gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Засгийн газрын ээлжит хуралдаанаар...

Улс төр
2008-02-20
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2008-02-20
Засгийн газрын ээлжит хуралдаан 2008.02.20-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

      Стратегийн нөөцийн бараа, материалын нэр төрлийг тогтоов
Хөрш хоёр орны зах зээлээс хараат байдалтай, дэд бүтцийн хөгжил харьцангуй сул, дэлхийн зах зээлийн экспортын цөөн нэр төрлийн барааны үнийн өөрчлөлтөөс эдийн засаг нь хамаарч байдаг, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл сул манай орны хувьд стратегийн барааны нэр, төрлийг тогтоох асуудалд уян хатан хандаж, цаг хугацааны хүчин зүйлээс хамааран шинэчилж байх шаардлага зүй ёсоор гарч байна.

Иймээс Засгийн газар  хүнсний бараа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, стратегийн түүхий эд, шатахуун тосолгооны материал, хүний эм, багаж хэрэгсэл гэсэн таван төрлийн 33 нэрийн бүтээгдэхүүнийг стратегийн нөөцийн бараанд тооцохоор   УИХ-д  өргөн мэдүүлэхээр болов.

Үүнд: гурил, төрөл бүрийн будаа, элсэн чихэр, ёотон, малын мах, махан нөөш, үр тарианы тарималын үр, хүнсний буудай, зэсийн баяжмал, цэвэр зэс, угаасан ноолуур, автобензин, дизелийн түлш, онгоцны түлш, моторын тос, мазут, түүхий нефть, ерөнхий болон хэсгийг мэдээгүйжүүлэх бэлдмэлүүд, өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг эмүүд, эмнэлгийн багаж хэрэгсэлүүд  багтлаа.

       Өөрийн хөрөнгөөр 1486.5 км зам барина
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д авто замын хэвтээ, босоо тэнхлэгүүдийг байгуулж, ойрын 5 жилд бүх аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох зорилт тусгагдсан билээ. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд 4173.3 км хатуу хучилттай зам барих шаардлагатай бөгөөд үүний 1486.5 км замыг өөрийн хөрөнгөөр дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барихаар төлөвлөж УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тухайлбал:
-Арвайхээр-Баянхонгор           -           107

-Баянхонгор-Алтай                   -           128

-Тосонцэнгэл-Улаангом            -           191

-Мөрөн-Улиастай                     -           152

-Улаанбаатар-Мандалговь       -           100

-Мандалговь-Даланзадгад        -           163

-Өндөрхаан-Чойбалсан            -           143

-Түмэнцогт-Баруун-Урт             -           100

-Мөрөн-Тариат                         -           100

-Баруун-Урт-Эрдэнцагаан-Бичигт         -           290 км зам тус тус барихаар тогтоолын төсөлд тусгагджээ.

      Ноолуурын салбарт төлөвлөгөө хэрэгжүүлнэ
Үйлдвэр, худалдааны яам, Мрнголын ноос, ноолуурын холбооноос  боловсруулан ирүүлсэн “Ноолуурын салбарт 2012 он хүртэл хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г хэлэлцэж баталлаа.

Тус төлөвлөгөөнд нэмүү өртөг шингэсэн өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бусад туслах материалыг импортлох үйл ажиллагааг эдийн засгийн аргаар дэмжих, ноолуур боловсруулах үйлдвэрийн техник технологийн түвшинг үнэлэх, олон улсын зах зээлд монгол ноолуурын чанарыг таниулах, монгол бренд бүтээгдэхүүн бий болгох, ямаан сүргийн бүтэцийг оновчтой болгох, ноолуурын чанарыг сайжруулах зэрэг арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

Төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, биелэлтийг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Үйлдвэр худалдааны сайдад даалгав.                           

      Шингэрүүлсэн шатдаг хийгээр явдаг машин олшруулахыг даалгав
Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар “Шингэрүүлсэн шатдаг хий хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн эхний жилийн ажлын талаар танилцуулав. Хөтөлбөрийн хэрэгжилт 47.4 хувьтай байна гэж сайд мэдээлэв.

2010 он хүртэл хэрэгжих уг хөтөлбөрийн зорилго нь экологийн цэвэр түлш болох шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээг нэмэгдүүлж  ахуйн хэрэглээ, үйлдвэрлэл, үйлчилгээ болон авто тээврийн хэрэгсэлд өргөнөөр ашиглах замаар Улаанбаатар хот болон төв суурин газрын агаарын бохирдлыг бууруулах, экологийн тэнцвэртэй байдлыг хангах, улсын хэмжээний шингэрүүлсэн шатдаг хийн ажил, үйлчилгээний сүлжээг бий болгон хийн салбарыг хэрэгжүүлэх явдал юм. Засгийн газрын хуралдаанаас хөтөлбөрийн хэрэгжилтийг улам эрчимжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг авто тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авахыг Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Р.Раш нарт даалгав.

Жич: 2007оны байдлаар манай улсад орон нутагт 20.0 мянга, Улаанбаатар хотод 12.0 мянга орчим хэрэглэгч байгаа аж. Хийн түлшээр ажилладаг 765 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод явж байна.                              

      Ойн хэрэг эрхлэх газар байгуулагдана
Ойг хамгаалахын тулд жил бүр багагүй хэмжээний хөрөнгийг зарцуулдаг ч мэдэгдэхүйц үр дүн гарахгүй байгаа нь ойн нөөцийн ашиглалт, хамгаалалтыг хариуцсан төрийн захиргааны байгууллага байхгүй, ойн чиглэлийн өндөр мэргэжлийн боловсон хүчнийг хэрэгцээтэй газар нь томилон ажиллуулах, судалгаа, шинжилгээний төв, лаборатори зэрэг нэгжүүд бүрдэж чадаагүйтэй холбоотой хэмээн үзсэн  учраас Байгаль орчны сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Ойн хэрэг эрхлэх газар” байгуулах нь зүйтэй хэмээн үзэж УИХ-д тогтоолын төслийг  өргөн мэдүүлэхээр тогтов.

Тус газар нь 3 хэлтэстэй, 25 ажилтны орон тоотойгоор ажиллах юм.

    Замын-Үүд хот болно
Ерөнхий сайдыг Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймагт ажиллахад иргэд, байгууллагаас тавьсан санал, хүсэлтийг шийдвэрлэх, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Замын-Үүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” саналыг хэлэлцээд тогтоол гаргалаа.

Уг тогтоолд:
-Батлагдсан зураг, төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу Замын-Үүдийн цэвэрлэх

-ГЕГ-ын Замын-Үүд дэх авто тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх цогцолборын барилга, байгууламжийн эхний ээлжийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрт зориулж 2.5 тэрбум төгрөгийг 2008 оны төсвийн тодотголд тусган хэрэгжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрөв.

   Шадар сайд М.Энхболдод:
-Замын-Үүд сумын төвлөрсөн дулаан хангамжийн зураг төсөв, ТЭЗҮ-ийг хийх хөрөнгийг 2008 оны төсөвт тусгагдсан зураг төсвийн хөрөнгөнөөс гаргах,

-Замын-Үүдийн боомтоор импмотоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг онцгой анхаарч хүнсний бүтээгдэхүүний чанарыг шалгах лаборатори байгуулах асуудлыг судлан шийдвэрлэх,

-Хилээр нэвтэрч буй бүх төрлийн тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулж, рентген төхөөрөмжөөр гаалийн хяналт, шалгалт хийгдээгүй тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхгүй байх, гаалийн хяналт, шалгалтыг Улсын мэргэжлийн хяналтын алба, Хилийн албатай хамтран хийх эрх зүйн нөхцлийг бүрдүүлэхийг даалгалаа.

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, гадаад худалдааны өсөлтийг хангахад олон улсын тээвэрлэлтийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд:

-Замын-Үүдэд олон улсын авто тээврийн вокзал, терминалийн аж ахуйг хөгжүүлэх төслийн тендерт шалгарч, гэрээ байгуулсан хувийн хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг дэмжин барилга угсралтын ажлыг энэ оны 4 дүгээр сараас эхлүүлэх,

-Чойр-Сайншанд-Замын-Үүдийн чиглэлийн  61.8 км замын ажилд шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах ажлыг шуурхайлж, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулан уг замыг энэ онд ашиглалтад оруулах,

-БНСУ-ын хөнгөлөлттэй зээл, Монгол Улсын Засгийн газраас хамтран санхүүжүүлж бариулах 176.4 км авто замын барилгын ажлыг хугацаанд нь гүйцэтгүүлэх ажлын хэсэг байгуулан, графикчилсан төлөвлөгөө гаргаж  биелэлтийг хянаж ажиллах,

-Ачааны вагоны эргэлтийг сайжруулах зорилгоор Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад байгаа терминал аж ахуйн нэгжийг 24 цагаар ажиллуулж тэдгээрт гааль, мэргэжлийн хяналтын албадыг ажиллуулахыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Р.Рашид үүрэг болгов.

Мөн илчит тэрэг 2 ш, ачааны вагон 245 ш, чингэлэг ачигч “Кальмар” 1 ш-ийг  оновчтой хэлбэрээр  худалдан авах  арга хэмжээ зохион байгуулахыг Сангийн сайд Ч.Улаан, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Р.Раш нарт даалгав

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төвийг улсын зэрэглэлтэй хот болгох тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар боллоо.     

      “Атрын гурав дахь аян” хөтөлбөрийн төсөлтэй танилцлаа
Тариаланчдад аж ахуй эрхлэх эрх зүй, санхүү, зах зээлийн таатай орчин бүрдүүлж, үйлдвэрлэлийг эрчимжүүлэх замаар хүн амыг аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр тогтвортой хангаж, импортын хараат байдлыг арилгах зорилгоор хэрэгжүүлэх гэж буй “Атрын гурав дахь аян” хөтөлбөрийн төслийг Хүнс,хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуяг танилцуулав. Хөтөлбөрийг 2008-2010 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг, хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэх үүргийг Сангийн болон Хүнс хөдөө аж ахуйн сайд хариуцах юм байна.  Хөтөлбөрийг эцэслэн боловсруулж дараагийн хуралдаанаар  хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

      ЗГХЭГ-ын дэд дарга томилогдов
Даржаа овогтой Нямжавыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилов.

Д.Нямжав 1960 онд Увс аймгийн Түргэн суманд төрсөн. 1978 онд Увс аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1978-1985 онд УБДС, 1991-1993 онд Москва хотын Нийгмийн ухааны их сургуулийг төгссөн. Түүх – газар зүйн багш мэргэжилтэй, Түүхийн ухааны магистр цолтой. Орос хэлний мэдлэгтэй. 1985-1991 онд Увс аймгийн МАХН-ын хороонд лектор, 1993-2000 онд Увс аймгийн МАХН-ын хорооны дарга, 2000-2001 онд ГХЯ-нд дадлагажигч, 2001-2005 онд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга, 2005-2006 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2006 оноос МАХН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албаны хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байв.

Мажигийн Тунгалагыг ЗГХЭГ-ын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөв.

Товчхон:
-Сангийн сайд Ч.Улаан “Үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах Зөвлөл”-өөс газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахаар хийж буй ажлын явцын талаар танилцуулав.

-БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй 300.0 сая ам. долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг улсын эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц чиглэлд ашиглах саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар тогтов.

-Орхон аймагт Бүсийн оношлогоо, эмчилгээний төв байгуулахаар шийдвэрлэв. Оношлогоо, эмчилгээний төвийн үйлчлэх хүрээнд Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон аймаг хамрагдах юм байна.

-Монгол Улсын Засгийн газар, Катар Улсын Засгийн газар хоорондын ”Эдийн засаг, худалдаа, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийг батлав.

-Азийн оюутны ширээний теннисний аварга шалгаруулах анхдугаар болон Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг 2008 онд Улаанбаатар хотод зохион байгуулахаар тогтов.  Ширээний теннисний анхдугаар тэмцээн дөрөвдүгээр сарын 24-27-нд, Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 5-11-нд зохиогдоно.

-Кувейт Улс, Катар Улс, Арабын Нэгдсэн Эмират Улстай Засгийн газар хороондын комисс байгуулав.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын АНУ, АНЭУ, Кувейт, Катар улсад, УИХ-ын дарга Д.Лүндээжанцангийн Канад Улсад тус тус хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлтийн талаар хэлэлцээд төлөвлөгөөнүүдэд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийг холбогдох яам, газруудад үүрэг болгов.

-Химийн хорт бодисын хэрэглээ ихэссэнтэй холбогдуулан байгалийн хий, агаар хөрс, усанд агуулагдах мөнгөн усыг тодорхойлох зориулалт бүхий багаж худалдан авахаар шийдвэрлэв.

-“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлав.   Хөтөлбөрийн төслийг боловсруулж энэ оны 5 дугаар сарын 1-ний дотор Засгийн газарт танилцуулахыг Боловсрол, соёл, шинжлэх  ухааны сайд Н.Болормаад даалгав  гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.    

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан