Нийгмийн хариуцлагыг дээдлэгч, Монгол Улсын ууган оператор Мобиком Корпораци нь Монгол Улсад дутагдалтай байдаг цусны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран жил бүр хамт олноороо цусны донор болдог билээ.
Аливаа улс орны нийт хүн амын 3 хувь нь байнгын цусны донор байж хэмээн тухайн орны цусны нөөцийг хангалттай гэж үздэг байна. Гэвч манай орны хувьд энэ үзүүлэлт 1 хувьд ч хүрдэггүй. Иймд Мобиком Корпораци нь бусад албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хамт олноороо цусны донор болохыг уриалж байна.

Мобиком Корпораци нь нийт 1200 орчим ажилтантай бөгөөд эдгээрийн ихэнх нь залуучууд байдаг. Компанийн зүгээс ажилчдынхаа эрүүл мэндэд онцгой анхааран, жил бүр эрүүл мэндийн цогц шинжилгээ, эрүүл мэндийн болон гэнэтийн ослын даатгал бүрэн хамруулдаг.
Мобиком Корпорацийн тухай
Мобиком Корпораци нь 1996 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа хойш Монгол Улсад амин чухал харилцаа холбооны үйлчилгээ үзүүлж, улс орны эдийн засгийн хөгжлийн шинэ гарцуудыг нээсээр ирсэн билээ. Мобиком Корпораци нь Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй өөрийн 64 салбар нэгж, 2200 гэрээт борлуулагч болон 10,000 гаруй хөдөлгөөнт борлуулагчдаараа дамжуулан, Монгол Улсын хүн амын тал хувийн харилцаа холбооны хэрэгцээ шаардлагыг бүрэн ханган ажиллаж байна. Мобиком Корпораци нь 2011 онд Монгол Улсын Мэдээлэл харилцаа холбооны салбарын байгууллагууд дотроос анх удаа Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 стандарт, 2012 онд Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001:2005 стандартыг хэрэгжүүлсэн.