Өнөөдөр дэлхий даяар ОУОХ-ны 206 гишүүн улс орон их спортынхон баяраа тэмдэглэж байна. 68 жилийн тэртээ ОУОХ-ны 42 дугаар чуулганаар зургадугаар сарын 23-ны өдрийг Олон улсын олимпийн өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг дэлхий дахинаа тунхагласан.
Энэхүү ёслолд ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магваан, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, 1968 оны Мехикогийн олимпийн болон ДАШТ-ий хүрэл медальт, ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, Монреалын олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга З.Ойдов, олимпийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Бадар-Ууган, олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, дэлхийн аварга М.Уранцэцэг, "Сингапур 2010" хүүхдийн олимпийн наадмын аварга Б.Батцэцэг нарын спортын алдартнууд, дасгалжуулагчид, албаны хүмүүс оролцлоо.
МҮОХ-ноос их спортын салбарын ялалт, ялагдлыг дэнсэлж оны шилдгүүдэд "Бөртэ чоно" шагналыг олгодог уламжлалтай. Олон улсын олимпийн энэ өдөр МҮОХ-ны өмнөх талбайд “Бөртэ чоно-Таван цагариг” сүндэрлүүлэв. МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн "Энэ өдөр энэ цагт дэлхийн улс орнууд Олимпийн өдрөө ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Үүний нэгэн адилаар МҮОХ спортынхонтойгоо баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна.
МҮОХ-ны өмнөх талбайд спортын томоохон цогцолбор барихаар зураг төсөл нь бэлэн болсон гэдгийг та бүхэнд хэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж багийн спортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд МҮОХ-ноос тусгайлан анхаарч ажиллаж байгаа юм. Риогийн олимпийн наадамд оролцох баг тамирчдадаа амжилт хүсье" гэв.