gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Францад дээд боловсролыг үнэгүй олгодог

Боловсрол
2008-02-20
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2008-02-20

Хэрэв та Францад суралцах хүсэлтэй бол дараах зүйлийг мэдэхэд илүүдэхгүй.
Францын улсын сургуулиуд санхүүжилтээ төрөөс авдаг учир ихэнхдээ үнэгүй сургалт явуулдаг байна. Харин хувийн сургуулиуд чамгүй өндөр өртөгтэй. Сургуулиуд нь албан ёсны сургалтаа франц хэлээр явуулдаг. Иймд та тус улсад сурахын тулд франц хэлийг маш сайн эзэмших шаардлагатай. Хоёр жил суралцан техник технологи, шинжлэх ухааны дээд мэргэжлийн дипломыг авч болно. Хэрэв та тусгай мэргэжлийн боловсролын дипломтой, техник технологийн гүнзгийрүүлсэн сургалттай анги төгссөн бол дээд мэргэжлийн богино хугацааны сургалтад хамрагдаж боломжтой юм.

Тус улсын аль нэг их сургуульд элсэн суралцахын тулд TSF DAP шалгалтыг өгөх ёстой бөгөөд шаардлагатай бичиг баримтыг Францын ЭСЯ-наас арванхоёрдугаар сард тараадаг. TSF DAP шалгалтын бүртгэлийг арванхоёрдугаар сард явуулдаг бөгөөд Монгол-Францын төв дээр нэгдүгээр сарын сүүлээр авдаг байна. Шалгалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Монгол-Францын төвөөс авч болно. Тус улсад 250 гаруй инженерийн их сургууль, эдийн засгийн чиглэлийн 100 гаруй их сургууль бий. Суралцах хугацаа гурван жил бөгөөд нэг жилийн төлбөр 3000-7000 евро байдаг. Мөн улс төрийн боловсрол олгодог есөн сургууль бий.

Францад сурах үеийн санхүүжилтээ гэр бүлийн дэмжлэг, сургалтын тэтгэлэг болон зээл авч зохицуулж болно. Францад сарын цалингийн доод хэмжээ 1035 евро байдаг аж. Тус улсад суралцаж буй оюутанд байр, хоол хүнс, эрүүл мэндийн даатгал, унаа, хичээлийн хэрэгсэл, сул зардал гээд сард дунджаар 1200 евро шаардлагатай байдаг.

Гадаад оюутнууд Франц оюутнуудын адил оюутны нийгмийн халамжийн даатгалд хамрагдаж болно. Жилд дунджаар 180 еврогийн хураамж төлөх юм. Даатгал хичээлийн жилийн турш хүчинтэй. Францын Засгийн газрын тэтгэлгээр сурч буй оюутнуудыг хураамжаас чөлөөлнө. Мөн их сургуулийн цайны газарт хөнгөлөлттэй үйлчлүүлж болно. Оюутны карттай бол 830 газраар хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж болох аж.

Үүнээс гадна оюутанд зориулсан байрны хангамжийг хүртэх боломжтой. Жишээ нь, их сургуулийн дотуур байранд Францын Засгийн газрын тэтгэлгээр сурч буй оюутнуудыг хүлээн авдаг бөгөөд сарын дундаж үнэ 135 евро. CNOUS буюу Францын их сургуулиудын сургалт аж ахуйн үндэсний төвийн оюутан залууст зориулан барьсан орчин үеийн загварын байрны дундаж үнэ 210-300 евро. Дэлгэрэнгүй мэдээллийг www.caf.fr вэб хаягаас авч болох аж. Залуу ажилчдын болон сүмийн нийтийн байрны сарын үнэ 310-500 евро.

Та Францад суралцах талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорхи вэб сайтуудаас авч болно. Монгол Улс дахь Францын ЭСЯ-ны www.ambafrance-mn.org, Монгол-Францын төвийн www.afm.mn
, Францын Үндэсний боловсролын яамны www.education.gouv.fr , EDUFRANCE байгууллагын www.edufrance.fr .

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан