Хүний наймаа, хүчээр биеийг нь үнэлүүлэх зэрэг асуудал сүүлийн өдрүүдэд хүчтэй яригдаж, хэд хэдэн охин хүний наймааны золиос болсон байж магадгүй гэх мэдээллийг өнгөрсөн хоногуудад төрийн бус байгууллагууд, улс төрийн зарим намууд мэдээлж, асуудал болгон гаргаж ирсэн.
Энэ мэдээллүүдэд өнөөдөр Цагдагийн Ерөнхий газраас хариу мэдэгдэл хийлээ. Тэдний мэдээлж буйгаар “сураггүй болсон иргэдийг эрэн сурвалжлах ажлыг бид цаг алдалгүй хийж байгаа. Одоогоор алга болсон иргэдээс хоёр охин хүний наймааны хэргийн хохирогч болсон нь тогтоогдоод байгаа” гэлээ. Энэ хүрээнд холбогдох бүхий л арга хэмжээг авч, ажиллаж байгааг ЦЕГ мэдэгдээд энэ төрлийн буюу сайн дураараа биеэ үнэлсэн, зохион байгуулалттайгаар охидын биеийг үнэлүүлсэн гэмт итгээдүүдийг илрүүлсэн, өнгөрсөн хугацаанд авсан арга хэмжээнүүдээ дурьдлаа.
Төрийн бус байгууллага, цагдаагийн байгууллагуудын хамтран гаргасан албан
бус мэдээгээр гадаад орнуудад 1000 гаруй бүсгүй биеэ үнэлж байгаа тоо гарчээ.
Тэдний дийлэнх нь буюу 300 гаруй нь манай өмнөд хөрш БНХАУ-ын Эрээн хотод
биеэ үнэлж буй судалгаа байгаа аж. Мөн Монголдоо биеэ үнэлж байгаа
хүний тоо албан бусаар хамгийн ихдээ 18900 орчим байна гэж тооцоолжээ.
Энэ үеэр сэтгүүлчид биеэ үнэлэгчдийн тоо ихсэж буй шалтгаан нь тэднийг худалдан авч буй хүмүүс буюу зах зээлийн эрэлт нь ихсэж байгааг дурьдаж, худалдан авч байгаа иргэдэд авах арга хэмжээ байдаг уу гэж асуутал “биеэ үнэлэгчдийг худалдан авч байгаа иргэн ямар ч хуулийн хариуцлага хүлээхгүй ” гэсэн нь нэлээд гайхшралыг төрүүлсэн юм.
Б.Тэлмэн