АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг болох Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөмж уулзалт зургадугаар сарын 20-21-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болж, өндөрлөлөө.
Уулзалтад Их Британи, Малайз, ОХУ, Испани, Швейцарь, Вьетнам, Австрали, БНСУ, Болгар, Монгол зэрэг АСЕМ-ын гишүүн нийт 17 орны хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол дахь Элчин сайдын яамд, консулын газрууд, Европын холбоо болон бусад хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа 11-н Олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.
Зөвлөлдөх уулзалтын талаар ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, ХХААЯ-на Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Биндэрьяа, ГХЯ-ын Европ, Америкийн газрын захирал М.Цэнгэг нар мэдээлэл өглөө.
Хоёр өдөр үргэлжилсэн хуралдаанаар
- Хүнсний үйлдвэрлэл,
- Хүнсний бүтээгдэхүүнийн аюулгүй байдал,
- Хоол тэжээл гэсэн гурван сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Уулзалтаар Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хурдасгах замаар АСЕМ-ын гишүүн орнуудын хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, төр хувийн хэвшлийн харилцааг зохион байгуулах мөн үндэстний болон төв бүс нутгийн ажиллагааг үр бүтээлтэйгээр зохицуулахад чиглэнэ гэсэн гол асуудлуудыг хэлэлцсэн гэж ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд онцоллоо.
Мөн АСЕМ-ын нийт гишүүн орнуудад хамгийн нэн тэргүүнд тулгараад байгаа асуудал нь генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн байгаа төдийгүй энэ асуудалд гишүүн орнууд нэгдсэн стандарттай болох тал дээр санал нэгджээ.
Монгол Улсын зүгээс гаргаж ирсэн санал, байр суурийн хувьд АСЕМ-ын гишүүн орнуудтай экспорт болон импортын тал дээр харилцан ажиллах талаар асуудлууд байжээ. Ялангуяа одоогийн байдлаар Монголд 73 сая толгой мал өсч байгаагийн хувьд малын гаралтай мах махан бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүнийг өөр улсуудад сурталчилан, дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг өндөр үнээр экспортлох асуудал дээр ихээхэн анхааран ажиллах тухай юм.
Энэ жилдээ Хүнс, хөдөө аж ахуйн аямнаас урд, хойд хөрш болох ОХУ болон БНХАУ-д өөрсдийн мах махан бүтээгдэхүүнүүдийг үргэлжлүүлэн экспортлохоос гадна гуравдагч, дөрөвдөгч орнуудтай гэрээ байгуулахаар ажиллаж байгаа ажээ.
Уулзалтын нийт хэлэлцүүлэг болон илтгэлээс гарсан үр дүн, дүгнэлтийг нэгтэн ирэх долдугаар сарын 15-16-нд болох АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хэлэлцүүлэгт хүргүүлэхээр болсон байна.