААР СОНГОГЧ ТА ХЭР МЭДЭХ ВЭ?

Г.Мөнхцэцэг

Сонгуулийн 12-р тойрог Дорноговь, Говьсүмбэр аймгаас сонгогдсон тэрбээр 1973 онд Дорноговь аймгийн Сайншанд хотод төржээ. 1995 онд УБДС-ийг утга зохиолын мэргэжлээр төгсөж 2000 онд "Сэтгэлийн анир" номоороо МЗЭ-ийн шагнал хүртсэн байна. Мөн ондоо “Болор цом” яруу найргийн дээд шагналын эзнээр тодорсон бөгөөд Зохиолчдын эвлэлийн даргын албыг хашдаг байна.

Д.Сарангэрэл

Тэрбээр 1982-1985 онд Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны харьяа Гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборант, 1990-1994 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, ахлах редактор, хариуцлагатай редактор, 1995-1996 онд Монголын Үндэсний телевизийн "ММ" агентлагийн захирал, 1997-1999 онд "ММ" агентлагийн ерөнхий редактор, 1999-2000 онд "ММ" агентлагийн захирал,  2000-2003 онд Монголын Үндэсний олон нийтийн телевизийн Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактороор тус тус ажиллажээ.

Ц.Цогзолмаа

Ховд аймагт төрсөн тэрбээр 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын УБИС-ийг төгссөн. Улс төр судлалын багш, төрийн захиргааны менежер мэргэжилтэй бөгөөд 2004 онд Удирдлагын академи, 2008 онд Тагнуулын ерөнхий газрын Хууль зүйн сургуулийг тус тус дүүргэжээ. Удирдахуйн ухааны магистр цолтой Ц.Цогзолмаа 2004-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга, 2006-2008 онд Жендерийн тэгш байдлын Үндэсний хорооны ажлын албаны даргаар ажиллаж байсан аж.

М.Билэгт

Улсын геодези, зураг зүйн газарт Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга, Ачлал трейд ХХК-ийн дэд захирлын албыг хашдаг.

М.Оюунчимэг

Монголын Үндэсний ТВ, ММ агентлагийн ахлах редактор, тоймч, захирал, Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, МАН-ын нарийн бичгийн дарга, Монголын мэдээ агентлагийн захирлаар ажиллаж байжээ.

Д.Оюунхорол

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын албыг тус тус хашиж байсан.

Н.Амарзаяа

Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын СЭЗБЗХ-ийн дарга, Сод Монгол ХХК-ийн Өмнөговь дахь салбарын дарга, Бонсай ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Н.Оюундарь

Швейцарь улсын Женев хотноо НҮБ-д Дундад Азийг хариуцсан зөвлөх НИТХ-ын төлөөлөгч, Бээжин дэх Улаанбаатар хотын төлөөлөгч, Гадаад хэргийн дэд сайдын албыг хашиж байсан.

Ц.Гарамжав

Барилгын зургийн институтын хайгуулын товчоонд лобараторын эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан, “Монполимет” ХХК-ийн захирал, Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан.

Б.Ундармаа

Удирдлагын асуудал судлах олон улсын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, “Бишрэлт” компанийн захирал, БСШУ-ы дэд сайд, Нийгмийн бодлогын хорооны даргаар ажиллаж байсан.

А.Ундраа

Станфордын их сургуулийн Олон улсын бодлого судлалын тэнхимд багш, Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд, Эрдэс баялаг эрчим хүчний сайдын зөвлөх, Стратеги Академийн захирлаар ажиллаж байна.

З.Нарантуяа

Тэрбээр 1992-2006 онд Төв банкинд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч, газрын орлогч захирлаар, 2006-2010 онд “Монгол шуудан” банкны дэд захирал, “Хадгаламж” банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор, 2011-2012 онд “Парита энд Партнерс” хууль, хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөх компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирлаар ажиллаж байсан бөгөөд 2012 оноос УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан аж.

Б.Саранчимэг

УИХ-ын тамгын газарт компьютерийн мэргэжилтэн, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны дарга, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн НӨҮГ-ын даргаар тус тус ажиллаж байлаа.

Ирэх дөрвөн жилд төр түшилцэх эдгээр эмэгтэйчүүд хэрхэн амлалтаа биелүүлж сэтгэл гарган ажиллахыг цаг хугацаа харуулах л үлдлээ.

Инфографикийг Э.Бямбасүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан