Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг Ардчилсан нам, МАН, МАХН, ИЗНН-ын дарга нарыг халз мэтгэлцээнд оролцохыг урьжээ.
Халз мэтгэлцээнийг өнөөдөр оройн 21:05 цагт, МҮОНТВ-ийн хоёрдугаар сувгаар шууд дамжуулна. Тус нэвтрүүлэг нь 60 минутын хугацаатай бөгөөд нэвтрүүлгийн үндсэн сэдэв нь тухайн намаас Монгол орны ирээдүйн хөгжлийн талаарх үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг олон нийтэд танилцуулахад чиглэгдэж байгаа аж.
Нэвтрүүлгийн ерөнхий журамд асуултад хариулах дарааллыг нэвтрүүлгийн өмнө харилцан тохирох, оролцогч тус бүр нэг асуултад хоёр минутад багтаасан тайлбар хийх, оногдсон цагтаа бусад оролцогчид болон намыг үндэслэлгүй гутаан доромжлохгүй байх, ярьж буй төлөөллийн үгийг нь таслахгүй байх, үндсэн асуултад хариулж нэвтрүүлэг дуусах үед намын дарга бүрт дүгнэлт хэлэх нэг минутын хугацаа өгөхөөр төлөвлөжээ.
Та бүхэн намын дарга нарын мэтгэлцээнийг МҮОНТВ-ийн Монголын мэдээ сувгаар, 21.05 цагт хүлээн авч үзээрэй. Тус суваг нь кабелийн телевизүүдийн зурган дээрх сувгуудаар цацагддаг.
Б.Саран