gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Архитектурын ямар ч соёлгүй хөшөөнүүд сүндэрлэх боллоо

Нийгэм
2008-02-21
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-02-21

Европ, Ази тивийн том, бага хэд хэдэн орноор явж байлаа. Гэтэл олонх орон өөрийн улс үндэстний баатрууд, соёл шинжлэх ухааны алдар цуутай гэсэн хүмүүсийнхээ дурсгалыг мөнхжүүлэн том бага, төмөр, чулуугаар хийсэн хөшөө дурсгал олноор босгож, нийтийн хөлхдөг зам, талбай, амарч суудаг цэцэрлэгт хүрээлэнгүүдэд барьж байгуулсан байдгийг хараад атаархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг байлаа.

Дэлхийн хүн төрөлхтний түүхэнд алдартай, төр нийгэм, цэргийн зүтгэлтэн, баатрүуд, соёл, утга зохиолч, эрдэмтдийн хөшөөг хараад Монгол эх орон маань хэзээ ийм болдог болоо гэж гайхаж суудаг байлаа. Хөшөө дурсгалыг ганц нэгээр нь босгоод зогсохгүй бүр, орон суурингаар нь босгочихсон байдаг юм.

Тээр жил Энэтхэг улсад хэд хоноход Элчин сайд Хосбаяр "Чи хотоор тэнэж байхаар Таж-Махалыг үзээд ир. Таж Махалыг үзсэн гэдгээ ярьвал дэлхийн гайхамшгийг үзэж гэж хүмүүс хэлэх болно" хэмээж билээ. Тэр үед Энэтхэг дахь Монголын ЭСЯ-нд Сандагсүрэн, Пүрэв нарын зэрэг танил дипломатчид ажиллаж байсан болохоор Дели хотын шинэ, хуучин дүүргээр нэлээд явж, ядуу баяны ялгааг харж заримдаа харамсаж, гайхаж, зарим үед нь бишрэн бахархаж байлаа. Хосбаяр сайдтай хамт нэгэн сүүдэр шийний газар /кино театрт/ орж, элдэв зүйлээр зочлуулж баян, ядуугийн ялгааг харж сууж байж билээ.

Манай хотод сүүлийн үед хөлөө ачиж, тавьтаргүй байдалтай суусан Ю.Цэдэнбал гуайн хөшөө, малчин, ажилчны алин нь мэдэгдэхгүй Ж.Самбуугийн зэрэг дурсгал хөшөө бослоо. Оргүй дор оронцогтой болжээ.

Би дээрх хоёр удирдагчаа дагаж бараа болон ажиллаж байхдаа Ю.Цэдэнбал гуайг хөлөө ачиж суучихаад тавьтаргүйтаж байхыг ер хараагүй болохоор харамсах сэтгэл төрдөг юм. Ж.Самбуу гуай бол Монголд байтугай дэлхийд нэртэй дипломатч, энх тайвны зүтгэлтэн, Монгол төрийн нэрт зүтгэлтэн, Солонгосын хэд хэдэн том одонтой, Монголын хамгийн дээд шагнал, Д.Сүхбаатарын одонгоор дөрвөн удаа шагнуулсан гавьяатай, төр улсын өмөг түшиг, ард түмэнд нэр хүндтэй, өндөр соёлтой, дипломат албыг хөгжүүлэхэд асар их үүрэгтэй нэгэн байж билээ. Гэтэл түүний дурсгалд зориулан босгосон хөшөө нь архитекторын шинжлэх ухааны ямар ч соёлгүй, уг хүний үйл ажил, амьдралын мөн чанарыг батлан нотлох ямар ч утгагүй зүгээр нэг цулгуй суумал ард хэлбэртэй болсон нь хэн ч анзаарч харахгүй, гайхах бахархах юу ч байхгүй, гоо зүйн ямар ч ухагдахуун, үзэл сурталгүй гэхээр болжээ.

Монгол орныг эзлэн түрэмгийлж,  Богд хааныг гэрийн шоронд хорин доромжилж байсан Гамингийн булаан эзлэгч, хятад цэргийн эзлэн түрэмгийллээс эх орноо чөлөөлж, Орост мандсан Октябрийн хувьсгалаас зугатан, Монголд халдан довтолж ард түмнийг дээрэмдэн дарлаж, алан хядаж байсан Бароны хэмээх цагаантны цэргийн эсрэг эрэлхэгээр байлдаж, Хятад, Оросын эзлэн түрэмгийллээс чөлөөлсөн 1921 оны ардын хувьсгалын 60 гаруй жилийн түүхтэй Дамдины Сүхбаатарын хөшөөг шинэчлэн сайжруулна гэж дуулдах боллоо. Энэ үнэн бол Монгол Улсын нам төрийн зүтгэлтнүүд, Чойбалсан, Чоймбол, Дамидмаа тэргүүтэй соёл урлагийн нэрт зүтгэлтнүүдийн олон талаар бодож боловсруулан хэнд ч гологдохгүйгээр урлан бүтээж босгосон 60 гаруй жилийн түүхтэй, дэлхийн соёл иргэншлийн түүхэнд мөнхөрсөн Д.Сүхбаатарын хөшөөг хэв янз, хэмжээ, дүрс хэлбэр, одоогийн байгаа байршлыг нь огт өөрчлөхгүйгээр гоёчлон босгоосой гэж 1921 оны партизан цэргүүдийн үр хүүхэд бид, удам судар нь хүсэж, санаа зовниж байна шүү.

Бид энэ талаар Монголын ахмадын хорооны дарга Цэндсүрэнд айлтгаж анхааралдаа аваарай гэж гуйсан. 1998 оны аравдугаар сарын 1-нд Сүхбаатар жанжны хүү хурандаа Галсан, Бумцэндийн хүү Эрдэнэ бид гурав тэр үеийн Ерөнхийлөгч Н.Багабандид хүсэлт бичиж, Оросын бүх хот, тосгонд байдаг 1941-1945 оны эх орны дайнд оролцож мөнхөрсөн хүмүүсийн дурсгалыг цементэн самбар шиг Улаанбаатар хотод босгож өгөхийг хүссэн ба дараа нь Ерөнхийлөгч Н.Энхбаярт хүссэн боловч бүтээгүйд бид харамсаж айж, гайхаж байдгаа энэ ялдамд тэмдэглэв.

Одоо цаашдаа Чингис хааны баатрууд, ариун цагаан сэтгэлт, холч мэргэн ухаанаар үр хүүхдээ хүмүүжүүлж байсан Өүлэн ээж, Д.Сүхбаатарын гэргий, нам төрийн зүтгэлтэн Янжмаа, Монголын үндэсний баатар Амарсанаа, Цэнгүнжав, Хатанбаатар Магсаржав, манлай баатар Дамдинсүрэн нарын зэрэг үндэсний баатруудын болон бөх, их монгол Шаравжамц, аварга Түвдэндорж нарын хөшөөг босгох, соёлын зүтгэлтэн Инжинааш өсөх балчир наснаасаа Монгол орноо 200 гаруй жилийн Манжийн дарлалаас чөлөөлж тусгаар тогтносон, бие даасан бүрэн эрхт автономит засаг төрийг үүсгэж, таван яамт Монгол засгийг байгуулсан шашин төрийн эзэн их Богд Жавзандамба хутагтын гэрэлт хөшөөг Тасганы овоон дээр сүндэрлүүлэн босгож, Гандантэгчэнлин хийдэд хариуцуулан мөнхийн үйлчилгээ, хотын оршин суугчдын бахархаж байх ганц газар болгомоор байгааг шарын шашны сүм хийдүүдийн их хамба ламбугай нарт хүсэж бишрэн айлтгая.

Боржгон овгийн Дашзэвгийн Сандагдорж 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан