Нийслэлийн Онцгой байдлын байгууллагыг бэхжүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөлөөр нь хангах, нийслэлийн хүн амд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшиг, осол гарсан тохиолдолд хийх алхамуудын талаар мэдлэг, дадлага олгох сургалтуудыг зохион байгуулж байх Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв ашиглалтад орлоо.
“Аюулгүй, амгалан Улаанбаатар” зорилтын хүрээнд 2014-2015 оны нийслэлийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Онцгой байдлын газарт 6,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнээс “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, аврах ангийн барилга” нь 4,1 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр баригджээ. Мөн иргэдийнхээ аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 2,4 тэрбумыг сургалтанд ашиглагдах сүүлийн үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг худалдан авахад зарцуулсан байна. Олон улсын шаардлага хангахуйц багаж хэрэгслийг ашигласанаар, иргэдийг учирч болзошгүй ослоос урьдчилан сэргийлүүлж, аврах ажиллагааг богино хугацаанд, хурдан, шуурхай зохион байгуулах, үр дүнтэй болж байна.
Сургалт аргазүйн төвийн барилга нь эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх, утаат орчны дадлага хийх тахим, өндрөөс аврах үйл ажиллагааны танхим, номын сан, газар хөдлөлтийн тусгай тоноглол бүхий танхим, үзвэрийн 3D бичил кино театр, Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны танхим, дадлга зохион байгуулах, аврах дуудлагаар ажиллах Аврах анги зэрэг зүйлсүүдтэй иж бүрэн цогцолбор байгууламж юм.
Сургалт аргазүйн төв нь нийслэлийн иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг үе шаттайгаар дээшлүүлж, аливаа гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах нөхцлийг бүрдүүлсэн. Нэг ээлжиндээ 150-200 хүнд сургалт зохион явуулах хүчин чадалтай Монгол улсын хэмжээнд анхны сургалтын төв болж байгаа ажээ.