Өчигдөр Нью-Йоркийн барааны биржийн арилжааны төгсгөлд нефть дахин хамгийн их үнэд хүрэв.
Арилжаа дуусах мөч гэхэд нэг торх "хар алтны" үнэ 101,01 доллар болжээ. Энэ оны нэгдүгээр сарын 2-нд Нью-Йоркт биржийн арилжаа дуусах үед нефтийн үнэ хамгийн их хэмжээнд буюу 99,62 доллар хүрснээр арилжаа дуусч байсан юм.
Шинжээчдийн дүгнэснээр, өмнөх арилжааныхтай харьцуулвал нефтийн үнэ 4,51 доллароор "үсрэхэд" хэд хэдэн хүчин зүйл нөлөөлжээ. Юуны өмнө энэ нь Нефть экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ нефть олборлолтын хэмжээг багасгах нөхцөлд хомсдол гарч магадгүйтэй холбогдуулан хөрөнгө оруулагчид болгоомжилж байгаа юм. Дээрх байгууллага бүр гуравдугаар сард зохих шийдвэр гаргаж болзошгүй байна.
Я.Сүхбаатар