2016 оны олимпийн эрх олгох дэлхийн сүүлчийн сонгон шалгаруулах тэмцээнээс Х.Энх-Амар олимпийн эрх, хүрэл медалийн хамт хүртлээ.
52кг-д “Химийн цом”-ын аварга,Чехийн Гранпри тэмцээний аварга ОУХМ Х.Энх-Амар Азийн хүрэл медальт Тайландын Танес Онжунтаг өчигдөр ялж олимпийн эрх хүртэж медалийн болзол хангасан.
Дөнгөж сая медалийн өнгөө хувиргахаар АНУ-ын боксчин Антонио Варгастай тоглож нэгдүгээр үе дуусахаас минутын өмнө чихнээс нь цус гарч Х.Энх-Амар эмчийн магадлагаагаар тоглолтоо үргэлжлүүлсэнгүй. Тэрбээр ийнхүү олимпийн эрхийн тэмцээнээс хүрэл медальтай эх орондоо ирэхээр боллоо.