Хотол түмнээрээ сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл талбиж, хамаатан саднаараа уламжлалт цагаан сараа тэмдэглэх гэсэн биш Монголчууд буруу өдөр зүг мөрөө гаргаж, золголт хийснээ тэнгэр дэх сараа хараад арга буюу хүлээн зөвшөөрч байгаа тухай зарим нь ярих боллоо. Өнөөх ам уралдан мэтгэлцээд байсан үзмэрч, зурхайч, лам тэргүүтнүүд ч таг болсон. Үнэн хэрэгтээ ард түмнийхээ толгойг эргүүлж дөнгөсөн тэд өөрсдөө ч учир зүйгээ олохгүй мунгинаж орхисон аж. Буруу өдөр шинэлсний муу үр дагавар хамгийн аюултай байдаг учраас Монголчууд нэн даруй засаж залруулах ёстой талаар гадаад хэлний багш, Чингис хааны Монголчуудын он тооллын төвийн гишүүн Б.Арго багштай ярилцаж хэрхэн засаж болох талаар асууж тодруулснаа уншигч танд хүргэе.
-Монголчууд
цагаан сараа тэмдэглэх гэж хоёр талцсаар эцэст нь 2-р сарын 8-нд золгосон.
Тэгтэл шинийн нэгэнд шинийн хоёрны сар гарч хүмүүс буруу өдөр золгосноо мэдээд
нэлээн бухимдалтай байгаа гэх хүмүүс ч байна?
-Чингис
хааны он тооллоор бол 9-р сарын 22-нд цагаан сарыг тэмдэглэх ёстой. Энэ бол
Чингис хааны он тооллын академаас нэлээд нарийн судалгаа явуулсан дүн. Ренчин
багш, түүхч Нагаанбуу гээд олон хүмүүс намрын дунд сард, өдөр шөнө тэнцдэг өдөр
буюу 9-р сарын 22-нд шинэлдэг байжээ гэдгийг тогтоосон. Гэтэл Автай сайн хаан
Монголд буддын шашныг 1550-иад оны үед авчраад дараагаар нь өндөр гэгээн
Занабазар цагаан сараар ууц тавих ёслолыг эхлүүлсэн байдаг. Энэ будда бол
Монгол шашин биш Төвдийн шашин юм. Энэ шашныг эхлүүлэгч хүн нь хэн юм бэ гээд
судлахаар Төвдийн хаан Зонхов багш 1400-аад оны сүүлийн хагаст 63 насандаа таалал төгссөн. Төвдийн
маш сайн хаан байсан учраас тэр хүний дурсгалыг хүндэтгэх үүднээс өвлийн дунд
сарын хорин таванд нас барснаас нь эхлээд 63 хоногийн гашуудал зарласан байдаг.
Тэгээд 63 дахь хоног нь битүүний өдөр таараад 64 дэх хоногт нь шинийн нэгэн
байсан. Шинийн нэгнээс 15-н
хүртэлх өдөр Зонхов багшийн
хойдохыг уншиж ерөөл үйлддэг шашны баяр юм. Төвдөд энэ баярыг тэмдэглэж байгаад Монголд орж ирснээр сүм хийдэд хийж байсан. 1911
онд Богд хаант Монгол улс байгуулагдаж шашин төрийг хослуулан барих болсноор Төгс буянтын зурхайг Монголчууд
өнөөг хүртэл хэрэглэж ирсэн. Манай буддын шашин бол дотроос нь авах ч юм их бий. Хаях ч юм их бий. Одоо бол төгс буянтын зурхай үеэ өнгөрөөсөн зүйл юм шүү дээ. Хамгийн аюултай нь ес эхэлсэнээс хойш яг дунд нь буюу яг хаврын тарчиг цагаар болдог баяр л даа. Буддын шашинг 100 хувь буруутгаж болохгүй. Монголын уламжлалт шашин.
Үндэсний шашин биш Монголын үндэсний шашин бол бөө мөргөл. Тэгэхээр манай Чингис хааны Монголчуудын он тооллын төвөөс ард түмэндээ заавал 9 сарын 22-нд тэмдэглэ гэж шахахгүй. Өвөл тэмдэглэх нь тэмдэглэнэ биз. Хоёр хуваагдаж тэмдэглэлээ гээд ер буруудахгүй. Хамгийн гол нь өвөл тэмдэглэхдээ ядаж шинийн нэгнээ зөв тэмдэглэж чадахгүй байна шүү дээ. Бөөгийн шашныхан бол 2 сарын 7-нд золгосон. Тэгтэл Монголчуудын ихэнх нь 8-ний өглөө зүг мөрөө гаргаж золгочихоод орой нь сараа хартал шинийн хоёрны сар гарахыг хараад буруу өдөр зүг мөрөө гаргаснаа мэдээд бөөн юм болж байна. 7-ны өдөр золго гэж бид сануулсан ш дээ.
-Төгс буянтын зурхайгаар буруу шинэлснээ
мэдлээ. Үүнийг засаж
залруулах арга бий эсэхийг
хүмүүс сураглаж байна.
Яаж залруулах вэ? Нэгэнт
хоцрогдсон Төгс буянтын зурхайг хэрэглэхээ
больж болно биз дээ?
-Тэрбиш
гуайн хийгээд байгаа зурхай, гандангийн лам нарын дагаад байгаа энэ Төгс
буянтын зурхайг ихэнх хүмүүс дагадаг. Төр ч гэсэн тэрнийг нь дагаж дэмжээд байх
юм. Уг нь зулын баяр гэдэг утгаараа Гандан хийдийнхээ хүрээнд л тэмдэглэхэд
болно шүү дээ. Гол буруутан нь төр засаг, гандан хийд биш. Чойжамц гуайн ч
буруу биш. Төгс буянтын зурхай өөрөө буруу зурагдсан зурхай. Тэрнийг судалсан
ард олныг дагаж мөргүүлээд байгаа Тэрбиш гуайн буруу юм. Ер нь тэгээд энэ зурхайг судалсан Тэрбиш ч
буруугүй юм даа хөөрхий. Харин Монголчууд их азтай юм. Буруу өдөр золгож мөрөө
гаргасныг засаж болно. Манай төв ийм юм болно гэдгийг эртнээс мэдэж байсан
учраас хар сүлдний тахилгын өдрийг 2-р сарын 22-нд хийнэ. Япон, Солонгос,
Хятадууд 2-р сарын 7-нд баяраа тэмдэглэсэн ш дээ. Биднээс илүү тэнэг хүн гэж
хаана байхав. Тэд чинь зөв л өдрөө
золгож байгаа. Бид нэг
их онцгойрдог хүмүүс болох
гээд байдаг. Үнэндээ хоцрогдоод
байна шүү дээ. Хамгийн гол нь хувьтай хүн хулгана жилийг үзнэ гэдэг үг бий дээ. Энэ хулгана жил бол Монголчуудын
зовлон дуусч сэргэн мандах шилжилтийн эхний үе юм.
Тэгтэл буруу өдөр золгуулаад хаячихлаа. Хөдөөнөөс маш их хүн надруу утасдаж "Юу болчихов оо. Буруу өдөр золгочихлоо" гэж байгаа юм. Би хэлсэн л дээ. Цагаан сарын өмнө түүхч Нагаанбуу бид хоёр телевизүүдээр хэлсэн ш дээ. 2-р сарын 7-нд шүү гэж. Тэгтэл "Олныхоо жишгийг дагаад тэмдэглэсэн" гээд байгаа юм. Олон хүн үхвэл та дагаад үхэх үү гэж хэлсэн. Буруу өдөр золго гэж хэн ч албадаагүй. Хүмүүсийн өөрсдийнх нь сонголт шүү дээ. Монголчууд Чингис хааны Монгол судлалын он тооллын төвд баярлах хэрэгтэй. Арго гэж нэг муу сэгсийсэн юманд баярлах хэрэгтэй. Яагаад гэвэл бид нар өмнө нь алаг сүлдний тахилга, хар сүлдний тахилгыг хийчихсэн. Нэг ёсондоо засаж өгч байна шүү дээ. Хөх тэнгэртэй холбох хөх дэвтэр гэж гаргасан байхгүй юу. Аль эрт, жилийн өмнө ийм юм болно гэдгийг мэдчихсэн байсан учраас бид заслыг нь хийсэн. Бурхны гаргасан алдааг бурхан өөрөө засна гэж байдаггүй. Одоо шинийн 15-нд Хар сүлдэнд хүмүүсийг мөргүүлнэ. Ирж мөргөж чадахгүй хүмүүс шинийн 16-нд өглөө нар мандахад нар руу 16 удаа сүү өргөөд, орой сар гарахад сар руу 16 удаа архи өргөх хэрэгтэй. Хөх дэвтрийг бид хар сүлдний мөргөлд ирсэн хүмүүст тараана. Тусгай газруудаар мөргөлд очих эрхийн бичгийг тарааж байгаа. Ингэснээр Монголын ард түмэн айх аюулгүй болох юм.
-Урд
жилийн гай гамшгийг буруу өдөр шинэлсэнтэй холбож тайлбарлах хүмүүс нэлээд
байдаг. Энэ үнэн үү? Хэрэв хар сүлдэнд мөргөхгүй бол муу үр дагавар нь хэр байх
вэ?
-Чингис
хаан юу гэж хэлсэн бэ гэхээр 800 жилийн дараа Монголчуудыг эмээлээ гэдсэндээ авахад би
эргэн ирж Монгол орон мандан бадрах болно гэж хэлсэн байдаг. Тэр цаг үе нь одоо
ирж байгаа учраас муу үе, зовлон дуусч сэргэх үе ирж байна. Мөр буруу гаргасны
муу үр дагавар нь доод тал нь 12 жилээр хэмжигдэнэ. Энэ их аюултай. Эхлэл нь
буруу бол төгсгөл нь ч буруу байна шүү дээ. Сая шинийн нэгэнд шинж тэмдэг нь гарсан л даа. Юу гэвэл шинийн нэгний өдөр 80 гарсан эмгэнийг гэрийнхэн нь зодоод алчихсан байсан. Цагаан сарын гурван өдөр нийт найман хүн зүй бусаар үхсэн.
Энэ бол дохио юм шүү. Бид урьд жилд яалаа. Дандаа зүй бусын үхлээр амьсгалсан жил байсан ш дээ. Аваар осол, төрийн томчуудын үхэл, оны эцэст архинд хордож үхсэн хүмүүс гээд
энэ бүхэн буруу өдөр золгож
мөрөө гаргасны уршиг. Үүний үргэлжлэл энэ жил бас тохиох нь. Ийм учраас буруу мөрөө засаж энэ муу бүхнийг зайлуулах хэрэгтэй. Зүй бусын үхэл гэдэг бол 61 хүрэхгүй үхэхийг хэлнэ. Энэ оны хувьд сайн муу өдөр тэнцсэн жил. Ер нь жил бүр тийм л байна. Төгс буянтын зурхайгаар бол долоон өдрийн тав нь муу зөвхөн хоёр нь л сайн өдөр байдаг. Харш жил, харш өдөргүй юм гэж байхаа больж. Үүнийг болих хэрэгтэй. Сүүлдээ гандангийн лам нар ч өөрсдөө учраа олохоо байчихаад байгаа ш дээ хөөрхий.
Ч.Саранчимэг