gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.26
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хятад дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ

Д.Багахүү
Технологи
2016-06-21
0
Twitter logo

Дэлхийн хамгийн хурдан, супер компьютерыг БНХАУ дахин бүтээж, дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Sunway TaihuLight гэх энэ компьютер өмнөх дээд амжилтыг тогтоож байсан Тиан-Хө 2 супер компьютероос даруй гурав дахин хурдтай аж.

Германчуудын гаргадаг 500 шилдэг компьютерын жагсаалтад Хятадад үйлдвэрлэсэн 167 компьютер жагсаж байна

Шинэ компьютер 93 петафлоп буюу нэг секундэд 93 квадриллион /гунамал/ буюу 10,15 сая тооцоолол хийх чадалтай. Энэ нь Америкчуудын бүтээсэн хамгийн хүчирхэг компьютероос тав дахин хурдан гэсэн үг юм.

TaihuLight компьютер 41000 процессортой, процессор бүр нь 260 цөмтэй бөгөөд нийтдээ 10,65 сая цөмтэй юм байна. Харин RAM нь 1,3 петабайт учраас эрчим хүчний хувьд илүү хэмнэлттэй болжээ. 

Тиан-Хө 2 компьютер 17,8 мегаватт эрчим хүчээр ажилладаг байхад шинэ компьютер 15,3 мегаватт эрчим хүч ашиглана. Хамгийн гол нь TaihuLight компьютерын бүх зүйлсийг Хятадууд өөрсдөө бүтээжээ. 

Үйлдлийн систем нь ч Linux-т суурилсан, Хятадын өөрсдийнх нь хөгжүүлсэн Raise OS аж.

Шалтгаан нь 2015 оны дөрөвдүгээр сард АНУ-ын засгийн газар өндөр хүчин чадалтай чипийг БНХАУ руу экспортлохыг хориглосон шийдвэр гаргасантай холбоотой.

Үүний өмнөх Тиан-Хө 2 компьютерыг Америкт үйлдвэрлэсэн Intel процессороор тоноглож байсан бөгөөд БНХАУ хүчин чадлыг нь сайжруулахаар төлөвлөж байсан юм.

Америкийн талаас ийм өндөр хүчин чадалтай технологийг гаднын орнуудад экспортлох нь үндэсний аюулгүй байдалд заналхийлнэ гээд, анхны загвар болох Тиан-Хө 1А компьютерыг БНХАУ цөмийн туршилт хийхэд ашиглаж байсан талаар дурджээ.

Супер компьютерыг үндэсний аюулгүй байдал болон шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд ашиглах зорилгоор бүтээдэг. TaihuLight компьютерын хувьд үйлдвэрлэл, шинжлэх ухаан зэрэг салбарт ашиглана гэж бүтээгчид нь мэдэгдсэн юм.

Ердөө 15 жилийн өмнө ганц ширхэг супер компьютер нь дэлхийн шилдэг 500 супер компьютерын жагсаалтад багтдаггүй байсан БНХАУ сүүлийн жилүүдэд энэ технологид их хэмжээний хөрөнгө оруулах болсноор өнөөдөр Германчуудын гаргадаг 500 шилдэг компьютерын жагсаалтад Хятадад үйлдвэрлэсэн 167 компьютер жагсаж байна.

Ингэснээр жагсаалтад эзлэх хувиараа тэргүүлдэг байсан АНУ-ын 165 супер компьютерын тоог давж дэлхийд тэргүүлэх болжээ. TaihuLight компьютерыг Хятадын Засгийн газрын “Гаднын технологийг халах 863 төсөл”-ийн хүрээнд санхүүжүүлж бүтээсэн юм байна.

Эх сурвалж: Verge

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан