gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сонгуулийн ямар системүүд байдаг вэ

Х.Көгершин
Сонгогчдын боловсролд
2016-06-17
0
Twitter logo
Х.Көгершин
0
Twitter logo
Сонгогчдын боловсролд
2016-06-17
Сонгуулийн ямар системүүд байдаг вэ

Дэлхий дахинд мажоритар, пропорциональ, холимог гэсэн үндсэн гурван сонгуулийн системийг түгээмэл ашигладаг.

Зарим иргэд сонгуулийн дээрх гурван тогтолцооны талаар төдийлөн сайн мэддэггүй. Тэгвэл тус сонгуулийн системүүд юугаараа ялгаатай вэ.

Мажоритар систем

Мажоритар гэдэг нь majorite буюу олонхи, дийлэнх гэсэн утгатай франц үгнээс гаралтай. Үүний үндсэн дээр олонхийн зарчим бий болдог. Өөрөөр хэлбэл нэг ба хэд хэдэн нэр дэвшигч сонгогдвол тухайн тойрогт сонгогчдын олонхийн саналыг авсан нэр дэвшигч ялдаг.

Мажоритар систем дотор дийлэнх олонхын мажоритар систем, ердийн олонхын мажоритар систем гэсэн хоёр хуваагддаг.

Сонгуулийн мажоритар системийн төрлийг АНУ, Их Британи, Франц, Беларусь зэрэг улсууд түгээмэл хэрэглэгддэг. Харин дэлхийн бусад улсуудад пропоциональ тогтолцоотой хавсаргаж хэрэглэх тохиолдолууд их байдаг аж.

Манай улс 1992 онд УИХ-ын сонгуулийг олон мандаттай томсгосон тойрог бүхий мажоритар тогтолцоогоор 1996, 2000 онуудад нэг мандаттай тойрог бүхий мажоритар тогтолцоогоор тус тус явуулсан байна.

Пропорциональ систем

Энэхүү систем нь мажоритар, плюраль системийн сөрөг нөлөөг арилгах зорилгоор сонгуулийн өөр системийн хайгуулын үр дүнд үүсчээ. Пропорциональ тогтолцоо нь нэр дэвшигчийг бус намын жагсаалтаас намуудыг сонгодог бөгөөд намууд авсан саналынхаа тоогоор суудлаа хуваарилдаг.

Пропорциональ систем бол мажоритар системийг бодвол ойлгоход бэрх, суудал хуваарилах арга нь маш олон янз байдаг. Учир нь саналын тоо, хувь болоод суудлын тоо нь хоорондоо яг тэгшээр таардаггүй, үлдэгдэл их гардаг учир саналыг гээхгүйн тулд түүнийг шилжүүлж тооцох шаардлагатай аж.

Пропорциональ системийн онолын үндэслэлийг Францын эрдэмтэн Пиу Сен Жюст гаргасан бөгөөд практик дээр XIX зууны эцэст анх Серба улсад 1888 онд, дараа нь Бельгид 1899 онд сонгуулийн пропорциональ тогтолцоог хэрэглэжээ. Өдгөө ОХУ, Испани, Нидерланд, Швейцар, Чех зэрэг дэлхийн 60 гаруй улсад энэ систем хэрэглэгдэж байна.

Холимог систем

Энэ нь дээрх хоёр системийн хосолсон хэлбэр юм. Парламентын суудлын 50 хувийг улс төрийн намуудаас нэр дэвшигчдийн төлөөх санал хураалтаар, үлдэх 50 хувийг намуудад өгсөн сонгогчдын саналыг харгалзан, намын нэрсийн жагсаалтаар бүрдүүлдэг.

Өнөөдөр Тайвань, Украин, Герман, Шинэ Зеланд, Итали, Польш зэрэг орнууд холимог системээр сонгуулиа явуулдаг.

Харин манай улс 2012 оны парламентын сонгуулийг холимог системээр явуулсан.

#сонгууль2016  #сонгогчдын боловсролд 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан