Жижиг дунд бизнес рүү чиглэсэн шинэ төслийн нээлт өнөөдөр боллоо. АНУ-ын ОУ-ын хөгжлийн агентлаг (USAID), “Хөгжлийн шийдэл” ТББ хамтран REACH төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Хөгжлийн банкнаас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 200 тэрбум төгрөгийн зээл олгож байна.
Өнөөдөр болсон төслийн нээлтэд АНУ, Япон, Солонгос, ЕХ-ны Монгол дахь ЭСЯ-ны ажилтнууд, олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгчид болон АҮЯ, Зээлийн батлан даалтын сангийн мэргэжилтнүүд оролцов.
Төслийг нээн АНУ-ын элчин сайд Женифер Зимдал Галт үг хэлэв. Тэрээр жижиг дунд бизнес эрхлэгчид Монголын ДНБ-ий 20 хувийг бүрдүүлдэг. Гэвч тэдэнд хангалттай санхүүгийн эх үүсвэр байдаггүй. Тэдний 75 хувь нь зээл авах хүсэлтэй байдаг тул энэ эрэлт хэрэгцээг хангахад REACH төслийн баг дэмжлэг үзүүлнэ гэв.
Төслийн баг зээл авах хүсэлтэй жижиг дунд бизнес эрхлэгчдэд зөвлөх болон зуучийн үйлчилгээ үзүүлэх юм. Зөвлөх үйлчилгээ нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн боловсрол олгох зорилготой. Бизнес төлөвлөгөө хэрхэн бичих, бүртгэл тооцооллоо зөв хөтлөх, зээлийн боловсрол гэсэн гурван үндсэн сэдвээр тогтмол сургалт, мэдээлэл өгөх уулзалтууд зохион байгуулж, ном, гарын авлага хэвлүүлнэ.
Нийт зээлийн 17 хувийг л жижиг дунд бизнес эрхлэгчдэд, 83 хувийг том компаниудад олгож байна.
Зуучийн үйлчилгээний тухайд зээл авах хүсэлтэй, жижиг дунд бизнес эрхлэгчдэд бичиг баримтаа шаардлагын дагуу цуглуулахад нь мэргэжлийн зөвлөгөө өгч, банк бизнес эрхлэгчийн хооронд зуучлах юм. Ингэснээр хоёр жилийн хугацаанд 500 жижиг дунд бизнес эрхлэгч 25 сая ам.доллартой дүйх зээл авахад нь дэмжлэг үзүүлэх юм.
Төслийн баг Зээлийн батлан даалтын сан, Аж үйлдвэрийн яам болон арилжааны банкуудтай хамтран ажиллана. АҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын Ш.Гэрэлцэцэг 2012-2016 онд жижиг дунд үйлдвэрлэлийн 1500 төсөлд 241 тэрбум төгрөгийн зээл олгосныг онцлов. Үр дүнд нь олон үйлдвэр ашиглалтад орж, нийт 13 мянган ажлын байр бий болгожээ. Одоо энэ салбарт 7000 орчим хүн ажиллаж байгаа юм.
REACH төслийн менежер Б.Хишигсүрэн “Жижиг дунд бизнес эрхлэгчид банкны шаардлагад нийцсэн төсөл бичиж чаддаггүй. Мөн дийлэнх нь барьцаа хөрөнгө багатай байдаг. Энэ тохиолдолд бид батлан даалтын сан болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд тухайн бизнес эрхлэгчийг холбон, зээл авахад нь тусална. Яагаад энэ төслийг хэрэгжүүлэх болсон гэхээр арилжааны банкууд дийлэнх зээлээ томоохон корпорацуудад олгож байна.
Нийт зээлийн 17 хувийг л жижиг дунд бизнес эрхлэгчдэд, 83 хувийг том компаниудад олгож байна. Зээл олгогчид болон зээл авсан жижиг дунд бизнес эрхлэгчдийн дунд судалгаа хийхэд барьцаа хөрөнгө, зээлийн материалын бүрдэл дээр л ихээхэн асуудал үүсдэгийг олж мэдсэн. Энэ асуудлаа шийдвэрлэж чадаагүй олон бизнес эрхлэгч үйлдвэрлэл явуулах эсвэл үйлдвэрлэлээ өргөтгөх төслөө зогсоодог” гэж ярив.
Зээлийн батлан даалтын сан төслийн нийт санхүүжилтийн 60 хүртэл хувьд нь батлан даалт гаргах юм байна. Тус сан АХБ-тай мөн хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдийг төсөл хэрэгжүүлж байгаа юм.
Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэнээр манай улсын эдийн засгийг солонгоруулах ач холбогдолтой. Мөн энэ салбар олон хүнийг ажлын байраар хангадаг. Талархууштай нь төслийн багийнхан зөвхөн нийслэлд ажиллахгүй. Тэд Баян-Өлгий, Дорнод, Сэлэнгэ, Дундговь аймгуудад салбараа нээн ажиллах юм.
Та REACH төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 7722 2210 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.