gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.15
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.15
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.15
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ирэх жил Монгол, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалт Улаанбаатарт болно

Х.Көгершин
Нийгэм
2016-06-28
0
Twitter logo

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнгөрсөн долоо хоногт Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалт болон Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн уулзалтын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тус гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар анх 2014 онд Душанбед болж байсан. Гурав дахь удаагийн уулзалтаар Монгол, Орос, Хятадын "Эдийн засгийн коридор" байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан. ОХУ-ын талаас энэ хөтөлбөрийг Эдийн Засгийн Яам нь, БНХАУ-ын талаас Хөгжил Шинэчлэлийн Хороо, Монголын талаас бол Гадаад Хэргийн Яам хариуцаж ажиллаж байгаа аж.

"Эдийн засгийн бүс хөтөлбөр нь үндсэндээ тээврийн салбарыг хамарсан баримт бичиг болсон. Хятадын талаас 190 гаруй төслийг санал болгож байсан. Харин манай талаас байр сууриа илэрхийлсний үр дүнд 32 төслийн хэмжээнд тохиролцсон" гэж Л.Пүрэвсүрэн сайд хэллээ.

Тус 32 төсөлд төсөлд Монгол Улсыг дамжиж гарах төмөр замын шинэ гарцууд, шинэ коридор, интернэтийн өндөр хурдтай шугам, ирээдүйд хийгдэх хий, нефтийн хоолой зэрэг маш олон төслийн зарчмыг тусгажээ. 

Төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд хэд хэдэн зарчим баримтлах юм байна. Үүнд адил тэгш оролцоо, цаашид Монгол Улсыг хамтын ажиллагааны төв нь болгох, төслүүдийн хөрөнгө оруулалтыг төлөвлөдөг төвийг Улаанбаатар хотод байгуулах санаачлагыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргажээ.

Мөн санхүүжилтийн зарчмын асуудлаар хэлэлцээ хийсний дүнд гурван улсын санхүүжилтээс гадна томоохон төслүүдэд олон улсын санхүүгийн байгууллагаас дэмжлэг авах тохиролцоо хийжээ.

"Гурван улсын хооронд байгуулсан "Эдийн засгийн коридор" хөтөлбөрийн хүрээнд транзит тээврийн асуудал их чухал болж байна. Ерөнхийлөгч Путин ч Улаанбаатар төмөр замын нэвтрүүлэх хүчин чадлыг 100 сая тоннд хүргэхэд ажиллана гэж хэлсэн. Одоо бидний нэвтрүүлэх хүчин чадал тав, зургаан сая хүрэхгүй хэмжээнд байгаа. 100 сая болгоно гэдэг маш том зорилт" гэдгийг сайд онцоллоо.

Түүнчлэн гаалын шалгалтыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Засгийн газрын хоорондын хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Гаалын байгууллагууд хоорондоо шууд хамтран ажиллах боломжийг бүрдүүлж өгөх юм байна.

Гурван улс хооронд Азийн авто замын сүлжээний гурван талын хэлэлцээрт гарын үсэг зурах ёстой байсан ч сүүлчийн мөчид Орос, Хятадын талаас зарим зүйл дээр дахиж лавлах шаардлагатай болж гурав дахь баримт бичигт гарын үсэг зурсангүй. Гэхдээ бид энэ баримт бичигт АСЕМ-ын уулзалтын үеэр гурван талт уулзалтыг зохион байгуулж гарын үсэг зурна гэж төлөвлөж байна.

Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын дөрөв дэх удаагийн уулзалтыг дараа жил манай улс даргалах бөгөөд Улаанбаатарт зохион байгуулагдах юм байна. Дараагийн уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулахыг хоёр орны төрийн тэргүүн мөн дэмжжээ.

Энэ жил ШХАБ-ын 15 жилийн ой тохиож байгаа бөгөөд манай улсын хувьд ажиглагчийн статустай оролцжээ.

ШХАБ-ын энэ жилийн уулзалтаар Энэтхэг, Пакистан улсуудыг шинэ гишүүнээр элсүүлнэ гэсэн мэдээлэл тархаад байсан. Тэгвэл дээд хэмжээний уулзалтын хуралдаанаар дээрх хоёр улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болж чадаагүй гэдгийг Л.Пүрэвсүрэн сайд хэллээ.

Учир нь бүрэн эрхт гишүүн болохын тулд 30 гаруй баримт бичигт гарын үсэг зурж, үүрэг хариуцлага хүлээх шаардлагатай аж. Энэ үйл явц хараахан дуусаагүй учир бүрэн эрхт гишүүн болж чадаагүй байна.

ШХАБ-д Иран, Энэтхэг, Пакистан зэрэг улсууд гишүүнээр элсэх хүсэлтээ гаргаж байгаа нь энэ байгууллага үйл ажиллагаагаа илүү өргөн хүрээнд тэлж байгааг харуулж байна хэмээн сайд онцоллоо.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан